“Нээлттэй хаалганы өдөр” тусгай дугаарын утас ажиллуулна
2012-05-16

НХХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөр” энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно. Тус өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт, халамж цалин, тэтгэвэр, тэтгэмжийн талаарх асуудлаа холбогдох байгууллагад тавьж, зөвлөгөө авах боломжтой болох юм байна. Тус өдөрлөгт НХХЯ, түүний харьяа Нийгмийн  даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин өвчин судлалын үндэсний төв, Хүүхэд хамгаалын төв зэрэг байгууллага оролцож, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулна. Энэ өдрийн турш тусгай дугаарын утас ажиллуулж иргэдийн саналыг сонсохоор төлөвлөжээ. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин