Э.Бат-Үүл санамж бичигт гарын үсэг зурлаа Өнөөдөр манай 16 жүдоч хүч үзнэ Монголын шигшээ баг 14:30 цагаас тоглоно ”Тусгай замын автобус” төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулав Би дахиж хамтлаг гаргаж ирэхгүй, нуруугаа авахуулсан УИХ-ын дарга уучлал гуйжээ Энэ онд 244 га талбайгаас мод бэлтгэнэ “Равсал Панз”-ыг байртай болгохыг уриаллаа Хүүхдийн номын ордон нэрээ өөрчлөв Улаанбурханы өвчлөл буурчээ Гэр цайны газар шатжээ Баяр наадмын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлнэ Өнөөдөр Швед дэх монголчууд наадна Наадмаар зам сэтлэх ажил хийгдэхгүй Зургаан сайдыг суудлаас нь буулгана гэв Д.Төмөрхүлэг алтан медаль хүртлээ 60 кг-ын жинд монголчууд илүүрхлээ Гачууртын замыг Иргэдийн бүлгийн хөрөнгөөр засч эхэллээ Мөнгөтэй хүнд үйлчилдэг эрүүгийн дэглэмтэй болгох гэж байна 10 саяын багц тасалбар ганцхан ширхэг бий
Улаанбаатар 26°
Д.Ганбаатар түмний их зээрд халзандаа хөшөө босгожээ
2013.6.19

Монгол Улсын Манлай уяач Д.Ганбаатарын Дархан түмний их зээрд халзан морь нь төрийн их наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан билээ.

Тодруулбал, 1997, 1999, 2000 онуудад Улсын их баяр наадмын түрүү, 2000 оны бүсийн наадмын түрүү, 2001 оны наадмын айргийн гурав, “Их хурд 1”-д 14, “Их хурд 2”-т долоод хурдалсан амжилтаараа “Тод магнай 2012” ёслолын ажиллагаанаас “Төрийн их хүлэг”-ээр нэрлэгдэж байсан юм.

Моринд хорхойтой монголчуудын санал асуулгаар Төрийн их хүлгээр тодорсон зээрд халзны эх нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы угшилтай, Төв аймгийн Сэргэлэн сумын хулгар Нарангэрэлийн унаган адуу юм. Ийнхүү түүхэн  амжилтын эзэн болсон их зээрдийн хөшөөг Мандал сумын уяачдын холбоо, Д.Ганбаатар гэр бүлийнхэн хамтран босгосон бөгөөд ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Б.Одон
Д.Ганбаатар түмний их зээрд халзандаа хөшөө босгожээ
Shuud.mn
сонин хачин
2015 оны 7-р сарын 4, Бямба гараг