Татварын улсын байцаагчдыг Тайваньд сургах тоог нэмэгдүүлнэ
2011-10-18

Тайваний Сангийн дэд сайд Чан Шенг-Форд тэргүүтэй Сангийн яамны Санхүүгийн мэдээллийн төвийн хэлтсийн захирал  Шией Дон-Лианг, Сангийн яамны Татварын агентлагийн орлогч дарга Сунг Шиу-Линг, Сангийн яамны Татвар, гаалийн тарифын хорооны ахлах ажилтан Пенг Ху- Чу, Сангийн яамны Гаалийн газрын тасгийн дарга Чан Чи-Тунг, Тайваний Экзим банкны Ерөнхийлэгч Чу Руен-Фонг, Гадаад харилцааны яамны Баруун Азийн газрын ажилтан Лин Шу-Пинг, Улаанбаатар дахь Тайваний Төлөөлөгчийн Газрын  Суурин төлөөлөгч Эдмунд Ценг, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чин Ен-Чен нарыг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтанд ТЕГ-ын дэд дарга Ж.Батбаяр, ТУХАХ-ийн дарга Б.Эрдэнэбаатар, ТУХАХ-ийн мэргэжилтэн Т.Гэрэл нар байлцлаа.    Уулзалт, ярилцлага нөхөрсөг байдалд болж, Татварын албаны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим татварын чиглэлээр хамтран ажиллах, Тайваний татварын албаны туршлага судлах, татварын улсын байцаагчдыг Тайваньд сургалтад хамруулах талаар харилцан ярилцаж, Татварын албаны эрсдлийн удирдлага, Мэдээлийн технологи,  цахим тайлан, цахим төлбөр, Үнэ шилжилт зэрэг сэдвээр сургалт явуулах талаар харилцан ярилцжээ.  
Shuud.mn
Сонин хачин
гэхдээ жирийн ажилтнуудаа гадаадад явуулж, шинэ юм сонсгож байгаа нь зөв шүү дээ. бусад газар бол зөвхөн том газрын дарга нар нь л ээлжээд гадаад яваад байдаг. тэд нар нь гадаад томилолтын мөнгө л цохихоос өөр ид шидгүй байна шүү дээ.
2011-10-19
tatvariin heden hogshin avgai hogshchuud yu surah ve dee hairan ulsiin mongo gej
2011-10-18