Зам тээврийн сайд Москвад ажиллаж байна МОНЦАМЭ агентлагийн статусыг тодорхой болгоно Ц.Оюундарийг цагдаагаас дууджээ Х.Баттулга нарын хэргийг прокурорт шилжүүлжээ Нэгдсэн хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ Бяцхан дуучин тоглолтоо хийнэ Дуучин Сиа нөхрөөсөө саллаа Төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавихыг хүслээ Кира Найтли: Трамп агуу удирдагч болох нь эргэлзээтэй 10 аймагт мотоцикл унахыг хоиглолоо Хатуу хог хаягдлын төслийн талаар ярилцлаа Чуулганы хуралдаан өндөрлөлөө М.Анхцэцэг ”Оны шилдэг тамирчин” боллоо Оффшорын төслийг буцаахыг дэмжсэнгүй Цагдаагийн алба хаагчдын орон сууц ашиглалтад орлоо “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа Стандарт хөтөлбөрөөр үндсэн сургалт явж байгаа Бялуу авахдаа анхаарах зүйлс АН-ын шинэтгэлийг эхлүүллээ Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
Улаанбаатар -28°
Миний ардын сэтгэл цагаан
2013.12.19

Мишээх царайд нь дарамт тодровч итгэл үл алдах агуу ард түмэн бол бид. Төр өөрт нь үйлчлэх бус өөрийгөө тэжээлгэдэг болчихоод байхад ч төрийн сүлдэндээ цайны дээжээ өргөсөөр байх юм.

:

Хоёр нарын хооронд хэтэвч нь нимгэрээд байгаа ч эргээд сайхан болно гэж итгэж зүтгэж чаддаг ард түмэн. Бурууд нүд хурц талцах толхилцохыг таалдаггүй ард түмэн.

.

Миний ардын зан нь бас шулуун. Мэндлэх хүндлэх ёс нь агуу. Гэхдээ энэнд дулдуйдаад элэг барьж эрхлээд байж болно гэсэн үг биш.

.

Миний ардын сэтгэл цагаан ч амьдрал нь ядуу байна. Үүнд яагаад гэдгийн хариултыг бид бүгдэд эрх баригчид цээжлүүлсэн. Урьдын эрх баригчдын балгаар , популист амлалтын өр зээл, үрэлгэн төсвөөс болсон гэсэн үг учирлал байгаа. Гэхдээ энэ бол зүгээр л бидэнд хэлж цээжлүүлж байгаа 4 мөрт. Харин миний ардын ядуу байгаагийн учир шалтгаан нь ТОМ төрд байгааг бид сая л олж харж байна.

.

Монголын зовлон бол энэхүү том, тулхгүй худрагагүй, намчсан, талцсан төр болоод байгаа нь үнэн. Энэ зовлон бол Ерөнхийлөгчийн хэлснээр ...ганц төрийн, эсвэл Засгийн газрын, аль нэг намын асуудал юм уу, хэн нэг  хүний зовлон биш. Монголын зовлон юм....

.

“... Монголын төлөө, улсынхаа хувь заяаны төлөө яагаад хүн бүр санаа зовдог юм бэ, төрийн тухай яагаад хөгшин залуугүй бүгдээрээ ярилцаж байдаг вэ гэвэл ганц л үндэслэл байгаа. Хүмүүс өөрсдийгөө төрийн, Монголын нэг хэсэг, бүрдүүлэгч нэг эс гэж боддог. Би энэ улсад хувьцаатай хүн, төрийг байгуулахад оролцсон юм. Тийм учраас саналаа хэлж байна хэмээн ханддаг гэдгийг хэлэх ёстой. ...Энэ ямар шалтгаантай вэ, төрд яагаад итгэхгүй байна гээд асуухаар “Хэлсэндээ хүрэхгүй байна. Цэгцгүй байна. Гаргаж байгаа шийдвэрүүд нь савлагаатай байна” гэдэг. Ямар учраас ийм байдаг вэ гэхээр нэгдсэн итгэл үнэмшил, судалгаагүй, системгүй байна. Нэгэнт ийм байгаа учраас нэгдсэн бодлогогүй, хариуцлагагүй, хяналтгүй байгаа юм.

.

Хариуцлагагүй, хяналтгүй байдал нь эргүүлээд хэлсэндээ хүрдэггүй, цэгцгүй, савлагаатай бодлоготой, тийм үйл ажиллагаатай төр болгож хувиргаж байна. Үүнийг чөтгөрийн тойрог гэж хэлдэг шүү дээ..”. Ерөнхийлөгчийн энэ үг дээр нэмэх хурцлах үг санал миний ард түмэнд  их бий.

_

Төр хэдхэн хүнд ашигтай байж, цөөхөн тэрбумтнуудын шахааны танхим болж ирсэн учраас миний ард түмэн ядуу байгаа юм.  Төрийн байгууллагаар ажил хөөцөлдөхөөр стресст орж үс нь босдог болсондоо иргэд бухимдаж байна. Ухаалаг бодлого хөжлийн хөтөлбөр биш ууттай мөнгө харуулж  санал худалдаж авсаар төрийн эрхэнд тарвалзах болсон улс төрийн намынхны мөлжлөгөөр энэ төр данхайж тэр хэрээр ард түмэн ядуурч жижгэрсэн.

_

Энэ төрийн гар гадаадынханд дэндүү сул дотооддоо хэтэрхий хатуу. Тиймээс Оюутолгойд хөрөнгө оруулагч  нэртэй ч зээл зуучлагч болчихсон РиоТинто гэх тавьтаргүй түнштэй болчихоод гацаанаас гарах гэж  хэлэлцээ хийж аргадаж сууна. Энэ түнш нь одоо дэлхийн 15 банкнаас хэмжээгүй их зээл авах эрхээ манай засгаас аман байдлаар авчихаад эрхэлж сууна.  Төр эх орны эд баялгийг ингэж үнэгүйдүүлж байна.

_

Том төрийн тулгыг зассан улс төрийн намуудаас  ухаалаг удирдагч, шилдэг улс төрчдөө шигшин авч шударга ёсыг бий болгож, өөрсөддөө бус иргэддээ үйлчилдэг төртэй байхыг ард түмэн хүсч байна. Бас яарч байна. Шинэ он гарна. Шинэ бодлого хараагаар, зөв хөгжлийн зүгт нэг алхам ойртоно гэж иргэд итгэж байна.

_

Эрх баригчид улс төр хийхийн хажуугаар улс орноо хөгжүүлэх зүгт зорилго хүчээ зангидахгүй бол Миний ардын мишээх царай нь гундуу болоод байна.

_

Миний ардын мэндлэх хүндлэх ёс нь агуу . Тийм болохоор “Амьдрал ямар байна даа” гэвэл билэг дэмбэрлээ бодоод “сайн байна л” гэнэ. Гэхдээ миний ардын амьдрал ядуу байна, Сайдуудаа.

_

П.Баярхүү /тоймч/

Миний ардын сэтгэл цагаан
Shuud.mn
сонин хачин
2016 оны 12-р сарын 9, Баасан гараг