Хууль бусаар 42175 сум хилээр гаргах гэснийг илрүүлжээ
2012-05-15

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Материал импекс дэх гаалийн хяналтын бүсэд АНУ-аас ирсэн карго бараатай чингэлэгт энэ сарын 11-нд  гаалийн шалгалт хийсэн байна. Энэ үед  иргэн Н хүлээн авагчтай ачаанд винтов маркийн бууны 940 ширхэг, шувууны бууны 100 ширхэг, калибрь бууны 42175 ширхэг нийт 43215 ширхэг  ангийн бууны сумыг хууль бусаар гаалийн хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ. Эзэн холбогдогчийг эд мөрийн баримтын хамт хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
за:
өөрөө үйлдвэрлэдэггүй юм чинь оруул оруул
2012-05-16
чи бас хүн малаар нь дуудах хэрэггүй өөрөө бас тоз8-аас цаашгүй юм байна.5,6мм-ийн сум гэвэл болно.Энэ сумаар бууддаг олон буу бий.Калибр гэдэг нь сумны диаметрийг хэмждэг нэгжийн нэр юм.
2012-05-16
мулгуу минь:
наадах чинь тэгээд гарч байгаа биш орж ирсэн сум байна шдээ мулгуу минь калибр гэж буу байдаггүй юум ТОЗ-8 гэдэг юм малаа
2012-05-15
нийт дүнгээ 2 өөр бичжээ
2012-05-15