Хан-Уулынхан 2059 мод тарив
2012-05-13

Хан-Уул дүүрэг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, хаврын тохижилт”-ын ажлын нээлтээ өнгөрөгч бямба гарагт дүүргийн Соёлын ордны урд талбайд хийсэн юм. Энэнхүү ажлын нээлтэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд нарын албаны хүмүүс оролцож мод тарилаа. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, хаврын тохижилт”-ын ажлын хүрээнд дүүргийн хороод, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллага,  Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын  2059 ажилтан, албан хаагч нийт  4025 мод, 6172 бут сөөг  тарив.
Shuud.mn
Сонин хачин