100 мянган тонн улаанбуудай экспортлоно
2012-05-14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жил 320 орчим мянган га газарт улаанбуудай, 10-аад мянган га-д бусад үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа аж. Харин  8000 га газарт хүнсний ногоо тариалах бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамж  улсын хэмжээнд 63-70 хувьтай байгаа ба цаашдаа 100 хувь болгохын тулд ажиллана хэмээн албаныхан мэдэгдэж байна. Тиймээс хүнсний ногооны тариалалт, хангамжийг 100 хувь болгохын тулд  техникийн шинэчлэл хийх, шаардагдах боловсон хүчин бэлтгэх, хадгалах агуулах сав зэрэг шаардлагатай зүйлсийг бүрдүүлээд байгаа гэнэ. Дашрамд дуулгахад, энэ онд БНХАУ-руу 100 мянган тонн улаанбуудайг экспортлохоор гэрээ хийсэн аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
цэнд:
эцсийн эцэст хитад л аминд орох юм даа. Хитадгүй бсан бол монгол ер нь хаашаа харж үхэх бсан юм бол оо
2012-05-16
tulga:
Heden tsaas zarj urguulsan tariag hedeer zarj baigaa n sonin baina. 100 tugrogiig 60 tugrogoor solij baigaa yum bishuu.
2012-05-15
Үнэхээр урьд нь Монгол улс ямар байлаа гэтэл одоо дотоодоо бүрэн хангаад гадаад зах зээлрүү нийлүүлж байна үнэхээр сайхан мэдээ байна. Бадамжунай сайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд болсноосоо хойш газар тариалангын салбарт том ахиц дэвшилүүд удаа дараа гарган ажилж байгаад баяртай байна. танд ажлын амжилт хүсье.
2012-05-15
нэг үе монгол улс дотоод байтугай гадаад зах зээлд гэргах үр тариа будаагүй байсан. Харин Монгол Ардын намаас Атрын 3р Аянг ажил хэрэг болгон өрнүүлж чадсанаар өнөөдөр дотоодийнхаа хэрэгцээг бүрэн хангаж гадаад зах зээл рүү нийлүүлж байгаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Бадамжунай танд талархал илэрхийлье.
2012-05-14