Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Итали Улс дахь айлчлал эхлэв
2011-10-18

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Ж.Наполитаногийн урилгаар тус улсад албан ёсоор айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг угтах ёслол 2011 оны 10 дугаар сарын 17-нд Ром хотын Киринали ордонд боллоо. Монгол, Италийн хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын хооронд улс төрийн яриа хэлэлцээний механизм тогтоох чиглэл баримтлан , 1991 оноос манай улсын гадаад харилцаа болон худалдаа, үйлдвэрлэлийн салбарын сайдууд Итали улсад айлчилсаар ирлээ. 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Итали улсад албан ёсоор айлчилж байв. 1990 оноос хойш Монгол Улсад италиас нийт 15 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Манай хоёр орон хөдөө аж ахуй, ноос ноолуур, арьс шир, жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, соёлын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой бөгөөд энэхүү айлчлалын үеэр дээрх чиглэлүүдээр  хэд хэдэн яриа хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин