Хилээр мансууруулах ургамал гаргахыг завдаад баригдав
2011-10-18

Сэлэнгэ аймаг дахь “Тавт” шалгалт хамгаалалтын заставаар гарч явсан 3524 дүгээр галт тэргээр мансууруулах төрлийн ургамал хилээр гаргахыг завдсан байна. Энэ талаар Сэлэнгэ айм гийн хууль хяналтын байгуул лагын эх сурвалж “3524 дүгээр галт тэрэгний урдаасаа 18 дахь вагоны дугуйны дээд талын хөндийд 200 грамм мансууруулах төрлийн ургамал нуусныг хилчин Л.Мөнх-Ирээдүй илрүүлжээ. Түүнчлэн тус галт тэрэгний урдаасаа 30 дахь вагонд ачсан төмрүүдийн дунд нитросорбид гэх эмтэй 680 ширхэг хайрцаг нуун улсын хил нэвтрүүлэхээр завдаж байжээ. Эдгээр хэрэг зөрчлийг холбогдох албад шалгаж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин