"Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ”
2011-10-18

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад бодлого болон НҮБ-ын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор Гадаад харилцааны яамнаас “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” сэдэвт асуулт хариултын уралдааныг олон нийтэд энэ сарын 12-ноос 25-ны өдрүүдэд зарлажээ.  Монгол Улсын гадаад бодлогын түүхэн замнал болон НҮБ-ын талаарх өөрийн мэдлэгээ сорих хэн бүхэнд энэхүү уралдаан нээлттэй аж. Уралдаанд оролцогчид БНМАУ хэдэн онд, хэд дэх гишүүнээр НҮБ-д элссэн бэ?, Аль улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн биш вэ?, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл хэдэн гишүүн улсаас бүрддэг вэ?,   Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал анх хэдэн онд баталсан бэ?, Автономит гэж юу вэ? гэхчлэн  100 асуулт бүхий сорилыг бөглөж дугтуйнд хийж битүүмжлэн Гадаад харилцааны яамны  Олон улсын байгууллагын газарт  аравдугаар сарын 25-ны дотор ирүүлэх ёстой юм байна. Хамгийн түрүүнд, хамгийн олон асуултад зөв хариулсан гурван оролцогчийг Уралдааныг дүгнэх комисс шалгаруулан байр эзлүүлж, дараах шагналыг олгох аж. Үүнд: 1-р байр 1 хүн Гадаад харилцааны яамны өргөмжлөл, 150 000 төгрөг 2-р байр 1 хүн Гадаад харилцааны яамны өргөмжлөл, 100 000 төгрөг 3-р байр 1 хүн Гадаад харилцааны яамны өргөмжлөл,   50 000 төгрөг Шалгарсан оролцогчдын шагналыг аравдугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохиогдох “Монгол НҮБ-ын хамтын ажиллагаа” Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр гардуулах юм байна.    
Shuud.mn
Сонин хачин
ohfazk:
zlWPB4 hmjbldicqafh
2012-02-05
Maryellen:
That's a smart way of thniinkg about it.
2012-02-04