Хайгуулын зөвшөөрөл хүссэн 1094 өргөдлийг шийджээ Ардчилсан сонгууль, эрх чөлөөт амьдралын үнэ цэнэ Монголын ардчиллыг олон улс сонирхож байна Р.Жигжид сайдын багцын орлого 79.9 тэрбум болжээ Хүчирхэг эдийн засаг, чинээлэг нийгэмтэй Монголыг цогцлооё 11.4 сая тонн нүүрс олборложээ Цахилгаан худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд NHK телевизэд ярилцлага өглөө Аз жаргалтай амьдралынх нь сонголтыг тэдэнд үлдээе Монакогийн ханхүү Каприог шагнав Адуутай, айрагтай нутгаар Кейт Уинслет хорхой иджээ Тэйлор Свифт “ээж” боллоо Лондонгийн театрынхан ирж, Гамлетыг ”амилуулна” Жастин Бибер: Фенүүд маань надаас уйдвал би тариачин болно Онцгой байдлын 25 албан хаагч энхийг сахиулна О.Баасанхүү Хууль зүйн сайд болохоор санаархав уу Атлетико Мадрид клуб Челсигээс Бразил хамгаалагч Флипе Луйзыг худалдан авлаа Манай улс урд хөрштэй 1.737 тэрбум ам.долларын арилжаа хийжээ Украинд 7000 хүн амиа алджээ
Улаанбаатар 19°
“Элсэн цаг”
2011.10.21
Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг төрийн албан хаагчдын “Ёс зүй, хариуцлагын жил” болгон зарласан, “Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 372 жил” ойг угтан нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны хэлтсээс  “Төрийн албаны стандартын хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүй, хяналт шинжилгээ үнэлгээ” сэдэвт “Элсэн цаг 2011” тэмцээнийг  Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны хэлтэс хамтран зохион байгууллаа. “Элсэн цаг 2011”  тэмцээнд Баянгол дүүргийн 23 хороодын төрийн захиргааны 70 гаруй албан хаагчид «Төр оршихуй, Мандах нар, Соёмбо, Хамтын хүч» гэсэн багт хуваагдан оролцож,  шинээр батлагдсан Төрийн захиргааны албаны хаагчийн ёс зүйн дүрэм, хянан шийдвэрлэх журам, нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр,  албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт шинжилгээ хийх аргачлалыг өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн мөрдлөг болгон ажиллаж байгаа талаарх мэдлэг, ур чадвараараа өрсөлдөв. Арга хэмжээний зохион байгуулалт болон оролцогч багуудын бэлтгэл маш сайн байсан нь шинэлэг бөгөөд бусад байгууллагуудад жишээ болохуйц байлаа. Тэмцээний явцад багууд хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ сорихоос гадна, өдөр тутам тулгардаг бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж, хэрхэн шийдвэрлэх талаар санал, дүгнэлтээ гаргаж байв. Тэмцээнд «Төр оршихуй» багийн гишүүд бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэлсэн байна.
“Элсэн цаг”
Shuud.mn
сонин хачин
2015 оны 7-р сарын 29, Лхагва гараг