Зам тээврийн сайд Москвад ажиллаж байна МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгоно Ц.Оюундарийг цагдаагаас дууджээ Х.Баттулга нарын хэргийг прокурорт шилжүүлжээ Нэгдсэн хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ Бяцхан дуучин тоглолтоо хийнэ Дуучин Сиа нөхрөөсөө саллаа Төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавихыг хүслээ Кира Найтли: Трамп агуу удирдагч болох нь эргэлзээтэй 10 аймагт мотоцикл унахыг хоиглолоо Хатуу хог хаягдлын төслийн талаар ярилцлаа Чуулганы хуралдаан өндөрлөлөө М.Анхцэцэг ”Оны шилдэг тамирчин” боллоо Оффшорын төслийг буцаахыг дэмжсэнгүй Цагдаагийн алба хаагчдын орон сууц ашиглалтад орлоо “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа Стандарт хөтөлбөрөөр үндсэн сургалт явж байгаа Бялуу авахдаа анхаарах зүйлс АН-ын шинэтгэлийг эхлүүллээ Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
Улаанбаатар -28°
Инженерийн шугам сүлжээний худгаа таглаагүй ААН-ийг дулаанаар хангахгүй
2013.11.20
 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай” А/590 тоот захирамжийн дагуу инженерийн шугам сүлжээ,  камерын ашиглалтын байдалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт тавьж байгаа. Байнгын хэвийн ажиллагааг хангуулахын тулд дүүргүүдийн Засаг дарга, инженерийн хангамжийн байгууллагуудад “Хэрэглэгч байгууллагууд инженерийн шугам сүлжээний худгийн бүрэн бүтэн байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тухайн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахгүй” гэсэн үүрэг өгчээ.

 

Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газраас 10-р сард авсан судалгаагаар нийслэлд нийт 151 ширхэг таггүй инженерийн шугам сүлжээний худаг байсан байна.Тиймээс харъяа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох шаардлага хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар холбогдох газрууд өөрсдийн нөөц бололцоог ашиглан 134 ширхэг инженерийн шугам сүлжээний худгийг  засаж, шинэчлэн тагтай болгосон бол 388 ширхэг худгийг сэргээн засварлах ажил хийгджээ.

 

Энэ ажилд нийт 43.9 сая төгрөг зарцуулсан байна. Инженерийн шугам сүлжээний худгуудыг тухайн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжээс гадна  Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ зэрэг уг худгийг ашиглаж буй байгууллагууд хариуцдаг. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох албаны үүргийг биелүүлээгүйгээс таггүй инженерийн шугам сүлжээний худагт иргэд унаж бэртэх эрсдэл гарсан тохиолдолд тухайн байгууллага хариуцах ёстой юм байна.

Д.Цэцэг

Инженерийн шугам сүлжээний худгаа таглаагүй ААН-ийг дулаанаар хангахгүй
Shuud.mn
сонин хачин
2016 оны 12-р сарын 9, Баасан гараг