Шимон Перес таалал төгсчээ Засгийн газар хуралдана Халз мэтгэлцээнийг 84 сая хүн үзжээ “Цагаан хадаг” кино өнөөдөр нээлтээ хийнэ Иргэддээ танигдах төлөөлөгчид Германд цуврал дэлбэрэлт болжээ Р.Чойномын нэрэмжит наадамд О.Цэнд-Аюуш түрүүлэв “Хавдрын эсрэг үндэсний аян” Сэлэнгэ аймагт үргэлжилж байна Ч.Бадрал тэргүүн байр эзэлжээ Брэдийг амиа хорлосон хэмээн мэдээлжээ Бат-Үүл ээ, баатрын тэмдгээ зүүж очоод шалгуулчих Багдад хотод халдлага гарлаа Мэргэшсэн жолооч нарыг ажилд урьж байна Өнгөт арьст залууг буудан хороожээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Тавантолгойг Хятадтай холбох төмөр зам хямралыг гэтлэх гарц уу Засгийн газар хуралдана Өнөөдөр болох үйл явдлууд Үс засуулахад тохиромжгүй Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Улаанбаатар
Нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олгохгүй
2013.9.2
  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/819 тоот захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсийн зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болон газар эзэмшүүлэх үйл ажиллагаанд Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон бусад Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг мөрдлөг болгож, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх, нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Засаг дарга нар болон Өмч, газрын харилцааны албанд үүрэг болгосон байна. Мөн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин газар олголт хийж, ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчин болон газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан, шийдвэр гаргасан, түүнийг боловсруулсан холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгажээ. Дээрхи үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэгдэв. Д.Цэцэг
Нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олгохгүй
Shuud.mn
сонин хачин
2016 оны 9-р сарын 28, Лхагва гараг