Г.Дэнзэнг хорьсны дараа... “Үүлэн хээтэй орчлон” уншигчдын хүртээл боллоо Индонезод монголын нэрэмжит гольфын тэмцээн боллоо Өлгий хотод үхрүүдийг баривчлан саатуулна Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг үнэлсэн наалт наана Увс аймагт газар хөдлөлт боллоо Улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ М.Уранцэцэг, Д.Сумъяа нар аваргаллаа Жолоочийн түр үнэмлэхийг өнөөдрөөс олгоно Нэмэлт урамшуулал олгох тогтоолыг хүчингүй болгов Нийтийн тээврийнхэн үйлчилгээнд гараагүй байна Намын бүлгүүд хуралдана Н.Түвшинбаяр эхний тойрогтоо ялагдлаа Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ Нийтийн тээврийнхэн маргааш 06 цагаас эхлэн ажил хаяна “Хүүхдийн эрхийг дээдлэе” дугуйн парад болов ”Гэгээн Муза”-гийн шилдэгүүд тодорлоо Иргэний нисэхийн салбарын 700 гаруй хүн энгэрээ цооллоо Адрина Лимаг сүрдүүлэв
USD1940.0
RUB41.86
EUR2152.0
JPY16.1
GBP3025.0
CHF2093.0
CNY313.2
KRW1.812
HKD255.0
USD1940.0
RUB41.86
EUR2152.0
JPY16.1
GBP3025.0
CHF2093.0
CNY313.2
KRW1.812
HKD255.0
Улаанбаатар 10°
Д.Отгонжаргал: Монголын дөрвөн иргэн 2.3 тэрбум төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан
2013.11.15

УМБГ-аас сэтгүүлчдэд хандан өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УМБГ-ын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалаас УМБГ-ын энэ онд хийж гүйцэтгэсэн ажил болон шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээллийг авлаа.

6

-УМБГ-т одоо хичнээн хэрэг шалгагдаж байгаа вэ?

-Энэ оны аравдугаар сарын байдлаар УМБГ-т иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй 28143 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 27178 буюу 96,5 хувийг шийдвэрлэн шалгаж байна. Мөн 16411 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн байцаалтыг явууллаа. Эдгээрээс 6771 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж, 5495 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1460 хэргийг бусад газарт нэгтгэсэн байна. Нийт 12986 хүнд холбогдох 13726 хэргийг шийдвэрлэсэн байна.

6

-Гэмт хэргийг улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ?

-Гэмт хэргийг улмаас иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 126 тэрбум 955 сая төгрөгийн хохирол учирсан билээ. Үүнээс мөрдөн байцаалтын явцад 82 тэрбум 345 сая төгрөгийн хохирлыг төлүүлсэн байна. Мөн иргэний нэхэмжлэхийг хангах зорилгоор 106 тэрбум 49 сая төгрөгийг битүүмжлэн хамгаалаад байгаа.

6

-УМБГ хэдэн хэргийг нөхөн илрүүлсэн бэ?

-Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 1151 хэргийг нөхөн илрүүллээ. Одоогоор албаны хэмжээгээр 10110 эрүүгийн хэрэг түдгэлзээтэй байгаагаас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн хэрэг 10119 хэрэг байна. Сэжигтэн, яллагдагч оргон зайлсан үндэслэлээр 212 хүнд холбогдох 197 хэрэг, шаардлагатай гэрч, хохирогч байхгүй үндэслэлээр 168 хэрэг, бусад байдлаар 26 хэрэг мөрдөн байцаалтын явцад тус тус түдгэлзээтэй байна.

6

-Иргэд ихэнхдээ ямар хэрэгт холбогдож байна вэ?

-Манай дээр шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнх нь эдийн засгийн гэмт хэрэг эзлэж байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалаа гуйвуулан ашиглах явдал сүүлийн үед их гарч байна. Мөн хар тамхи, үнэт эдлэлийг хууль бусаар хил давуулах, тээвэрлэх явдал буурахгүй байна. Түүнчлэн, байгаль орчныг хамгаалах хуулийг зөрчин өнгөт металл, алт бусад эд зүйлсийг хууль бусаар олборлох хэрэг гарсаар байна.

6

-Манай улсын иргэд гадаадаас их хэмжээний үнэт эдлэл оруулж ирэх явдал ихэссэн гэдэг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Манай улсын иргэд гадаадын үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийх нь ихэссэн. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын “Шинжинь” хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг манай улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлсаныг УМБГ илрүүллээ.

Тэд Монгол улсын нутаг дэвсгэрт хулгайн эд зүйлээ хууль бусаар нэвтрүүлэн, өөрсдийн орон байрандаа хадгалж байсан. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 6480 грамм хэмжээтэй 3089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн нил чулуу буюу “амитис” гэж нэрлэгддэг чулууг эд мөрийн баримтаар хураан авсан. Эдгээр хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татан шалгаж байгаа.

Энэ хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 145.4 буюу Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад иргэн Э.Мөнхбат нь өнгөрсөн жил Тайванийн үнэт эдлэлийн дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан нь тогтоогдсон.

Мөн  Монгол улсын иргэн Д нь өнгөрсөн оны 5-6 сард Хонконгт зохиогдсон олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ, 1396 грамм шүр хулгайлан, Монголд оруулж ирсэн байсныг шалгаж байна.

6

-Манай улсад Солонгос иргэн мөнгө угааж байсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Солонгост хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монголд оруулж ирэн угааж байсан нь тогтоогдсон. Тэрбээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгүүлсэн бөгөөд уг мөнгөө манай улсад оруулж ирж, түүнийг нь Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн хүлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан байна.

Тэрбээр БНСУ-аас Ан Жэ Манийн явуулсан доллар, воны тодорхой хэсгээр Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг, Баянбүрдийн тойргийн дэргэд “Рийчфэйлд” гэх зочид буудал бариулж, ашиглалтад оруулсныг Солонгосын хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн. Ан Жэ Мань хууль бус үйлдлээрээ 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн бөгөөд “Юилсот” компани болон түүний захирал Ли Жэй Гүн нь толгойлогчийнхоо данс руу 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн гэх баримт бидэнд бий. Ли Жэй Гүн нь уг барилгыг хууль бус мөнгөөр барьсан гэдгийг мэдсээр байж өнгөрсөн долдугаар сард Монгол улсын иргэнд борлуулсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Энэ үйлдэл нь нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 166.1 буюу мөнгө угаах гэмт хэрэгт сэжигтнээр татан шалгаж байна.

Өдгөө УМБГ-аас “Рийчфейлд” зочид буудлыг битүүмжлээд байна. Учир нь энэ хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, манай улсын Эрүүгийн хуульд мөнгө угаах замаар олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор заасан байдаг.

6

-Саяхан “Тэрэлж” зочид буудалд дөрвөн настай хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэргийг шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй.

6

Б.Цэрэндэжид

Д.Отгонжаргал: Монголын дөрвөн иргэн 2.3 тэрбум төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан
Shuud.mn
сонин хачин
2015 оны 5-р сарын 25, Даваа гараг