Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин, 43 настай эрэгтэй малын эрэлд яваад сураггүй болжээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гарган Шуурхай штабын ажиллах түр журмыг шинэчлэн баталлаа. Улсын онцгой комиссын дарга бодлого, стратегийн удирдлагаар хангах бөгөөд өдөр тутмын ажлыг Штабын дарга хариуцна.