Би дахиж хамтлаг гаргаж ирэхгүй, нуруугаа авахуулсан УИХ-ын дарга уучлал гуйжээ Энэ онд 244 га талбайгаас мод бэлтгэнэ “Равсал Панз”-ыг байртай болгохыг уриаллаа Хүүхдийн номын ордон нэрээ өөрчлөв Улаанбурханы өвчлөл буурчээ Гэр цайны газар шатжээ Баяр наадмын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлнэ Өнөөдөр Швед дэх монголчууд наадна Наадмаар зам сэтлэх ажил хийгдэхгүй Зургаан сайдыг суудлаас нь буулгана гэв Д.Төмөрхүлэг алтан медаль хүртлээ 60 кг-ын жинд монголчууд илүүрхлээ Гачууртын замыг Иргэдийн бүлгийн хөрөнгөөр засч эхэллээ Мөнгөтэй хүнд үйлчилдэг эрүүгийн дэглэмтэй болгох гэж байна 10 саяын багц тасалбар ганцхан ширхэг бий “Чингис хаан” Гран-При тэмцээний албан ёсны нээлт боллоо Сургалтын загвар аж ахуй байгуулна Ю.Цэдэнбалын 100 насны ойг тэмдэглэх төсөл өргөн барив PC mall наадмын сугалаат худалдааны хоёр дахь СУПЕР АЗТАН тодорлоо
Улаанбаатар 20°
Модон морь жилийн шинийн 1-ний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ
2014.1.30
 

1. Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.

2. Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.

3. Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд баруун урагш гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.

4. Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ.

5. Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ.

6. Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ.

7. Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.

8. Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүдийн цог хийморийн зүг рүү морин жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж,  цагаан сарын шинийн нэгний өглөө зүүн зүг рүү гарч, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд,  зүүн урдаас ирнэ.

Мөр гаргахдаа унших тарни нь:

1. Энэ жил гал хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”

2. Энэ жил шороо хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа”

3. Энэ жил төмөр хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”

4. Энэ жил огторгуй хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”

5. Энэ жил ус хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”

6. Энэ жил уул хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”

7. Энэ жил мод хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”

8. Энэ жил хий хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.

Модон морь жилийн шинийн 1-ний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ
Shuud.mn
сонин хачин
2015 оны 7-р сарын 4, Бямба гараг