Бразил дасгалжуулагчийг багийн хувцас солих өрөөнд нь халжээ
2011-10-18

Бразилын “Сан-Паулу” багийн ахлах дасгалжуулагч Адилсон Батистаг өчигдөр шөнө “Атлетико Гойаниенсе”-д хожигдсоных нь дараа шууд багийн хувцас солих өрөөнд нь халж орхижээ. “Сан-Паулу” энэ тоглолтод талбай дээрээ 3:0-ээр хожигдсон юм. Энэхүү шийдвэрээ тус багийн Спортын асуудал эрхэлсэн захирал Адалберто тайлбарлахдаа “Хэрвээ энэ тоглолтод хожигдвол халагдана гэдгийг нь бид түүнд урьдчилан сануулсан байсан. Тиймээс хий дэмий цаг үрэх хэрэггүй, шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлсэн юм” гэж хэлсэн байна. “Сан-Паулу” энэ хожигдлынхоо дараагаар жагсаалтын зургадугаар байрт бичигдэх болжээ. Тэд жагсаалтын магнайд яваа “Коринтианс”-аас зургаан оноо хоцорсон байна. Адилсон Батиста “Сан-Паулу” энэ оны долдугаар сараас хойш ердөө гуравхан сар ажиллаад ийнхүү халагдлаа.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
Адилсон Батиста “Сан-Паулу” энэ оны долдугаар сараас хойш ердөө гуравхан сар ажиллаад ийнхүү халагдлаа.5sar ajilsan ym bishu odoo chni 12sar bizde
2011-12-20