Төрийн хүн хуулиа сахидаг байх учиртай
2012-05-16

 Шууд.мн сайтын редакцаас “Төрийн хүн” сэдвийн хүрээнд  төр, засагт ажиллаж буй албан хаагчид ямар хүн байх ёстой вэ гэсэн асуултад уншигчдын байр суурийг сонслоо.

 Ж.Лхамсүрэн / Сүхбаатар дүүргийн иргэн/

Төрийн байгууллагад ажиллаж буй хүнийг л төрийн хүн гэнэ шүү дээ. Тэгэхээр төр гэдэг бол ард түмэн. Ард түмнийг төлөөлөн ажиллаж буй байгууллага болохоор олон нийтийн хүсэл эрмэлзлэлийг биелүүлдэг, шударга хүн байх ёстой гэж бодож байна. Түүнээс цаашхи олон янзын үйл ажиллагаандаа  үзэл бодол нь шингэж  явах учиртай.

Х.Мэндсайхан/ Баянгол дүүргийн иргэн/

Төрийн  хүн хууль дүрмээ сахидаг байх хэрэгтэй. Монголд өнөөдөр төрийн албан хаагч шударга ажиллаж  байна уу гэдэг асуултад хариулахад харьцангүй ойлголт. Үнэхээр ард түмний сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн байхад, авлига авдаг нь олон бий. Төр бол иргэдэд үйлчилдэг байгууллага. Тэр утгаараа соёлтой, шуурхай шударга үйлчилдэг албан хаагчид ажиллах хэрэгтэй. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шиг төрийн төлөө үнэнч шударгаар бүх насаараа зүтгэсэн олон сайхан хүн бий.  Төрийн хүний ганц жишээ татахад миний мэдэхээр Захиргааны хэргийн шүүхэд  н.Зоригтбаатар гэдэг шүүгч бий. Үнэхээр шударга, ажлаа хуулийн дагуу явуулдаг хүн  байна лээ. Энэ мэт олон албан хаагчид бий гэдэгт итгэж байна.

Б.Дөлгөөн/ Баянзүрх дүүргийн иргэн/

Ард түмний төлөөлөл, үйлчлэгч байх ёстой. Их бага ямар ч ажилд сэтгэлээсээ ханддаг. Таны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлдэг тийм л хүн байх ёстой юм болов уу гэж бодож байна. Гэтэл төрийн албанд очсон л бол эрх ямба эдэлж иргэдэд биш танил тал, намд үйлчилдэг төрийн албан хаагч олон болсонд сэтгэл эмзэглэж явдаг. Үйл ажиллагаа нь сонирхлын зөрчилтэй байна. Хараат байна. Шударга ёсыг сахихгүй байна.  Уг нь бол иргэдийн төлөө, нийтийн эрх ашгийг дээдэлдэг,  хуулиа сахидаг  байвал аяндаа л улс хөгжинө шүү дээ.

Г.Бум-Эрдэнэ /Сүхбаатар дүүргийн иргэн/

Миний бодлоор төр ард түмэн. Төрийн хүн ард түмэнд үйлчилгээ үзүүлэх ёстой. Улс эх орноо авч явах ёстой. Хамгийн чухал нь улс орноо гэсэн сэтгэлтэй  хүн байх ёстой. Чин сэтгэлтэй хүн л байна даа. Төрд алба хашиж буй олон хүн бий. Жишээлбэл Л.Гантөмөр гишүүнийг онцолмоор байна.

 Б.Сувд / Баянзүрх дүүргийн иргэн/

Төрийн хүн гэхээр УИХ-ын гишүүн, дарга сайд  байх ёстой гэсэн буруу ойлголт байна уу гэж боддог юм.  Баг, хороо, дүүрэгт ажиллаж буй нийгмийн, халамжийн ажилтнууд бий. Тэднийг төрийн хүн гэж хэлмээр санагдаж байна. Тэдэнд баярлалаа гэж хэлье. Хүмүүсийн сайн сайхны төлөө бага гэхгүй олон.

Д. Раднаабазар /Чингэлтэй дүүргийн иргэн/

Хүнд сурталгүй байх хэрэгтэй. Өчүүхэн зүйлээр арга саам хийдэг байх хэрэггүй болов уу. Хууль сахьдаг байх хэрэгтэй. Төрд ажиллаж байгаа нийгмийн, халамжийн, хорооны ажилтнууд олон бий. Тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна.

