Сонгуульд оролцох намуудыг бүртгэлээ
2012-05-11

Өчигдөр болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлж баримт бичгээ хүлээлгэн өгсөн  11 нам, 2 эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад  Хөгжлийн хөтөлбөр нам,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Ногоон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, Монгол Ардын нам, МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам,  МАХН-МҮАН-ын   “Шударга ёс” эвсэл, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин эвсэл”-ийг сонгуульд оролцуулахаар тус тус бүртгэж холбогдох шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү 11 нам, 2 эвслэлд бүртгүүлсэн тухай Батламжийг нь ирэх даваа гарагт Төрийн ордонд гардуулна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
mahn-muan_n evsel yalj baij mongol orniig mini suirlees avrah bolno
2012-05-11
МАХН МҮАН-ын шударга ёс эвсэл ялах ёстой. ялахгүй бол энэ улс сүйрнэ. эрх баригч мангасуудыг арчин хаяхгүй бол эх орноо зарж үрж дуусгах нь таминь ээ
2012-05-11
BNN-HAMUG MONGOL EVSEL YALALT BAIGUULJ ENE UNDESTNIIG AVRANA
2012-05-11
MAKHN-MUAN-iin evsel unemlehui yalalt baiguulna
2012-05-11