Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу покер удаа дараа тоглосон нэр бүхий залууст УМБГ-ын мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Дээрх залуус хамгийн сүүлд энэ сарын 14-нд Баянгол дүүргийн XVII хорооны 28 дугаар байранд олноороо цуглан, покер тоглож байгаад баригджээ.
Энэ нь тэдний эхний үйлдэл биш бөгөөд өмнө энэ төрлийн тоглоом тоглож байгаад сэжиглэгдэн, шалгагдаж байсан хүмүүс аж. Энэ он гарсаар хууль бус мөрийтэй тоглоом тоглосон хэрэгт арав гаруй хүнийг холбогдуулан шалгажээ. Харин одоогоор энэ төрлийн дөрвөн хэргийг Нийслэлийн прокурорын газар хүлээж аван, хяналтын ажиллагааг явуулж байна.