Сэлбэ гол дагуу 2000 мод тарилаа
2012-05-14

 "Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр”-ийн  аяны хүрээнд Сүхбаатар дүүргийнхэн Сэлбийн далан дагуу 3 га газарт 2000 гаруй мод тарьсан бөгөөд дүүргийнхээ иргэдэд 10000 ширхэг чацарганы суулгацыг тариулахаар өгчээ.

Тус дүүргийнхэн “Сэлбэ голыг урсацыг сайжруулах, орчныг тохижуулах” төслийн хүрээнд өнгөрсөн жилээс  эхлэн, тооцоо судалгаанд үндэслэн 20 гаруй га газарт иргэд, байгууллага, аж ахуйн  нэгжүүдтэй хамтран мод тарих ажлыг эхлүүлсэн аж.

Моджуулах ажилд  Японы мод тарих чиглэлээр 100 гаруй жилийн ажлын  туршлагатай “Анда Грин” компанийн зөвлөх ойн инженер Кейта Анда оролцож албан хаагчдад мод хэрхэн тарьж, зөв арчлан ургуулах талаар зөвлөгөө өгсөн байна.

Мөн энэ өдөр дүүргийн аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд орчиндоо 2064 мод тарьсан бөгөөд “Залуу багш нарын холбоо” –ны багш нар өөрсдийн нэрэмжит Эко төгөлийг байгууллаа.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
555:
bolil doo hairan mod
2012-05-15
turiin bus baiguullaga aj axuin negjuuded gereegeer zuvxun mod tarix zoriulaltaar gazriig ezemshuulsen
2012-05-14
Mod tarij bolnoo Gehdee daraa ni yaj harj hamgaalah talaar medeelel ogoochee
2012-05-14
zochin:
selbe goliin eh selbiin amraltiin gazar aild gazar olgoson bnalee suhbaatar duurgiin gazariin alba neg n mod tarih geed us goloo hamgaalah geed neg n ingej suitgeed bdag bolj bga ym uu suhbaatar duurgiin gazriin albanii darga batsaihan guia
2012-05-14
ok sukhiixen sain ajillaj bgaa shuu
2012-05-14