Тавантолгойгоос монголчууд зөвхөн түрээсийн ашиг хүртэх үү Толгой эргүүлсэн Тавантолгой Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан приус оруулж иржээ Амиа алдагсдын тоо 4310-т хүрлээ Охиноо Диана гэж нэрлэнэ Үндэсний үйлдвэрлэгчид тусламжийн гараа сунгав Ерөнхийлөгч Оросын төв телевизэд ярилцлага өгчээ Нори охин кинонд тоглоно ”Play time-2015” зургаадугаар сард болно АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах хороо хуралдав Кери нөхөртэйгээ эргэн нийлэхгүй Брайн Уильямс ажилдаа эргэн ирлээ Уурхайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв 444 тонн шатахуун авах гэрээ байгуулжээ Хашааны өвсөө шатаавал хариуцлага тооцно Баянзүрх дүүрэг шилдэг тохижилтын уралдаанд нэгдлээ Ч.Сайханбилэгийг ойлгохгүй байна ”Сонор” баг тэргүүлжээ Хамтран амьдрагчийг нь шалгаж эхэлжээ Мишель Кееган дур булаам бүсгүйгээр тодров
USD1970.0
RUB40.7
EUR2161.0
JPY16.69
GBP3020.0
CHF2102.0
CNY318.1
KRW1.885
HKD258.0
USD1970.0
RUB40.7
EUR2161.0
JPY16.69
GBP3020.0
CHF2102.0
CNY318.1
KRW1.885
HKD258.0
Улаанбаатар 20°
“Драгон” автовокзалыг нүүлгэх талаар судалж байна
2013.12.4

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон авто вокзал дээр Авто тээврийн үндэсний төв болон тус дүүргийн ЗДТГ-ын төлөөлөл өчигдөр ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

.

Авто тээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатар Драгон автовокзалын орчныг сайжруулах тухай санаачилж, СХД-ийн Засаг дарга М.Чинболд “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” захирамжийг өнгөрөгч сарын 13-нд  гаргаснаас хойш хамтран ажиллаж байгаа юм байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд автовокзал орчимд гар дээрээс наймаа хийж байгаа иргэдийн дунд бууны сум, хориотой ангийн мах зэргийг зарж байна гэх гомдол саналын дагуу СХД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн тасаг шалгалт хийн, ажиллаж байгаа аж.

.

  Драгон авто вокзал нь нийслэл хотын хүн ихээр төвлөрдөг томоохон хэсгүүдийн нэг билээ. Тухайлбал, тус авто вокзал нь 16 аймгийн 48 чиглэлд 35 аж ахуй нэгж байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн зорчигч болон шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг. Ингэснээр өдөрт дунджаар 2200-2500 орчим хүн хөдөө орон нутаг руу зорчиж, 2000-2300 орчим хүн Улаанбаатар хотод ирж, тэдгээрийг үдэн гаргагчид буюу угтан авагч болох 5000-6000 хүн дамжин өнгөрч үйлчлүүлдэг гэх тоо баримт байна.

.

Ийнхүү олон хүн нэг дор зорчиж, цуглардаг газарт хулгайн буюу хууль бус тээвэр, халаасны хулгайч олноороо байдаг. Хамтарсан ажлын хэсгийнхэн энэхүү хууль бус үйлдлүүдийг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж. Энэ тухай Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбат “Захирамж хэрэгжихээс өмнө Цагдаагийн ерөнхий газарт Драгон автовокзалын ойролцоо гарсан халаасны хулгайтай холбоотой 20-30 дуудлага өдөрт бүртгэгддэг байсан бол дээрх хамтарсан хяналт шалгалтыг хийж, захирамжийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хулгайн гэмт хэргийн холбогдолтой дуудлага ирээгүй байна. Мөн өдөрт хууль бус 100-200 тээврийн хэрэгслийг ачдаг байсан бол захирамж хэрэгжснээс хойш нэгийг ч ачаагүй. Хууль бус тээврийн хэрэгслээс шалтгаалсан зам тээврийн осол аваар гарлаа гэсэн дуудлага ирээгүй байгаа. Тиймээс ирэх онд бид захирамжийг сунгуулахаар төлөвлөж байна” гэж ярьсан.

.

Үүнээс гадна Драгон авто вокзалыг иж бүрэн гэрэлтүүлэг, камертай болгосноор  гэмт хэргийн гаралт болон халаасны хулгайчаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

.

Жолооч нарын машины “гангараа” нь осол гарах шалтгаан болдог аж

.

Орон нутгийн замд зам тээврийн осол гарч буй нэг шалтгаан нь тээврийн хэрэгслийн жолооч нар стандартын  шаардлага зөрчсөн, гэрэл хэрэглэснээс болдог байна. Тухайлбал, жолооч нар машин тэргээ “гангалахын” тулд гэрлийн янз бүрээр хэрэглэж,  ойрын тусгалыг холын болгох эсвэл гэрэлтэй нь лазерын гэрэл нэмэх гэх мэт үйлдэл гардаг. Гэрлийн тусгал нь баруун талдаа жолооны хүрддтэй тээврийн хэрэгслүүд гэрэл дээрээ нэмэлт лазерын гэрэл тусгаснаас болж зам тээврийн осол аваар гардаг байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд явж байгаа бүх тээврийн хэрэгслийн гэрлийн стандартад явуулын үзлэг шалгалт хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 200 гаруй тээврийн хэрэгсэл гэрлийнхээ тусгалыг өөрчилж, нэмэлт лазер гэрэлтүүлэг тавьсан зөрчлүүд илэрчээ. Үүнийг хууль эрхзүйн хүрээнд буюу Автотээврийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж байна. Ирэх оноос гэрлийн тусгал өөрчилсөн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч,  21 аймгийн авто тээврийн хяналтын бүх шатны байгууллагууд, товчоо, дамжин өнгөрөх пост дээр хяналт тавьж ажиллахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт тодорхой цэгүүдэд гэнэтийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж байна.

.

Хууль бус тээвэрлэгчийг дээд тал 30 мянгаар торгодог

.

Хувийн автомашинтай иргэд хүн тээвэрлэх сонирхолтой болсон. Энэ нь хууль бус тээврийн тоог нэмж байна гэж ярьдаг. Хууль бус тээвэр хийгч гэдэг нь ЗТЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төвтэй албан ёсоор тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй боловч ямар нэгэн байдлаар хүн тээвэрлэж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийг хэлнэ.

.

Эдгээр хууль бус тээвэр хийгч нь автовокзалын дэг журмыг алдагдуулж, авто тээврийн хяналтын байцаагч нарт хүндрэл учруулдаг байсан. Харин захирамж хэрэгжиж эхэлснээс хойш харьцангуй гайгүй болсон гэж Драгон автовокзалын авто тээврийн хяналтын байцаагч Ч.Даваахорлоо ярьсан. Гэхдээ хууль бус тээвэрлэгч нарт Автотээврийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг ба хамгийн дээд тал нь 30 мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг. Энэ торгуулийн хэмжээ Увс, Баян-Өлгий зэрэг холын аймгийн замын зардлын талын талтай дүйцэхүйц юм.

.

Мөн хууль бус буюу хулгайн тээвэр нь даац хэтрүүлдэг төдийгүй холбогдох газруудаас замд ямар нэгэн осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэл авдаггүй учир үүнд өртөх магадлал өндөртэй байдаг тухай СХД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах байцаагч Н.Ганцоож хэлсэн. Харин хамтарсан ажлын хүрээнд  24 цагийн шугам замын шалгалт хийж, 24 цагийн товчоог ажиллуулж байгаа нь  хууль бус тээврийн хэрэгслүүд замд гарахаас урьдчилан сэргийлэх болон гарах осол аваарыг 50 хувиар бууруулжээ.

.

Хот хоорондын тээврийн хэрэгсэлд том оврын автобусыг 10 жил, бага оврын тээврийн хэрэгсэлийг 12 жил ашиглах ёстой гэж тогтоожээ. Авто тээврийн үндэсний төвөөс энэхүү стандартын дагуу тээврийн хэрэгслүүдэд шаардлага тавьж ажилладаг. Мөн Драгон автовокзалыг нүүлгэн шилжүүлэх судалгааны ажил явагдаж байгаа юм байна.

.

Б.Буд 

“Драгон” автовокзалыг нүүлгэх талаар судалж байна
Shuud.mn
сонин хачин
2015 оны 4-р сарын 28, Мягмар гараг