44 гишүүнтэй хөлөг онгоцноос холбоо тасраад 72 цаг боллоо Их цагаан тугаа цэнгүүллээ Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ Өнөөдөр МАН-ын бага хурал болно ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болов МОНГОЛ БАХАРХАЛ Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна Дашнямтай өдөр Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно
Улаанбаатар -25°
Такси № 120
2015.4.10

Баасан гарагийн цогтой халуун мэнд. Манайхаан.

 

Сайн мэдээ дуулгахад таксигаа гаргасан. Сайтын хамт олон хэдэн төгрөг нэмэрлээд, би бас хэдийг олоод такси компанийнхан битүүлж хааж дэмжээд машинаа гаргалаа. 1.5 сая орчмын үлдэгдэлтэй ч хөдөлж байгаа юм чинь учиртай даа. Цас орсон өдрүүдэд өвөөгийн ар гэрээр нэг орлоо. Гайгүй тэгээд 49 хоногоо хураасан тухайгаа ярилаа. Эмээ ч бас л нүднээс гарчээ хөөрхий. ЮМ Үз маань сард хэдэн төгрөг явуулж байя, хэнийх нь нэрээр явуулах уу гэж асуусан байна лээ. Би эмээд хэлсэн. “Ээ санаа зовмоор юм. Хүнээс зүгээр мөнгө аваад...” гэж байна лээ. Охин нь хөдөө явж магадгүй тул ярьж байгаад нэг хаяг өгье гэсэн шүү. Хавар болж цаг тэнийгээд хүмүүс явдал хөнгөн яриа хөөрөө ихтэй болсон байна. Тэр Тавантолгой гэдэг төслийг нь мултлаад энэ эдийн засгаа сэхээмээр юм гэсэн яриа үглээтэй хүмүүс нэлээн таарлаа. Хаашдаа л дээгүүрээ идэхээс цааш дүүрч. Тэр хятадын өрийг дарж байгаа юм бол тэгээд нүүрсээ заруулаад мөнгө олмоор юм гэж нэлээн настай эмээ хүртэл ундууцаж ярилаа. Амьдрал хүндрээд байгаа болохоор хүмүүс ер нь бухимдуу, том багагүй улс төржсөн юм их ярьж байна...

 

За ингээд ээлжит тэмдэглэлээ их хотын замаас хүргэж байна. Хар эрт ажлын цагаар ор дэрний явдал гаргасан хоёрын тухай болоод мэргэжлийн гар утсан дээр ажиллагч хүүхний тухай зэрэг сонин хачин дор багтлаа. Таалал орштугай...     

 

 

  1. “Манай ээж цоглог шүү”

 

30 гаран насны намхаан, араас нь хальт харахад 10 жилийн хүүхэдтэй эндүүрмээр нэг бүсгүй гар өргөөд зам дагуу алхаж байлаа. Би дагаж очоод зогсвол “явах юм уу” гэж нүүр дүүрэн инээмсэглэн асууж байна. Би “явнаа” гэсэнд “ккк ойрхон явна ш дээ. Энүүхэн талбай баруун талд шүү” гэж сануулаад суулаа.

Утас нь дуугарч хүүтэйгээ ярих шиг болов. “Миний хүү формоо олсон уу. Айн сургууль дээрээ оччихсон юм уу. Өө хаана байна тэгээд. Айн ккк чи л цүнхэндээ хийчихэж дээ. Дээгүүрээ ноосон цамц өмссөн юм уу. За за тэгье ээж нь эргээд залгая. Хүүхдийн утсаар яриад яахав” гэлээ.

Э/эмэгтэй/ -Энэ манай хүү формоо олохгүй хайгаад бид нар чинь гэрээ нураах шахаад байсан чинь цүнхэн дотор нь байж байна гэжийнэ ккк. Хэд хоног амраад цүнхээ нээж ч үзээгүй хаячихсан айн ккк. Дахиад сургууль цуглахгүй юм шиг, тийм л хүүхэд байна даа. Бас айхтар хүүхдийн утсаар дохиод байна аа. Өөрөө нэгжтэй ш дээ.

 

Х -Цүнхэндээ салхи оруулаагүй улс байна даа.

Э -Харин тийн ийм ээж аав байх уу даа. Өчигдөр угаах гээд формыг нь хайгаад... Өө дахиад хүүхдийн утаснаас дохиж байна. Энэ хүүхдүүд айхтар болчихсоон. ...таслаад залгая даа. ... “Өө миний хүү яасан завсарлачихсан уу?. Өмд нь         байгаа юм уу. Хоёулаа цүнхэнд чинь байна уу. за за баяртай... ээж нь орой тарахад нь ярья”.

Х -Өөрийхөө утсаар ярихгүй айн.

Э -Өөр лүү нь залгахаар авахгүй. Найз руу нь залгахаар аваад байгаа юм. Энэ хэзээний санаа вэ айн ккк. Хөөе энэ ховрын бараа явж байна. Энэ самар одоо хатчихсан байгаа байх тэ...

Х -Хүмүүс аваад байдаг байх аа. Энэ залуу энэ хавийн замд, түгжрэл дундуур зараад л яваад байдаг юм.

Э -Энэ хэзээний танил вэ айн ккк. Та нар ч нээрээ дандаа явдаг болохоор таньдаг болчихсон уу тэ.

 

Хүүхэд нээрээ сонин айхтар болчихжээ. Манай хүү одоо 2-р анги. Заримдаа гэнэт “ээж та надад хайртай юу” гээд л нүд рүү эгц харж байгаад асууна. Би чинь хайлаад л “хайртай ш дээ хайртай” гээд л ёстой хайлна ш дээ. Тэгсэн нэг өдөр манай хүү залгалаа. Тэгээд “ээжээ манай энэ байрны хүүхдүүд танай ээж чинь намхан гээд байна ш дээ” гэлээ. Би “Аятайхан байгаарай. Миний ээж хичнээн намхан ч гэсэн цоглог ш дээ. Компанийн захирал” гээд хэлчих гэсэн “за за ээжээ” гээд тасалсан. Тэгээд хэлчихсэн юм байлгүй. Бас тэр хавийнхных нь дээрэлхээд намайгаа намхан тэнэг мэнэг гэдэг гэнэ. Намайг бараг бид нараас намхан гэсэн бололтой юм билээ. Одоо тэгээд манай ээж мундаг лаг ш дээ гээд л. Ээж нь болохоор тэд нарыг нь дахиад даварвал очих гээд. Та яасан айхтар хүүхдүүд вэ гэх юм уу хаашаа юм. Энэ хаанаас гарах хор шар вэ айн ккк .

 

Х -Цоглог няцаалт хийж дээ.

Э -Одооны хүүхдүүд аймаар болчихсон тэ. Ээж аавыг нь янз бүрээр хэлчихнэ тэ. Би чинь ганц хүүтэй. Гуч гарлаа.

 

Эрүүл мэндээ бодоорой

Топиус ХХК-ниас танай  "Гэр бүлийн эрүүл мэндийн төлөө" гаргасан булцуут цайгаа ууж хэвшээрэй манайхаан. Энэхүү ургамал нь 28 амин дэм, 32 химийн элементийг өөртөө агуулсан цорын ганц ургамал юм. Иймээс олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна эмчилдэг.


Тухайлбал, бүх төрлийн хорт хавдар, уушигны сүрьеэ, зүрхний шигдээс, элэг, ходоод гэдэсний шархлаа, хеликобактери, чихрийн шижин, бөөрний дутагдал, үе мөч, цистит, тулай, харшил, цусны даралт, тураах, архинаас гаргах, химийн ба радиацийн хордлого, хлостериноос ангижруулах, давс гадагшлуулах, хөгшрөлт удаашруулах, тархины судасны нарийсалт, цус харвалт зэрэгт эмчилгээний үр дүнтэй.

 

Энэхүү цайны талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон худалдан авахыг хүсвэл 8806-2027, 9978-3468, 9633-0711 утасруу залгааарай Манайхаан

 

2. Call - 211 чагт

 

Бөмбөгөрөөс суусан 20 гаран насны хүүхэн. Суугаад хороолол гэлээ.

Суунгуут нэлээн хуучны 33 хэд ч билээ утас нь жин жин гээд л орь дуу тавиад явчихлаа. Зай нь барагдаж байгаа бололтой.

 

Э/эмэгтэй/ -Сэргээч сэргээч. Ий битгий унтраач, хөөш хөөш. Ээ чад... Ах та нэг утсаараа яриулаач.

Х -За тийм яаралтай юм бол яриулья даа. Харин мартуулаад буучихав аа чи.

Э -Өө ах минь юу ярина вэ. “Хөөш хөөш чи минь яачихав, би чинь ирчихлээ ш дээ” гэж найз бандийгаа дарамтлаад л болоо ш дээ

Х -За за май би залгаад өгье...