Э.Бат-Отгон  /Сонгинохайрхан дүүргийн иргэн/

Төрийн албан хаагч хүн иргэдийнхээ төлөө ажиллаж чаддаг. Ноён нуруутай, боловсролтой хүнийг хэлэх болов уу. Миний эмээ байна. Хавдар судлалын төвд олон жил эмнэлэгт мэс заслын эмчээр Н.Цэрэндолгор 40 жил ажиллаж байна. Анх л  сургуулиа төгсөөд очсон. Миний эмээ жинхэнэ төрийн хүн дээ.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Элбэгдорж эвслийн засгийн газрын ерөнхий сайд байхдаа хүнд сурталыг устгаж байна гээд л бичиг, цаас ураад л хогийн саванд хийгээд л таахалзаад тэрэндээ өөрөө баясаад л байсан. Энэ хүний ганц хийж чаддаг ажил бол ингэж дүр эсгэх. Энхбаяр ерөнхий сайд байхдаа их өрийг тэглээд энэ амжилтыг нь монголын ард түмэн баярлан хүлээж авч, шинэ оныг монгол орон өргүй угтаж байсан. Энэ хүний ганц хийж чаддаг ажил бол ажлыг хийсэн шиг хийж, үр дүнд хүргэдэг, бодит ажилтай хүн. Тэмээ- ямаа,тэнгэр-газар шиг ялгаатай байгаа биз.Дорлигжав Эрдэнэт үйлдвэрийн ашгаас урамшил / магадгүй ашгийн 20 хувь болов уу/ авдаг байсан. Энэ ч хуулийн дагуу зүйл юм. Тэгвэл их өрийг дархад гавъяа байгуулсаных төлөө түүний тодорхой хувиар Энхбаярыг шагнах хэрэгтэй шүү. Энэ ч бас монгол улсын эдийн засагт оруулсан том хувь нэмэр шүү дээ. Ижилхэн л утгатай зүйл юм шүү.
2012-05-16
Annymkns-t:
Энхбаярт шүүхийн шийдвэрийг талицуулахдаа хуулийхан хуулиа зөрчсөн тул тэгж эсэргүүцэхээс өөрөөр яах гэж. Юу ч мэдэхгүй хэвтэж юун ч илүү үгтэй юм бэ
2012-05-16
Төрийн хүн хариуцлагаа хүлээдэг, худлаа жүжиглэдэггүй хүн байх хэрэгтэй. Энхбаяр гуай төрийн хүн биш байсан байна. Чихээ бөглөөд хүүхэд шиг аашлаад л төр, хуулийн ажилд саад хийгээд, олон түмнийг уруу татаад л
2012-05-16
Annymkns-t:
Энхбаярт шүүхийн шийдвэрийг талицуулахдаа хуулийхан хуулиа зөрчсөн тул тэгж эсэргүүцэхээс өөрөөр яах гэж. Юу ч мэдэхгүй хэвтэж юун ч илүү үгтэй юм бэ
ter emeed bayarlalaa, emch hun urgusun tangaragtaa unench ard tumniihee eruul enhiin manaand bainga zogsoj bdag baatarlag uilsten gej boddog.
2012-05-16
Энхбаярын үед төрийн хүн гэдэг Ноён гэдэг үгтэй ойролцоо утгатай байсиин Элбэгдоржийн үед энэ ойлголт зөв гольдрол руугаа явж байгаа
2012-05-16
зочин:
Элбэгдорж эвслийн засгийн газрын ерөнхий сайд байхдаа хүнд сурталыг устгаж байна гээд л бичиг, цаас ураад л хогийн саванд хийгээд л таахалзаад тэрэндээ өөрөө баясаад л байсан. Энэ хүний ганц хийж чаддаг ажил бол ингэж дүр эсгэх. Энхбаяр ерөнхий сайд байхдаа их өрийг тэглээд энэ амжилтыг нь монголын ард түмэн баярлан хүлээж авч, шинэ оныг монгол орон өргүй угтаж байсан. Энэ хүний ганц хийж чаддаг ажил бол ажлыг хийсэн шиг хийж, үр дүнд хүргэдэг, бодит ажилтай хүн. Тэмээ- ямаа,тэнгэр-газар шиг ялгаатай байгаа биз.Дорлигжав Эрдэнэт үйлдвэрийн ашгаас урамшил / магадгүй ашгийн 20 хувь болов уу/ авдаг байсан. Энэ ч хуулийн дагуу зүйл юм. Тэгвэл их өрийг дархад гавъяа байгуулсаных төлөө түүний тодорхой хувиар Энхбаярыг шагнах хэрэгтэй шүү. Энэ ч бас монгол улсын эдийн засагт оруулсан том хувь нэмэр шүү дээ. Ижилхэн л утгатай зүйл юм шүү.
төрийн хүн нэрээр хүнийг хэлмэгдүүлэж болохгүй
2012-05-16
компанийн ажилтан:
Ер нь төрийн хүмүүсийг бүгдийг нь зөв шударга сайн ажиллуулж өөрсдөөрөө бахархдаг хүний төлөө ажиллаж сэтгэл зүрхээ зориулдаг болгох тогтолцоог бий болгож болно. Энэ бол их энгийн зүйл тэдний ажил үйлдэл болгонд, үзүүлж буй үйлчилгээ бүрд үйлчлүүлэгч нь үнэлгээ өгч түүгээр нь өндөр урамшуулал оноо ратинг нэмж цалинждаг систем бий болгох хэрэгтэй. Үүнээс гадна тэрхүү үнэлгээг хэн гэдэг ямар үйлчлүүлэгч өгснийг хэн ч гэсэн үзэж сонирхож болдог байвал авилга байтугай энэ муу бүхэн алга болж хүн бүхэн хичээдэг тэр хэмжээгээрээ цалин урамшуулал сайн авдаг мөн өөрийнхөө үнэлэмжийг харж илүү сайн ажиллахийг хичээдэг өөртөө дүгнэлт хийдэг, өөрийгөө хөгжүүлдэг өөрөөрөө бахархдаг болцгооно....
2012-05-16
чингэлтэй дүүргийн хуулийн зөвлөхөөр ажилладаг залуу байна хэн билээ үнэн шударга зөв хүн
2012-05-16
зочин:
төрийн хүн наад зах нь архи ууж покер казинод донтож болохгүй
2012-05-16