Арбитрийн шүүхийн шийдвэр гарна
2011-10-18

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан Канадын "Хан ресурс" компанийн  Монгол Улсын Засгийн газрыг  Арбитрын шүүхэд өгсөн нэхэмжлэлийг өнгөрөгч сарын 19-ний өдөр тус шүүх хэлэлцсэн. Уг шүүхийн шийдвэр маргааш гарах юм байна.  Канадын "Хан ресурс" компанийн Монголд үйл ажиллагаа явуулах эрхийн лицензийг  Цөмийн энергийн газраас цуцалснаар  эл маргаан үүссэн юм. Тус компанийн  лицензийг хууль бусаар цуцалсан гэх үндэслэлээр  Монгол Улсын Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэмжлэн Арбитрийн шүүхэд өгсөн байна. Тус компани  хууль бусаар лицензээ хураалгаснаас болж, их хэмжээний  алдагдал хүлээсэн хэмээн дээрх мөнгийг нэхэмжлэжээ. Уг маргааныг хэлэлцсэн   Олон улсын арбитрын шүүх хуралдаанд Монгол Улсыг төлөөлж "Мон-Атом" компанийн орлогч дарга Г.Цогтсайхан, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцсон бол эрх зүйн тусалцаа үзүүлэхээр Засгийн газрыг төлөөлж Бельги улсын иргэн, хууль зүйн ухааны профессор, өмгөөлөгч Бернар Анотю ажилласан байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин