Нүхтэд түймэр гарч байна Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, Б.Сугаржаргал нар аваргалав 213 хүн хэзээ гэртээ харих нь тодорхойгүй байна ”Сахиун тэнгэр” хүүхдийн ном бичжээ Дорнодын Засаг даргаар М.Бадамсүрэнг томиллоо Барууны киног оросууд үзэхгүй Талхаа хөрсөндөө булаад эхэлжээ “Аман хуур 2”-ын нээлтийн ёслолын ажиллагаа болжээ Дархан аварга А.Сүхбат удирдлагын академийг төгсчээ Хайди клипэнд тогложээ Ц.Төмөрхуяг: Эсрэг дүр ямагт эерэг байдаг Кидман кино урлагийг орхино Р.Анхням Бээжингийн кино фестивальд оролцлоо С.Ганбаатар Ерөнхий сайдыг ”тулаан”-д дууджээ Ц.Элбэгдож: Олон хүний хүчээр түймэр унтарч байна “Эвлэрлийн гэрээ”-ний ард ийм нууц бий юу Хурдны замын зурвас газрыг чөлөөлөх албан тоот илгээжээ Орон нутгийн мэдээг Улаанбаатарт цацна Үдээс хойш гэнэтийн сайхан мэдээ хүлээн авна Зүүн аймгууд руу боорцог илгээж байна
USD1971.0
RUB42.57
EUR2170.0
JPY16.71
GBP3014.0
CHF2118.0
CNY318.4
KRW1.883
HKD259.0
USD1971.0
RUB42.57
EUR2170.0
JPY16.71
GBP3014.0
CHF2118.0
CNY318.4
KRW1.883
HKD259.0
Улаанбаатар 26°
Я.Цэрэнханд: Тэд санаатайгаар буу авч ороогүй
2013.9.16

Төрийн ордоны гадна "Гал үндэстэн" холбоо тэргүүтэй 11 холбоо, төрийн бус байгууллага жагсаал хийж байгаа билээ.  Гэвч энэ үеэр тус хөдөлгөөнийхөн Төрийн ордонд галт зэвсэгтэй нэвтрэхийг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ээлж ээлжээрээ байцаагдаж байна. Мөн Төрийн ордоны гаднах талбайд  Энэ үеэр тус жагсаалд оролцож байгаа “Ангир нүдэн мөндөөхэй хөдөлгөөн”-ий тэргүүн Я.Цэрэнхандаас дараахь тодруулгыг авлаа.

.

-Төрийн ордонд танай жагсагчид галт зэвсэгтэй нэвтрэхийг завсан хэрэг гарлаа. Хэрэв бууны сумд хүн оногдсон бол хариуцлыг хэн хүлээх вэ?

-Тэрийг сая хүнээс сонслоо. Үнэхээр манай хүн буудсан эсэхийг хэн мэдлээ. Тэгээд ч тэд санаатайгаар буу авч ороогүй байх. Сайн мэдэхгүй байна.

.

-Яагаад өнөөдрийг сонгож жагсаал өрнүүлж байгаа вэ?

-Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлт болсон. Чуулганаар “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм билээ. Гэтэл уг хууль малчид бидний эрх ашгийг дэндүү зөрчсөн хууль болсон. Тиймээс бид “Ямааны мах халуун дээрээ” гэдэг үүднээс өнөөдөр жагсаал хийхээр болсон. Гэтэл цагдаа нар биднийг хэд хэдээр нь авч яваад, байцааж, саатуулж байна. Энд ард түмний эрх ашиг зөрчигдөж байгааг ойлгох хэрэгтэй.

.

-Хэрэв Засгийн газар та бүхний хүсч байгаа тогтоолыг гаргахгүй байвал цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Шат шатны арга хэмжээг авна. Засгийн газар биднийг сонсоно гэдэгт найдаж байгаа. Ер ард түмэн өнөөдрийн үйл явдлаас сэрэмж авах байх. Өнөөдөр Төрийн ордонд сууж байгаа эрх мэдэлтнүүдийн оюуны түвшин ямар байгааг харж байгаа байх. Энэ урт нэртэй хуулийнхаа нэрийг ч бүтэн мэдэхгүй УИХ-ын гишүүд олон байна.

.

-Та аль нутгийн хүн бэ. Танай нутагт энэ хуультай холбоотой хичнээн лиценц олгогдчихоод байгаа вэ?

-Би Богдхаан уулын өвөрт амьдардаг. Богд хаан уул маань дэлхийн анхны дархан цаазат уул. Гэтэл өнөөдөр энэ уул ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Эндээс гамшиг эхлэж байна.

Я.Цэрэнханд: Тэд санаатайгаар буу авч ороогүй
Shuud.mn
сонин хачин
2015 оны 4-р сарын 25, Бямба гараг