Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
Жирэвгэр сахал хүүхнүүдийн аазгайг хөдөлгөдөг
2013.5.2
  Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан сүүлчийн судалгаагаар эмэгтэйчүүд сахлаа мөлчийтөл хуссан эрчүүдээс илүү түүнийгээ арав хоног ургуулсан эрсийг сонирхдог болох нь тогтоогджээ. Сонирхолтой нь, сахал эрчүүдийг илүү дур булаам харагдуулдаг нь тодорхой болов. Эмэгтэйчүүд болон эрчүүдийн нүдэнд сахал гоё харагддаг аж. Судалгаанд 351 эмэгтэй болон 177 эрэгтэй хамрагджээ. Тэдэнд нүүрэндээ янз бүрийн урттай сахал бүхий арван эрэгтэйн гэрэл зургийг харуулсан байна. Сахлаа мөлчийтөл хуссан эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүд хамгийн дутуу үнэлжээ. Тэдгээр гэрэл зургуудыг хараад дараахь үзүүлэлтүүдээр дүгнэхийг хүссэн аж. Түүн дотор эрүүл мэнд, эрэлхэг байдал, дур булаам байдал зэрэг багтав. Судалгааг явуулсан эрдэмтэд мөн тухайн эмэгтэй жирэмснээс хамгаалах эм, даавар хэрэглэж байсан эсэх, түүний сарын тэмдгийн мөчлөг зэргийг тооцож үзжээ. Эдгээрийн үзүүлэлтүүд тэдний сонголтод шууд нөлөөлөх боломжтой гэж үзсэн байна. Аль 2008 онд хийсэн судалгаагаар Британийн мэргэжилтнүүд жирэвгэр сахалтай эрчүүдийг богино болон урт хугацааны дотно харилцаа үүсгэхэд хамгийн тохиромжтой хамтрагч гэж эмэгтэйчүүд үздэгийг тогтоосон билээ. Сахал эр хүнийг илүү ширүүн дориун, эрэлхэг зоригтой мэт харагдуулдаг аж.  
Жирэвгэр сахал хүүхнүүдийн аазгайг хөдөлгөдөг
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг