Зуслангийн удирдагчид сургалтад хамрагдаж байна
2012-05-11

Улаанбаатар хотноо "Азийн зуслангуудын бүлгийн удирдагчид"-ын анхдугаар сургалт энэ өдрүүдэд болж байна. Энэхүү сургалтыг Олон улсын зуслангуудын холбооны 25 жилийн ойг угтан Олон Улсын Зуслангуудын холбоо Монгол улсын хүүхдийн Найрамдал төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Сургалтад АНУ, Австрали, ОХУ-Буриад, БНХАУ, Хонконг, Вьетнам, Англи улсын төлөөлөгчид, нийслэлийн ногоон бүсийн "Нарлаг", "Жавхлант", "Шонхор", "Галакси", "Од" болон Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Завхан зэрэг аймгуудын зуслангуудын нийт 36 бүлгийн удирдагчид хамрагдаж байгаа аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
гэрлээ:
Шонхор зусланд найзуудтайгаа амарсан үнэхээр гоё байсан энэ жил дахиад амарна. Багш нартаа хайртай шүү. Голд усанд тоглох марш тактикийн тэмцээн үнэхээр гоё.
2013-04-18