”Кока-Кола Евро-2012: Алтан гоол” хөтөлбөр эхэллээ
2012-05-11

2012 оны 6-р сарын 27-ны өдөр Польшийн Варшав хотод Европын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалын тоглолт болх гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан М-Си-Эс Кока-Кола компани хэрэглэгч олонд зориулан Кока-Кола Евро 2012 Алтан Гоол хөтөлбөрийг 2012-оны 3-р сарын 10-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдөр хүртэл явуулж нийт 18 азтанг тодруулан Хөл Бөмбөгийн ширээ, Xbox 360 тоглоом, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалын тоглолт үзэх эрхийг шагнал болгон гардууллаа. Алтан Гоол хөтөлбөрийн азтан шалгаруулах тохирол 5-р сарын 10 ны өдөр УИД-ийн урд байрлах Битлез хамтлагийн хөшөөний урд явагдаж, арга хэмжээний үеэр Coken Beat  амьд хөгжмийн наадмын 2011-оны шилдэг дуучин Дагийсүрэн,Asian Beat Азийн амьд хөгжмийн наадмын шилдэг дуу хоолой шагналт Compass хамтлаг ая дуугаа өргөж хүндэтгэлийн салют буудуулж арга хэмжээнд хүрэлцэн ирсэн олонд сюрприз барилаа. Алтан Гоол хөтөлбөрийн азтан шалгаруулах арга хэмжээний үеэр нэгэн азтай бөгөөд одтой явдал тохиосон нь Евро 2012 тэмцээний хагас финалын тоглолтыг үзэх 2 супер азтангийн 1 нь үзэгчид дундаас шууд тодорсон бөгөөд азтангийн нэрийг Азжаргал гэдэг бөгөөд тэрбээр Кока-Кола Евро 2012 Алтан Гоол хөтөлбөрт iCoke.mn вэб сайтад бүртгүүлэн оролцож шууд тохирлын үеэр түүний явуулсан бөглөөний код тохирч үзэгч олонд маш том сюрприз боллоо. 2012-оын 5-р сарын 10-ны өдөр тодорсон азтангуудын мэдээлэл:  
  1. 1.       Евро 2012 хагас финалын тоглолтыг Польш улсад үзэх азтан- 655782656215
  2. 2.       Евро 2012 хагас финалын тоглолтыг Польш улсад үзэх азтан- 912467848542
  3. 3.       Хөл бөмбөгийн ширээ- 724136469106 РД: 53061171
  4. 4.       Хөл бөмбөгийн ширээ- 543696206972 РД: UK97040520
  5. 5.       Хөл бөмбөгийн ширээ- 326865584399 РД: 85040612
  6. 6.       Xbox 360 тоглоом- 488244211445 РД: 84040503
Тохиролд шалгарсан азтангуудруу М-Си-Эс Кока-Кола компаний маркетингийн албанаас холбогдон шагналуудыг гардуулах бөгөөд холбоо барих утас 88033449, 70165555 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. М-Си-Эс Кока-Кола компани жил бүр хэрэглэгч олондоо зориулан төрөл бүрийн урамшуулалт хөтөлбөрийг явуулдаг бөгөөд 2011 онд 125 Оргилуун Хүсэл, Өдөр бүр Саятан, Хүслээ шивнэх мөч, 2012 онд Монгол Түмний Баярын Ундаа Кока-Кола зэрэг хөтөлбөрүүдэг явуулж олон азтан, шагналтнуудыг тодруулан супер шагналуудаг гардуулсан билээ.  2012 онд М-Си-Эс Кока-Кола компани хаврын 2 том хөтөлбөрийн нэг болох Кока-Кола Евро 2012 Алтан Гоол хөтөлбөр ийнхүү дуусч хөтөлбөрт оролцсон хэрэглэгч олондоо том сюрпризийг барьж баярлууллаа. 2012-оны 5-р сарын 1-ээс М-Си-Эс Кока-Кола компани Кока-Кола Алтын Төлөө хамтдаа урамшуулалт хөтөлбөрийг явуулж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт хэрэглэгч олон Түмний, Бидний, Хүслийн савлагаатай Кока-Кола, Фанта, Спрайт ундаагаа уун алтан бөглөөн доторх 12 оронтой кодыг регистрийн дугаарын хамт 135555 дугаарлуу энгийн тарифаар мессеж явуулах, эсвэл iCoke.mn вэб сайтад орж бүртгүүлэн Спорт алчуур, Футболк, Mr.Pizza 2500₮-ий ваучер, ундаа хожих боломжтой бөгөөд хэрэглэгчийн 5-р сарын 1-ээс 25-ны өдөр хүртэл явуулсан бүх кодыг Лондон 2012 зуны олимп үзэх азтан шалгаруулах тохиролд давхар хамруулах юм.
Shuud.mn
Сонин хачин
enhee:
монголчуудыг чихрийн шижин ,донтолт,яасны сийрэгжилтүүлэлтэд оруулсан нөр их хөдөлмөрийг чинь бахархаж байна. кока колодаа баяр хүргий
2012-05-13
зочин:
Эрүүл Мэндийн Яам хэзээ энэ кока-кола гэдэг ундааны хор хөнөөл хүүхэд залуучуудад үзүүлсээр байгаа сөрөг нөлөөний талаар бодит үнэнийг хэлэх вэ? Мэргэжлийн Хяналтын газар ч мөн адил ясны сийрэгжилт дотоод эд эрхтэнд хүртэл гаж нөлөөтэй кокх-колх бусад хийжүүлсэн ундааны талаар юу ч эс дуугарна вэ? Хийжүүлсэн ундааг ингэж өргөн суртачилах нь ямар хор хөнөөл дагуулж байгааг ард олондоо ойлгуулах ажил зохион байгуулаачээ.
2012-05-11