Л.Отгондалай медалийн төлөө тулалдана Хилийн 0218 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ Л.Гансүх нарыг шүүнэ Өнөөдөр болох үйл явдлын тойм Хаан Банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууд өнөөдөр батламжаа гардан авлаа Хадлангийн 10 хувийг хураажээ Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдана Англи хэлний толь бичиг хандивлалаа ӨМӨЗО-той хамтран хайгуул, олборлолт хийнэ Авилгатай тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэв Хөвсгөлд гарсан ойн түймэр унтраагүй байна ”Монгол Улс чөлөөлөх дайнд-1945” цомгийг танилцууллаа Манай тамирчид 71 медаль хүртлээ Гамшгийн үед дохио дамжуулах төхөөрөмжтэй боллоо Кардашианд атаархдаг гэжээ ”Хамтын ялалт” үзэсгэлэн гаргажээ Бенжи эхнэрээ жирэмсэн хэмээн ам алдав Зам засварын ажлууд ирэх сард дуусна Уйлж, дуулсаар эрдэмд зорих бяцхан үрс Энтони Дэвис булчин нэмжээ
Улаанбаатар
Хүн чанар, хүнлэг сэтгэл “цөлжиж” байна
2013.9.23

Гурван сая хүрэхгүй монголчууд  бид хүнлэг чанараа хаана гээчих вэ? Аминчхан санаа атаа хорсол дунд живэхгүйн тулд өөрийн эрхгүй үзгээ шүүрлээ. Араатан хүнийг бус хүн хүнээ барьж идэх шахсан цэвүүн нийгэмд  та бид амьдарч байна. Хатуу хүтүү, эрээн бараан амьдралын бартаат замыг бүдчин туулахдаа хүн чанараа дусал дуслаар, ямх сөөмөөр гээж, нөхөж авалгүй дутаасаар төрөлх хүн чанар нь төрөл арилжаад байгаа юм биш биз. Энэ бол харамсавч үл барах эмгэнэл.  Учир нь “хүн чанараа алдсаны шарх хэзээ боловч аньж эдгэдэггүй”. Аньж эдгээгүй шархтан аз жаргалыг эдлэх нь зангууны үлгэр.

а

Үргэлжийн зовлон шаналан дунд шар өдөр, бор хоногийг гунигтайхан өнгөрөөх нь ойлгомжтой. Даваа гүвээтэй амьдралын нугачаанд хүн чанараа гээгээгүй үлдсэн тэр эрхэм хүмүүн, хүний дээд билээ. Хүн чанарыг алдагдуулах элдэв сорилтыг сөрөн зогсч, даван гарч чадсан нугарашгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндлэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлддэг нь бичигдээгүй хууль. Бие биедээ уурлаж, харааж зүхсэн, ядарсан гутарсан байдалтай байх нь бидний нийтлэг төрх болж. Ийм байдалтай эвлэрээд суух гэж үү.

а

Сэтгэл гундуу бухимдуухан явахад тав, зургаатай болов уу гэмээр бяцхан жаалхүү  гуйлга гуйж хоолой мэдэн дуулна. Бид хэрэггүй гэмээр зүйлд хэдэн бор төгрөгөө хайр найргүй үрчихдэг. Гэтэл үр шигээ өөдсийн чинээхэн хүүгээс 500, 1000 , 5000 төгрөгөө харамлаж байгаа харагдах юм. Хов, жив сөрөг нөлөөтэй мэдээлэлд үхэн хатан дурлаж хүний оюун ухааныг бус өмссөн зүүснийг нь шимтэн харах болж. Бид хувцсаар бус оюунаараа дэлхийд гайхагдаж байснаа санах цаг хэдийнэ иржээ.

а

Төрсний эцэст үхэх нь үнэн энэ хорвоод бага ч атугай сайнаар дурсагдах түүхтэй үлдэх нь эрхэм зорилго бөлгөө. Шударга нь хохирч, ашиг хонжоо хайгч  нь хождог нийгмийг бид л цэвэрлэж ариутгахгүй бол өөр хэн гэж. “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг биз дээ. Ядуу, хэцүү байна л гэнэ. Ядуурлын шан харамж л залуурхал юм биш байгаа. Өрөөлийн толгой дээрх өвсийг бус өөрийнхөө толгой дээрх бухлыг харж хүнлэг байя, хүмүүсээ.

а

Хүнлэг энэрэнгүй байхыг зөвхөн бусдад туслахаар бус олон сайхан зүйлээр бие биедээ мэдрүүлье. Өнөөдөр хүмүүс  “хов”-оор цадаж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Атгаг бодлоосоо ангижирах цаг хэдийнэ  ирснийг цаг хугацаа өнгөөр нь ялгаж будсан зураг шиг тодхон сануулна. Бид эд хөрөнгөө хулгайд алдахад хачин их харамсдаг атлаа хүн чанар, хүнлэг сэтгэлээ алдахад яагаад  тэгтлээ их харамсахгүй байгаа нь юутай эмгэнэлтэй вэ?

а

“Хүн гэдэг төрөх, үхэхийн хооронд амьдрахдаа хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэх эзэмшлээ алдах нь халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр” хэмээн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Бид хүнлэг ардчилсан нийгэмд бус хэрцгий нийгэмд аж төрөөд байгаа юм биш байгаа. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдагийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь нууц биш. Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовиуртай явдаг. Энэ зовиур нь хүнлэг чанараа сэвтүүлсэн тэр цаг мөчийг эргэж дурсах тутам хүндрэн шаналгана. Үл эмчлэгдэх өвчин гэж тэр биз.

х

Бид хүний мууг сонсоод баярладаг болчихож, тиймдээ ч хүмүүн та шулмын дүрээр амьдарч байгаагаа мэдэхээ больж. Хүн чанар нь хүнд заяасан өндөр дээд заяа. Нинжин сэтгэл хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга. “Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдагийнхаа адилаар хүн болж төрсний утга учир болох хүн чанараа хадгалж, хамгаалахын төлөө л хичээж амьдарцгаая. Хүн чанар хүнлэг сэтгэл “цөлжиж” байна. Тийм ээ, цөлжилтийг та бид л зогсоож чадна.

а

П.Наран

Хүн чанар, хүнлэг сэтгэл “цөлжиж” байна
Shuud.mn
сонин хачин
2015 оны 9-р сарын 2, Лхагва гараг