Ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа
2012-05-11

Монгол Улсын хэмжээнд  он гарсаар 17 аймгийн 71 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарч,  өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хоёр,  Хөвсгөл аймагт долоо, Булган аймагт нэг,   Архангай аймагт нэг түймэр асч байгаа аж. Мөн Төв аймагт хоёр, Сэлэнгэ, Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын нутагт тус тус нэг түймрийг цурманд оруулан тухайн аймаг орон нутгийн Онцгой байдлын алба, орон нутгийн иргэд хамтран унтраахаар  ажиллаж байна.   Гэвч ой, хээрийн түймрийн нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүй тул Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгуудын түймрийн голомт бүхий сум, орон нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг Цаг уур, орчин шинжилгээний газар, Хурын шим төвтэй хамтран дөрвөн хэсэг экспедицийг ажиллуулж байна. Иймд, дээрхи аймгуудын түймрийн голомт бүхий сумдаар энэ сарын 11,12-ны өдрүүдэд хур тунадас орохыг анхааруулж байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 10-13-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд зарим газраар 18-20 м/с хүрч шороон шуургатай байх тул ард иргэдиийг сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлыг ерөнхий газраас анхаарууллаа.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
NAMUUD OI TUIMRIIN GALIG UNTRAAH ARGA HEMJEE AVAA NEG L EKH ORON ARD TUMEN YARISAN HUN
2012-05-11
Яг үнэндээ гал түймрийн ихэнхийг санаатайгаар тавьж байна.Сонгууль болох жил жилийн хавар л ингэдэг.Хуулиа чангатгаж, хулгайгаар мод, самар, жимч түүгчдийг хатуу цээрлүүлж, галдан шатаагчдыг цаазлаагүй цагт энэ хэдэн мод шатаад дуусна
2012-05-11
зочин:
модны хулгайчид шунхай сэдлээр ойд түймэр тавьдаг байх
2012-05-11