Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ Кадаффигийн хүүд цаазын ял оноов Цагдаагийн II хэлтэс орчноо тохижуулжээ Өнөөдөр Хакухо М.Даваажаргалын цолны найр болно Харшил юунаас үүсдэг вэ? Мексикт 129 оюутны цогцос олджээ Чехийн парламентийн даргын айлчлал өнөөдөр эхэлнэ Төрийн байгууллагууд маргааш 08:30-12:30 цагийн хооронд ажиллана Ноолуур 54 мянган төгрөгийн ханштай байна Ив Летерм: Монгол бол сонирхолтой улс Өнөөдөр Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр Монголын туршлагыг Киргизэд хэрэгжүүлнэ Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийнэ Өндөр гэгээнийг дуурсгасан 380 жил Ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхэлнэ Хувь хүний л үйлдэл үү, Н.Батсуурь арслаан? “Crocus Event Hall” хуримын сюрпризээ задална НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав Ирэх улирлын дараа Гэри Витти тэтгэвэртээ гарна Шинэ замтай болжээ
Улаанбаатар 15°
"Том төрөөс ухаалаг төр рүү" уулзалт өндөрлөлөө
2013.11.16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Том төрөөс ухаалаг төр рүү" Үндэсний зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Энэхүү үндэсний хэмжээний уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид,  дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцуулсан юм. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Шийдвэр гаргагчдын, Бизнес эрхлэгчдийн, Орон нутгийн төлөөллийн, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн, Хэвлэл, мэдээллийн төлөөллийн гэсэн таван салбар хуралдааныг хуралдуулж, тус тусаас гаргасан зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

өйы Шийдвэр гаргагчдын салбар хуралдааны зөвлөмж, дүгнэлтийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм. Тус салбар хуралдаанд оролцогчдын олонх нь  Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуультай болох, лиценз зөвшөөрлийг төрийн албаны тухай хуулиар зохицуулах, төрийн сангийн үйл ажиллагааг арилжааны банкинд шилжүүлэх, намын гишүүнчлэл, санхүүжилтийг хуульчлах, Сонгуулийн тухай хууль батлах, төрийн алба мэдээллийн технологийг өргөн  хэрэглэх зэрэг олон санал гарчээ. Оролцогчдын гаргасан саналыг шийдэх боломжтой дарааллаар нь жагсааж, эхлээд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

өй Харин Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааны санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан. Бизнес  эрхлэгчдийн төлөөлөл том төрөөс ухаалаг төр рүү шилжих  санаачилгыг 100 хувь дэмжсэн бөгөөд салбар хуралдаанаас улсын өмчийг хувьчлах хөтөлбөрийг өргөн  хүрээнд  зохион байгуулах саналыг олонх нь гаргажээ. Өөрөөр хэлбэл, төр бизнес хийхээ болих, ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах нь зөв гэж үзсэн байна. Мөн татварын орчны хяналтыг сайжруулах, шинэ татварын хууль гаргахаас татгалзах, 2014 онд  Засгийн газар Үнэ тогтворжуулах хөтөлбөрт онцгой анхаарах, саяхан баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх, дагалдах дүрэм журмыг яаралтай боловсруулах  зэрэг бүтээлч саналууд гаргасан байна.

бЙ Мөн хэвлэл мэдээллийнхний төлөөлөл оролцсон салбар хуралдаанаас ухаалаг төртэй болох чиглэлд бодлогоо хандуулж, дэмжиж ажиллахаа  илэрхийлсэн бол Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдаанаас төрийн зарим чиг үүргийг ТББ-д  өгөх, ухаалаг төрийн бодлого боловсруулахад эрдэмтэн судлаачдыг түлхүү оролцуулах зэрэг саналууд гарчээ.

ЙЙ Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааны санал дүгнэлтийг Хотын дарга Э.Бат-Үүл танилцуулсан бөгөөд тус салбар хуралдаанд оролцогчид орон нутаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага иргэддээ үйлчилдэг байгууллага болох саналыг түлхүү гаргасан байна. Ингэхийн тулд орон нутгийн төр захиргааны  байгууллагыг нэгдсэн интернэтийн сүлжээнд холбох  нь нэг чухал алхам болно гэж үзсэн байна. Хамгийн гол нь хороо нь иргэндээ, дүүрэг нь хороондоо, нийслэл нь дүүрэгтээ, Засгийн газар нь нийслэлдээ үйлчлэх тогтолцоо руу шилжих  нь ухаалаг төр бий болохын үндэс суурь гэж салбар хуралдаанд оролцогчид дүгнэжээ.

ЙЁ Ийнхүү салбар хуралдаануудын дүгнэлт танилцуулсны дараа үндэсний  хэмжээний зөвлөлдөх уулзалтыг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Том төрөөс ухаалаг төр лүү” уулзалт зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын гол санаа нь төрийн механизмыг зөв ажлуулж ард түмэнд үйлчилдэг болоход анхаарах хэрэгтэй гэсэн юм. Миний гаргасан санал санаачлагыг шат шатны төрийн байгуууллагууд хэлэлэнэ гэдэгт итгэж байна. Мөн өнөөдрийн илтгэлийн гол үзэл санааг товхимол болгон тараана. Түүнчлэн өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад ирсэн хүн бүр Монгол Улсын ирээдүй, хөгжлийн төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэхэхд чухал үүрэг гүйцэтгэгч, төлөөлөгч гэдгийг санаж явах хэрэгтэй” гэж хэлснээр өнөөдрийн зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө.

ЙЫ

П.Наран

"Том төрөөс ухаалаг төр рүү" уулзалт өндөрлөлөө
Shuud.mn
сонин хачин
2015 оны 7-р сарын 29, Лхагва гараг