Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Улаанбаатар -23°
Канадад зорчих иргэдэд 10 хүртэлх жилийн олон удаагийн виз олгохоор болов
2013.6.7
  Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхок-ийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр Төрийн ордны ёслолын танхимд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Гоулдхоук энэ өдрөөс эхлэн Канад Улсад зорчих Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгож байхаар Канад Улсын Засгийн газар шийдвэрлэснийг мэдэгдэж, холбогдох ноотыг гардуулав. Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар онцгой анхааран ажиллаж буйг онцлоод энэхүү бодлогын зорилтод нийцсэн бас нэгэн чухал шийдвэрийг канадын талаас гаргасанд талархал илэрхийлэв. Г.Гоулдхоук Монголоос Канад Улсад зорчигчдын тоо жилээс жилд өсч, тэдгээрээс суралцах зорилгоор явж байгаа иргэдийн тоо, чанар нэмэгдэж буйд Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд баяртай байгааг дурдаад, монгол иргэдэд урт хугацааны олон удаагийн виз олгохоор болсон нь ирээдүйд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих нөхцөлд хүрэхэд чиглэсэн чухал алхам гэдгийг тэмдэглэлээ. Талууд Монгол Улсын Их Хурлын даргын өнгөрсөн 3 дугаар сард Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал цагаа олсон чухал арга хэмжээ болсныг тэмдэглээд айлчлалын үеэр яригдсан зүйлс хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун буйгаа харилцан нотлов. Мөн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болохуйц бусад арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Канадад зорчих иргэдэд 10 хүртэлх жилийн олон удаагийн виз олгохоор болов
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг