Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа Бостон Сэлтикс 14 дэх дараалласан хожлоо байгууллаа Тамхинаас үүдэн жилд 7.2 сая хүн нас барж байна
Улаанбаатар -26°
Такси №112
2015.1.9

Шинэ оны мэнд хүргье, манайхаан. Бараг жил бичээгүй юм шиг л санагдаж байна. Давхар ажил хийгээд халтуураа бас амжуулаад тун завгүй, дээр нь эдийн засаг хямраад хүндхэн л байна. Гэхдээ яахав олны адил зав зайгаа шахан ажиллаж тоолуур гүйлгэж таван цаас олох гээд давхиж л байна. Ингээд элдэв сонин ихтэй шинэ тэмдэглэлээ хүргье. Архигүй шинэ жил хийсэн сайн жишээнээс эхлээд авилгач, ашиг ч даргын тухай хэд хэдэн яриа тохиолдлыг түүвэрлэн буулгалаа. Таалал орштугай.

.

1. Архигүй шинэ жил хийлээ

1

Оны өмнөхөн 30-нд нэг эмэгтэйг төв ХААН банк хүргэлээ. Анх удаа байгуулагаараа архигүй шинэ жил хийсэн тухайгаа тэрбээр хуучилсан юм.

1

Х -За шинэ жил сайхан болж байна уу?

Э/эмэгтэй/ -Өө сайхан. Хямрал гээд. Манайх 20-оод хүнтэй байгууллага байдаг юм. Архигүй шинэ жил хийлээ ш дээ.

1

Х -Тэгээд архигүй сайхан болов уу?

Э -Өө бүүр таг архигүй биш. Халуун вино дарс өгөөд тэгээд сайн хоолтой. Уралдаан хөгжөөнт тоглоом ихтэй болохоор инээж хөхөрч байтал сайхан л өнгөрсөн. Гэхдээ яахав бид нар ярьсан юм. Меню дээр архи оруулахгүй. Гэхдээ өөрсдөө ууя гэсэн улс бол мөнгөөрөө аваад уучихаж болно гээд. Тэгсэн тэгээд тартал лав архи авсан хүн гараагүй. Эрчүүд тараад нэг жоохон суусан байж магадгүй. Маргааш нь хэчнээн сайхан байна гээч. Толгой тархи өвдөхгүй. Гэрийнхэн гайхаад яагаад эрүүл ирж байгаа юм. Танай ажлынхан архигүй шинэ жил хийлээ гээд муудалцаад тарчихаа юу гэж шоолоод. Би хэлж байсан байхгүй юу. Энэ жил архигүй хийнэ гэж. Тэгсэн. Үнэхээр тэгсэн үү дээ гээд ккк. Манайхан нээрээ архигүй нэг суухыг ёстой төсөөлөхгүй зүйл гээд бодчихжээ ккк. Болдог л юм байна лээ...

1

2.Тэнгэр газар шиг шагнал

1

Шинэ жилээр тодордог оны аваргуудын тэнгэр газар шиг шагналын талаар нэг залуу эр найз хүүхнийхээ ярианаас иш татан ийн ярилаа.

1

З/залуу/ -Манай найз хүүхэн урд удаж байгаад ирсэн юм. Солонгос улсыг дайны дараа хүлээж авсан ерөнхийлөгч нь юу юу ч үгүй улс хүлээж авсан гэж байна ш дээ. Тэгээд өнөө өлсгөлөн ард түмнээ хоёр ээлжээр ажиллуулаад. Хатуу гараар бариад улс орноо одоо ийм хөгжилтэй агуу болгосон байгаа байхгүй юу.

Тэгээд тэр хүүхэн надад бас гурван өөр шинэ жилийн аварга тодруулахыг харсан тухайгаа тухай ярьж байгаа юм. Тэр хүүхэн одоо барилгын компанид хуулийн зөвлөх хийж байгаа л даа. Тэдний барилгын компани энэ шинэ жилээрээ аваргаа 10 сая төгрөгөөр шагнаж. Гэхдээ тэр аварга нь захирлынх нь авгай гэнэ ээ ккк. Өөрийнхөө авгайг аварга болгоод л 10 саяаар шагнасан. Тэгсэн нэг найз нь бас эхнэр нөхөр хоёр захирал байна гэнэ. Жоншны үйлдвэртэй. Тэгсэн найзыгаа оны аварга болгоод гурван өрөө байраар шагнасан ямар уу. Аа гэтэл манай хүүхний ээж нь багш. Бас оны аварга болсон. Яасан. 1 сарын цалингаар шагнуулсан. Энэ хооронд ямар их ялгаа байнаа тэ ах.

1

Х -Ёстой тэнгэр газар шиг ялгаатай шагналууд байна даа.

З -За жоншны үйлдвэр тэгдэг байж. Ард түмний баялгийг зөвхөн нэг гэр бүл эзэмшээд тэгээд ажиллуулаад найзыгаа байраар шагнаад байж байдаг. Гэтэл төсвийнхөн хөөрхий яаж байна тэ.

1

Х -Одоо цомхтголд ороод эхэлсэн шиг байна тэ?

З -Энэ засгийн газрын танаж байгаа юм нь юу гээч. Хүүхдийн 20 мянга, оюутны 70 мянга тэгээд л болоо. Ийм юмаа танаж байхаар энэ олон жоншны үйлдвэрүүдээ танах хэрэгтэй ш дээ. Бие биенээ байраар шагнаад баялгийг ухаад л нэг гэр бүл сууж байна. Ард түмэн хүртэх юмыг зөвхөн нэг гэр бүл лицензийг нь худалдаж авчихаад өөрсдөө эзэн суучихсан... Шударга ёс байна уу. Тэр хүүхэн бас тэгээд байсан. Би цагаан атаархахдаа л ингэж байгаа юм. Арван жилд сурч байхдаа надаас илүү юмгүй байсан хоёр. Гэтэл одоо зүгээр газар ухаж ард түмний баялгийг хамаад худлаа баярхаад бие биенээ гурван өрөө байраар шагнаад л... Бас үнэн тэ, ах.

1

Х -Харин тийн тэнгэр газар шиг амьдрал бий болоод байна даа. Одоо яахав хөрөнгөт нийгэм гээ биз дээ энэ чинь ккк.

З -Гэхдээ л адилхан хөдөлмөрлөөд байгаа хүн баяжихгүй л байгаа байхгүй юу. Тийм байгаа биз дээ. Нэг нь сарын цалингаар аваргалаад нөгөө нь гурван өрөө байртай болчихож байна гэхээр. Ах худлаа бөөрөнхийлөөд л.... за за наанаа зогсчих оо. Энд буучихья... Май энэ мөнгөө...

1

Энгүүн сайхан буу халж эхэлснээ сүрхий бухимдсан залуу яриаг нь дэмжээгүй надад гомдохдоо хүрэх газраасаа наана буучих шиг болов. Гэхдээ залуугийн үг яриа үнэнээс үнэн санагдсан шүү.

1

3.Хүний сэтгэлийн цоожыг нээж сур

1

“Нэг нөхөр хөлдлөө гээд дуудаад байх юм, очиж хаалгыг нь нээж өгөхөөс дөө” гэх намхан палдгар эр 10-р хороололд хүргүүллээ. Сүрхий яриа эр байна. Нөгөө түлхүүрийг нь хаясан машины хаалга онгойлгож өгдөг лут ажил хийдэг гэнэ.

1

З/залуу/ -Энэ миний очиж байгаа нөхөр ч яахав хотод байна. Ёолкдож байгаад машины түлхүүрээ хаячихсан бололтой юм яриад байна. Хөдөө бол яана. Байгаагаа барж, үгээ хэлж дэвхцсэн нөхдүүд дээр хөдөө очиж л байлаа.

1

Х -Тэгээд одоо яаж байгаад хөдөө машинаа түгжээд түлхүүрээ хаячих уу?

З -Аан тэгээд машинаа түгжээд гулгаж барина ш дээ. Бас дарвина, ууж иднэ тэгж байгаад л “түлхүүр байдаггүй” гэчихсэн архи нь гарчихсан эрчүүд зогсч л байдаг юм. Гар утас гарчихаад сайхан байна аа. Хотод ойр бол тэгээд утсаар замчлуулж байгаад л олоод очиж байгаа юм чинь.

1

Х -Нэг талдаа бас буянтай ажил байна шүү. Чи тэгээд олон жил цоожтой ноцолдож байна уу?

З -Өө хар нялхаасаа ш дээ. Эхлээд энэ урт цагаанд жинхэнэ байлаа. Өглөө чинь тэр хавийн байрны хэдэн хөгшин намайг хүлээгээд л сууж байна. Монгол цоож ихтэй тэд нар чинь. Түлхүүрээ хаячихна. Дараа нь тэгээд хаалга бөх болохын хэрээр цоож нарийсаад. Би ч улам ухаж сураад л. Цэрэгт Ховдод ёстой цоож Ганаа гээд байлаа даа. Дархлагдсан цэрэг байв даа. Гарын уртай гээд. Дараа нь анх төрийн ажилд ороод Засгийн газрын ордонд ажиллаж байлаа ш дээ. Тэгээд даргаа цохиод хөөгдсөн.

1

Х -Яагаад вэ?

