Зам тээврийн сайд Москвад ажиллаж байна МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгоно Ц.Оюундарийг цагдаагаас дууджээ Х.Баттулга нарын хэргийг прокурорт шилжүүлжээ Нэгдсэн хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ Бяцхан дуучин тоглолтоо хийнэ Дуучин Сиа нөхрөөсөө саллаа Төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавихыг хүслээ Кира Найтли: Трамп агуу удирдагч болох нь эргэлзээтэй 10 аймагт мотоцикл унахыг хоиглолоо Хатуу хог хаягдлын төслийн талаар ярилцлаа Чуулганы хуралдаан өндөрлөлөө М.Анхцэцэг ”Оны шилдэг тамирчин” боллоо Оффшорын төслийг буцаахыг дэмжсэнгүй Цагдаагийн алба хаагчдын орон сууц ашиглалтад орлоо “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа Стандарт хөтөлбөрөөр үндсэн сургалт явж байгаа Бялуу авахдаа анхаарах зүйлс АН-ын шинэтгэлийг эхлүүллээ Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
Улаанбаатар -28°
ЭСТО компани бүх хариуцлагыг хүлээхээр болжээ
2013.8.16

Баянзүрх дүүргийн XI хороо, “Скай резорт” цанын баазын ойролцоох төмөр замын гарам дээр энэ сарын 13-ны өглөө Камаз маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн  ноцтой осол гарсан. Осол гарсантай холбоотойгоор холбогдох албаныхан осол гарсан замыг чөлөөлж, засварын ажлыг хийсэн ч хохирлын хэмжээ, түүнд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлдсэн юм.

Энэ талаар Зам тээврийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Билгүүнээс тодрууллаа.

.

-Төмөр замын ослын хохирлын хэмжээ тодорхой болсон уу?

- Энэ сарын 13-ны өглөөний 07.27 цагт Амгалан-Туул хоорондын төмөр замын 416 дугаар километрийн хоёрдугаар зуутад байрлах гарам дээр Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялж явсан 2657 дугаар ачааны галт тэрэг “ЭСТО компанийн УНХ 55-87 улсын дугаартай, “Норд Бенз” маркийн ачааны авто машинтай мөргөлдсөн ослын улмаас дөрвөн хүн хүнд, хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн УБТЗ-ын мэдлийн 2ТЭ116УМ серийн хос секцит 018 дугаар илчит тэрэг, ОХУ-ын өмчийн ачааны тавцант гурван вагон, төмөр замын 200 орчим метр замын дээд бүтцийг дахин шинээр сольж, их засвар хийх эд хөрөнгийн хохирол учирсан байна.

.

-Хэн хариуцлага хүлээх вэ?

-Ослын дараа сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, тухайн өдрийнхөө 22.17 цагт замын хөдөлгөөнийг нээсэн. Үүний дараа Зам, тээврийн сайд УБТЗ, ЭСТО компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар хохирлын хэмжээг тогтоох хамтарсан ажлын хэсэг томилон ажиллуулж, хохирлыг “ЭСТО” компани барагдуулахаар болсон.

.

-Тэгэхээр ЭСТО компани буруугаа хүлээж байгаа юм байна. Ер нь яагаад тус компанид гарам нээх эрхийг өгсөн юм бол? 

-Богд уулын араар яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км хатуу хучилттай автозам барих төслийг гүйцэтгэж байгаа ЭСТО компанийн тавьсан хүсэлтийн дагуу УБТЗ болон “Амгалан-Туул хоорондын замын 416 км пк2-т байрлах гарам ашиглах гэрээ” байгуулсан байна. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гармыг нээсэн. Тус гэрээний дагуу “Амгалан-Туул хоорондын замын 416 дугаар хаалтын хоёрдугаар зуутад байрлах гар хаалт цоож бүхий гарамд үйлчлэх орон нутгийн заавар” боловсруулж, хоёр талын холбогдох мэргэжлийн ажилтнуудад танилцуулан батлаж, ЭСТО болон “Бамбай секьюрити” компанийн ажилтан Ш.Энхжаргал, М.Энхтайван, Д.Баярхүү нарт 16 цагийн сургалт явуулж шалгалт авч ажиллуулсан байна. Осол гарсан өдөр тус гарам дээр галт тэрэгний аюулгүй байдлыг хангах, гарам ашиглах сургалтад хамрагдаагүй, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зохих мэдлэггүй ажилтан байсан бөгөөд гэрээ болон зааварт заасан 08.00-20.00 цагийн хооронд гарам нэвтрэх заалтыг зөрчиж, гармыг хугацаанаас өмнө нээж авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулсан байна.

.

Уг нь гэрээнд зааснаар тавдугаар сарын 1-н хүртэл 08.00-20.00 цагийн хооронд, зуны улирал /5-р сарын 01-нээс 10-р сарын 01/-д 08.00-22.00 цагийн хооронд, өвлийн улиралд / 10-р сарын 01-ээс 12-р сарын 01/-д 08-20.00 цагийн хооронд ашиглана. Гарам үйлчлэх орон нутгийн зааврын 3.3-т “ЭСТО” компанийн технологийн зориулалттай машин механизмыг өглөөний 08-20 цагийн хооронд гарна. Бусад үед /шөнийн цагаар/ гармаар машин механизм гаргах, гармын хаалтыг нээхийг хатуу хориглоно” гэж заасан. Гэтэл тус гарам дээр ажиллаж байсан ажилтан гэрээ, зааврын заалтыг зөрчиж, тухайн өдрийн 07.20 цагийн үед гармын хаалтыг нээж, автомашиныг хөдөлгөөнд оруулснаас осол гарсан нь тогтоогдсон байгаа.

_

П.Наран

ЭСТО компани бүх хариуцлагыг хүлээхээр болжээ
Shuud.mn
сонин хачин
2016 оны 12-р сарын 9, Баасан гараг