Нийслэлийн Хан-Уул дүүрэг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, "Хаврын тохижилт”-ын ажлын нээлтээ өнөөдөр хийлээ. Энэ хүрээнд хороодын нутаг дэвсгэрт урьдчилсан байдлаар нийт 231 мод, 835 сөөг, ерөнхий боловсролын сургуулиуд 150 мод, 600 сөөг, цэцэрлэгүүд 220 мод, 278 сөөг, хороод 2384 мод, 4913 сөөг тарихаар төлөвлөжээ.
Түүнчлэн энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид Чингисийн өргөн чөлөөний замын дагуу долоон төрлийн 167 ширхэг мод, сөөг тарих юм байна.
Д.Цэцэг