З -Аан хөгтэй. Нэг амралтад зугаалганд яваад. Тэгсэн би нэг хүүхнийг бас хардаг болчихсон. Тэрийгээ бүжгэнд урихгүй юу. Тэгсэн хөгтэй босдоггүй байна ш дээ. Тэгсэн нэг өөр юмтай бүжиглээд. Тэгэхээр нь хэдэн үг хэлчихсэн чинь дарга хажуугаас ороод. Тэгэхээр нь нэг сандал байснаар нь явуулчихсан чинь ташраар нь хусаад. Даргыгаа нэмж нэг гөвөөд. Тэгээд ажлаасаа хусагдсан даа ккк.

1

Х -Нөгөө хүүхэн бүүр цаашаа болсон уу?

З -Аан тийн. Би ч уг нь хайртай л байсан юм. Дараа нь бас нэг цохилцоод 111-д хэд хоносон. Тэнд байсан бараг бүх цагдаагийн түлхүүрийг хувилж өгсөн. Гараараа хуурайгаар шүднүүдийг нь гаргаад. Ангайж байгаа юм чинь.

1

Х -Тэгээд хаячихсан түлхүүрийг яг яаж тааруулах уу?

З -Хаалганых нь юм уу, кундаторынх нь үүрийг авч байгаад шүдийг нь олно ш дээ. Анх бензний түлхүүрийг чинь би л нэг аргалдаг байлаа ш дээ. Цоожоо л яаж эргэж байгааг ойлгох гэх юм уу даа. Одоо чам шиг мэдэхгүй хүнд чинь ккк.

1

Х -За за бараг л ойлголоо. Их л мэдрэмж шаардсан ажил юм байна.

З -Тийн шүү хөө. Манай ээж тэгдэг байсан юм. “Чи хаалганы цоожны учрыг ч нэг юм олоод байх юм. Хүнд чинь сэтгэлийн цоож гэж нэг юм байдаг юм ш дээ. Тэрийг нээж сурахыг нэг ойлгохгүй хүн юмаа чи” гэж. Намайг хоёр дахь эхнэрээсээ салахад тэгж байж билээ зайлуул. Одоо бодоход бас айхтар хэлж байсан байгаа биз.

1

Х -Тийм байна. Ухаантай хүн юм.

З -Хэдэн жилийн өмнө бурхан болсон зайлуул. Намайг харин дэггүй үед хажууд байсан нь аз. Тэгээгүй бол би ч бас үймүүлдэг эр байлаа ш дээ. Яг нэг тогтоод ирэхэд одоо болов уу даа гэсэн шиг гэнэт өнгөрчихсөн.

1

Х -Амьд сэрүүнд нь томоожиж санааг нь амраасан бол бас яамай даа тэ.

З -...нөгөө залуу л залгаад байна. Манайхан бас адгуу шүү. Баяр болохоор ингээд түлхүүрээ хаясан ийм дуудлага их болчихдог юм.

1

Х -Хөдөө гадаа явбал нэг илүү түлхүүртэй л явж баймаар юм байна даа тэ хөө.

З -Тэр нь дээр шүү хө. Ууж идэхээр хэн ч адилхан тэгээд түлхүүрээ хаяад хөлдөж үхэх шахаж байгаа юм. За ийшээ эргээд гэсэн. Өө тэр юм шиг байна. Дороо дэвхцээд андашгүй байдаг юм ккк.

1

...Бид хоёрыг орон сууцны голд байх нэг машины гадна нэлээн бээрчихсэн залуу хүүхэн хоёр хүлээж байлаа. Өнөө залуу “өө ашгүй, ах энэ онгойх болов уу” гэсээр угтсанд мань эр “За яахав үзье дээ. Болчих байлгүй дээ” гэж тайвуухан дуугарсаар буулаа.1

о

Нийгмийн болохгүй байгаа талаар нэлээн хэдэн яриа дараалан сонссон би ч сүүлдээ сүрхий улс төржиж бид чинь ер нь юу гээч болчихоод яваад байна даа гэж хэсэг л бухимдлаа. Хатуу өвөл ингээд нэг юм дуусна. Харин энэ хямрал дагасан хүндрэл жилээ даахна дээ л гэж санаа зовнисон хүмүүс байна. Гэхдээ амьдрал үргэлжилж жирийн олон арга чарга бүрээрээ амьдрах гэж хичээн ядарсан нэгэндээ хэр чадлаараа туслан урагшилж л байна. Дээр таарсан цоож түлхүүр аргалдаг нөхөр шиг ам бардам нэг ажил хийчихдэг чадвартай байхад амьдраад л байх юм.

Баярын дараах унтаа өдрүүд эхэлсэн санагдана. Стресс дарамтаас түр ч болов хөндийрч амралтаа сайхан өнгөрүүлээрэй, манайхан. Дараа сонин ихтэй уулзья.

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Такси №112
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 18, Бямба гараг