Өнөөх хүүхэн арын суудлаас миний утсыг бараг шүүрэн аваад яг л хэлснээрээ ярилаа даа.

“Хөөш хөөш чи минь яачихав, би чинь ирчихлээ ш дээ. Гандан дээрээ одоо буулаа. Байхгүй байвал өөр хань руугаа явлаа шүү...” гээд л шүлэглэн урсгалаа даа.

 

Энэ үед би ч Тасганы уулзвараар эргэж Гандангийн буудлын ойр зогслоо.

Өнөө хүүхэн ч явж өгсөөр. “Хайр, би ирээд бууж байна харж байна уу. Энэ машинаас гарч байна. Толгойгоо гаргалаа, цээжээ гаргалаа. Өгзгөө гаргалаа. Харахгүй байгаа юм уу тэнэг чинь” гэсээр хаалгаар гарчихлаа даа. Би ч авараа татан бууж урдуур нь тойрлоо. Яриандаа улайрсан хүүхэн намайг бууж урдаас нь тойрохыг анзаарсангүй. Гэнэт урд нь гараа сарвайн инээмсэглэн зогсох намайг хараад сүрхий цочиж “Өө тэнэг чинь намайг хардаггүй ээ. Хаана зогсож байгаа юм болоо” гээд утсыг минь сарвайлаа.

Би утсаа аваад машиндаа сууж “айхтар сурцтай охин юм даа” гэж дотроо бодоод сүүлийн залгасан дугаарыг нь хартал “211 #” гэж байлаа даа ккк.      

 

 

3.Хүүдээ гоё боорцог авч өгнө өө

 

Хар эрт. Талбайн баруун талаас суусан 30 орчим насны залуу хүүхэн хоёр нэг л сонин байлаа.

Залуу нь махлаг бор онигор нүдтэй ажлын форм хувцастай нөхөр байх юм. Эмэгтэй нь үсээ ардаа боосон намхавтар цагаан царайтай шөвгөр хүүхэн. Нэг их будаг шунхгүй хэрнээ төрөлхийн цагаан царайтай. Бас залуу шигээ онигордуу. Тэр хоёр суунгуут хэн хэн нь дуугарсангүй. “Хаашаа явах вэ” гэсэн миний асуултад тоож хариулсангүй би зөөлхөн шиг хэсэг чигээрээ ялаа. Тэгээд салаа замын эрхээр хааш явахыгаа мэдэх хэрэгтэй боллоо доо.

 

Х -За хаачих билээ?

Э/эмэгтэй/ ...Хөөш тэгээд хаачихаа хэлээч. Тэнгис орох юм уу. Гууд хойшоо явчих юм уу.

З -Мөнгө байгаа юм уу чамд.

Э -Хар өглөө дуудаж гаргачихаад чи чинь мөнгөгүй юм уу?

З -Маргааш цалин карт руу орно ш дээ. Чамд байгаа биз дээ?

Э -Байхүй ээ байхгүй. Ерөөсөө би харилаа. Хүүхэд уйлаад байгаа...

З -За за хойшоо оччихоод тэгээд буцчих. Мөнгөө би аргалья.

Э -...удахгүй шүү.

З -Хөөш, чигээрээ 32-ийн тойрог явчих за.

 

Хааш явах зүгээ мэдсэн би ч залуугийн захирангуй дуунд эмзэглэсэнгүй “за за” гэж дуулгавартай нь аргагүй хэлээд 4-р дэлгүүрийн уулзвараар гараад чигээрээ хойшоо давхилаа. Өнөө хоёр дахиад таг болчихов. Тэгтэл толь голлоод суучихсан байсан хүүхэн нь харин нэг сонин болоод. Үе үе суудлаа засаад харц нь тогтохгүй ийш тийш хараад нэг л биш болоод ирэв. Би хальт эргэж харвал өнөө залуугийн гар хүүхний хоёр хөлийн завсар лавхан орчихсон байгаа харагдлаа. Хүүхэн ч богино банзлаараа гарыг нь хучаад дээрээс нь гараа тавьчихсан ч байх шиг. Харин дээгүүрээ бол ер гэмгүй. Хоёул хоёр тийш цонхоор анхааралтай хараастай.

Хурдан хэлсэн газар нь очихгүй бол машинд маань юм юм болж тун магадгүй болоод ирэв. 32-ын тойрог дөнгөж өнгөрөөд баруун салж нэг хаалганы гадаа ирснээр манай хоёр доогуураа гар салж залуу түрүүлж буув. Царай нь нэлээн ягаарч нүд нь бараг л сүүмийсэн хүүхэн биеэ засч над руу дөхөж бөхийгөөд их л аминчлан “Ах аа. Энэ манай найз өнөөдөр урд уурхайгаас ирсэн юмаа. Би нэг юм авчихаад удахгүй гараад ирье. Та хүлээж бай тэгэх үү. Хүүхдээ гэрт орхичихсон. Би таван мянгыг өгчихье” гэж учирлалаа.

 

 Х -Ээ хурдан гарч ирэх үү дээ дүү?

Э -Удахгүй ээ. За за ах би одоохон гээд миний зөвшөөрлийг ч сонссонгүй шууд бууж тамхи татан шүлсээ хаялан зогсох залуу руу очиж хоёул ганц хоёр үг шидэлцээд хашаа руу орж явчихлаа.

 

Би утсаараа оролдосхийн цаг харж “манай хоёр яг л 09:20-д хашаа руу орсон” гэж тооцоолоод 15 минут хүлээгээд гарч ирэхгүй бол явахаар тооцов.

Тооцоолсон минут ч туллаа. Миний тэвчээр ч барагдлаа. Хөдөллөө. Эргээд гудамжаар өгсөх гэтэл өнөө хүүхэн хашаанаас гараад ирж даллав. Би зогсоод ухарлаа. 20 метр газар хүүхэн ч дэгдээд ирэв. Их яарсан бололтой зайлуул. Энгэр задгай шахуу. Анх суухад цэмбийтэл самнаад боочихсон харагдсан үс бага зэрэг сэгсийлттэй хайнга боолттой л болчихсон байна.  

 

Х -Би ч чамайг удах нь гээд хөдөлж байлаа ш дээ.

Э -Өө ёстой амжиж гарч ирлээ ш дээ.

Х -Нөгөө хүүхэд чинь гайгүй байгаа. Утсаар асуух юм уу?

Э -өө яахав яахав. Манай эгч харж байгаа.

Х -Аан энэ залууг аав нь юм байх л гэж бодлоо ш дээ.

Э -... ккк Үгүй ээ. Энэ манай 10 жилийн найз. Урд уурхайд ажилладаг юм. Намар яваад сая ирж байгаан. Хүү бид хоёрт тусалдаг юмаа. ккк багын, хүүхэд байхын найз болохоороо...

 

Хүүхэн их юм ярьсандаа санаа нь зовов бололтой чимээгүй болж цонхоор харав. Нэгэнт буу халж эхэлсэн би цааш нарийн ширийнийг нь ойлгочих санаатай яриа үргэлжлүүлэв.

 

Х -За тийм байж. Хүүгийн аав бол байхгүй юу?

Э -...Тнх... нас барчихсан юм аа. Хэдэн жилийн өмнө... Одоогоос 3 жилийн өмнө дөө.

Х -Ээ зайлуул. Хүүхдээ нялх байхад өнгөрчихсөн үү?

Э -Гэдсэнд байхад нь. Машинтай явж байгаад...

Х -...Тоогүй.

Э -Өө яахав дээ тэгээд. Хэцүү нь, ах дүү нар нь “намайг толгойг нь залгичихсан” гээд байдаг юм.

 

Би бүсгүйн сэтгэлийг засах санаатай “Чи тамхи авах уу, татдаг бол... Хааяа нэг хямрахад тамхи сорчиход тэ” гэсэнд бүсгүй “Би бараг татдаггүй ээ. Ёстой л хааяа даа” гээд нэгийг авч миний сарвайсан галаас эв дүй муутайхан асаагаад ёндойтол зууж хэд хэд уушиглахгүй соров.

 

Х -Ах дүү нь тэгээд чамтай холбож дүүгийнхээ үхэлд юм яриад байвал хэцүү л хэрэг байна даа.

Э -Уг нь намайг тэгэх ямар ч юм байхгүй ш дээ. Бид хоёр танилцаад тийм сүйдтэй удаагүй юм. Хэд хэд уулздаг байгаад хэсэг сураггүй болчихсон. Жоохон уудаг байсан юмаа. Тэгээд би жирэмсэн болчихсон. Өө эгч загнаад “эцгийг нь олж ир”         гээд. Тэгсэн манай энэ тэр Толгойтоос бүр хойно нэг хятадын үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд уулзаад ийм тийм боллоо         гээд хэлсэн “за за хоёулаа сууя” гээд намайг чинь тэр оройдоо гэртээ аваачаад тэндээ хоноод.

Х -Өө за за шуудхан. Сайн л залуу байж дээ.

Э -Тэгээд ээж нь хоёр ахтай нь, тэднийх нь авгай хүүхэд гээд бараг 10-уулаа нэг дороо жижиг байшинд. Би ч дахиж бараг очоогүй л дээ тэнд.

Х -Тэгээд удагүй өнгөрчихсөн юм уу?

Э -Бид хоёр одоо энэ манай эгчийн зуны байшинд сар гаруй болоод. Тэгээд хүйтрээд би тэндээ үлдээд манай хүн ээж рүүгээ явсан юм. Эгчийнх бас хүүхэд олонтой ганц гэртэй. Тэгсэн л нэг өдөр найз нь залгаад урьд шөнө өнгөрчихлөө         гэсэн. Аймаар би бүүр итгэхгүй. Битгий тоглоод бай гээд.

Х -Гэнэт тийм юм сонсохоор итгэхгүй л дээ.

Э -Тэгсэн ирээд намайг гэрт нь аваад очсон нь үнэн байсан аймаар цочирдсон.

Х -...Ээ зайлуул.

Э -Найзтайгаа айл нүүлгээд дараа нь хоёулаа уугаад. Тэгээд хүний машиныг хүргэж өгөх гэж барьж яваад. Шон мөргөөд л.

Х -Хоёулаа өнгөрчихсөн юм уу?

Э -Үгүй манай хүн. Нөгөө машин бариагүй залуу нь амьд.

Х -Одоо чи тэгээд эгчийндээ л байгаад байгаа юм уу?

Э -Тнх. Ажил явдал нь дуусаад би нэг гэрт нь очсон ээж нь намайг зүхэж хөөгөөд. “Наадах чинь угаасаа манай хүүгийн хүүхэд биш. Чи гудамжнаас олсон хүүхдээ миний хүүхдээр тэжээлгэх гэж яваад толгойг нь залгисан” гээд л намайг арай         л зодоогүй хөөсөн ш дээ. Аймаар. Хүн ямар аймаар вэ тэ ахаа. Би дахиж уулзаач үгүй. Манай эгч нэг очиж уулзаж хэрэлдээд. Дахиад битгий оч гээд.

Х -Аа айхтар юм болж дээ. Одоо тэгээд хүүхдээ хүн хийгээд сайхан амьдрах хэрэгтэй дээ. Энэ залуутайгаа суучихгүй юу ккк . Эхнэртэй юу тэ?

Э -Үгүй ээ. Бүр багад л ойрхон өссөн юм. Энэ чинь их бүрэг ээ. 10 төгсөөд л барилга дээр ажилласан. Дараа нь энэ уурхайд том машин бариад байгаа юм. Мөнгө сайн авдаг юм шиг билээ тэ. Хүү бид хоёрт байнга л мөнгө явуулдаг юм.         Сууя барья гэдэггүй ш дээ.  

Х -Уг нь болохгүй ч юм байхгүй л юм даа. Гэхдээ сэтгэл л мэднэ гэдэг билүү.

Э -Өө тийн. Надад ч хүнтэй суух барих талаар бодол байхгүй ээ. Хойд эцгүүд чинь аймаар юм шиг байна ш дээ. Дагавар хүүхдээ зодчихлоо, алчихлаа гээд л зурагтаар яриад байх юм. Хүүгээ харахаар өрөвдөөд. Яг аав царайтай, бас...

 

Хүүхэн Халдвартын эмнэлгийн тэр хавьд хашаанд хүргүүлсэн юм. Би дахин өнгөрсөн хүнийх нь тухай яриаг хөндсөнгүй. Харин сая гэртээ үлддэг эрийн тухай нэлээн яриуллаа. Бүсгүй ч тэр залуудаа тийм ч муугүй бололтой. Нүд нь сэргэн нэлээн задгай ярилаа. 

 

Э -Саяын залуу чинь миний анхны залуу байхгүй юу ккк. Бид хоёр чинь хөдөө Жаргалантад байсан юм. Гэрт нь хоноод өглөө аав нь мал дээрээс гэнэт ирээд бид хоёр оронд байж байгаад. Аав нь Ц-г дуудаж гаргаад ташуураар хоёр         ороолгоод нөгөөдөх чинь тэр чигтээ зугатаад ккк. Би айлд ганцаараа үлдээд. Пөөх ёстой ч ичиж үхсэн ш дээ ккк.

Х -Ширүүн юм болжээ. Хөгжилтэй дурсамж байна.

Э -Ноднин билүү, аав нь энд зах дээр таараад. Би ёстой ичээд тойроод гарах гэсэн чинь намайг таньчихаад... золгож үнсээд сүйд болсон ш дээ.

Х -Хөдөөний настайчууд тэгнээ сайхан ш дээ.

Э -За наад гудмаараа. Аймаар шавартай шүү энэ гудамж. Алхвал ёстой бүтэхгүй. Хүүгээ гаргаж тоглуулмаар байх юм. Шавар ихтэй болохоор гэрт л хашаад байгаа.

Бид хоёр нэлээн жайжийсан жижиг хаалгатай хашааны үүдэнд ирлээ. Хүүхэн “Би одоо  хэдийг нэмж өгөх үү” гэлээ. Би өөдөөс нь тэс өөр юм асуув.  

Х -Танай хүүг хэн гэдэг юм?

Э -...Манай хүүгийн нэр үү? ... Буян-Орших.

Х -Чиний өгсөн нэр үү ?

Э -Тийн. Аавьг нь Буянаа гэдэг байсан юм.

Х -Сайхан нэр өгсөн байна ш дээ. Май энэ чиний өгсөн 5000 төгрөг. Буянаа хүүд чихэр авч өгөөрэй.

Э -Нээрээ юу... ккк за за баярлалаа. Хүүдээ гоё боорцог авч өгнө өө.

 

Хүүхэн машины голын толинд харж үс зүсээ гялс засаад бууж хормой хотоо цэгцлээд хашаа руугаа орлоо.

 

Үүгээр түр баяртай гэе дээ. Төгсгөлд нэг дуулгах зүйл байна.

 

Манай нэг дуучин найз байх. Шаравын Энхбат гэж. СУИС-ийн дуулаачийн анги төгссөн. Овоо хэдэн дуутай. Хэдэн клиптэй. Аав ээж, анд нөхөрлөл, энэрэл хайрын тухай голчлон дуулдаг. Саяхан СТА цол тэмдгээр шагнуулсан. Бид хоёр саяхан холбогдож би цол тэмдгийг нь угаах маягтай уулзлаа. Манай хүн архи дарс уухгүй л дээ. Эрт хаясан. Надад нэг тус болох санал тавилаа. Таксины түрээсээ төлж дуусгахад л туслья гэсэн юм байна л даа. Манай хүн надад 200 ширхэг CD-гээ хандивлья гэлээ. Тэгээд борлуулаад олсон мөнгөө түрээсэндээ нэмэр хий гэлээ. Энэ надад боломжийн санал санагдав. Би энийг гадуур зарна гэж юу байхав. Нэг CD-гээ 10 мянгаар зарахад л болно доо гэсэн. Би чинь уг нь хамгийн багаар авахад дор хаяж 5000 үнэнч уншигчтай хүн шүү дээ. Уншигч та бүхнээс 200 хүн намайг дэмжихэд л би под гээд явчих юм. Хэрвээ дэмжээд захиалахыг хүсвэл ШУУД.ЭМ.ЭН сайтын 7611 2244 утсаар шууд холбогдоорой. Мөн mon.ko_sky@yahoo.com хаягаар захиалсан ч болно.

 

Хаягаар чинь хүргэж өгсөн ч яахав. Хоовон би “гарын үсгээ хамт өгнө” гэж томроод ч яахав. Гэхдээ чин сэтгэлээсээ талархах болно. Залуу уран бүтээлчийг дэмжээрэй. “Ижий минь сэтгэл” гээд сайхан дуу байна лээ. Дуу ер нэг сонсоход сэтгэл зурж байхад “кайф” мөн биз дээ. “Тэнгэрийн зөнтэй аав минь” дууг нь орууллаа. Сонсоорой. Дуучны маань ярилцлага ч удахгүй сайт дээр тавигдана. Уншиж тулж танилцана биз.  

 

 

Сонин ихтэй эргэн уулзатлаа баяртай, Манайхаан. Сэтгэгдэл үлдээж урам хайрладаг та бүхэндээ дахин талархья.

 

Үргэлжлэл бий...

 

"https://twitter.com/hoovon_huh"  “Follow me” гэдэг билүү… бас лайк манайхаан.

 

https://www.facebook.com/HOOVON

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Такси № 120
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг