“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д хугацаатай үүрэг өгчээ Монголбанкнаас тайлбар хийв Холливуудын одод баатруудаа дурсав Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо Стэфэн Көрри хамгийн өндөр оргилд гарлаа Фань Бинбин: Шинэ зүйлс үргэлж давтагдашгүй байдаг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д 2538,9 сая төгрөгийн зөрчил илэрчээ Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан Эдийн засаг баталгаатай биш эмзэг байгаа Хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл үү Цагаан бар хүний аминд хүрчээ NHL-ийн шигшээ цуврал өнөөдөр эхэллээ Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслахаар болжээ Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийг галаас аварчээ Вольфсбург клуб Бундеслигт үлдлээ Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав Халдлагаар 13 хүн амиа алджээ М. Ундрамын анхны ДАШТ, анхны хожил Алдаагаа засах боломж
Улаанбаатар 22°
280 гаруй ААН-ийг 160 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
2015.7.30

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр векселиэр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Ж.Эрдэнэбат  сайд хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд төрийн захиалгат ажил үйлчилгээ хийсэн ААН-үүдэд  өгөх ёстой мөнгийг нь өгөхгүй, түүнийгээ хөлдөөсөн, царцаасан зэрэг янз бүрээр нэрлэж хойшлуулж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Засгийн газрын 2015 оны 282 дугаар тогтоол гаргасан.  Энэ тогтоол бол УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоол хүрээнд гарсан юм. Тодруулбал, Монгол Улсын 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан 280 гаруй төсөл, арга хэмжээний ажлын 160 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн.

 

Вексель гэдэг бол өрийн бичиг гэсэн үг. Арилжааны банкуудтай Сангийн яамнаас тодорхой нөхцөл тавьж, арилжааны банкуудаас тодорхой санал авсан.  Эдгээр 280 гаруй аж ахуйн нэгж нь төрийн захиалгат ажил үйлчилгээ явуулсныхаа төлөө  хөрөнгө мөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. ААН-үүд хөрөнгө мөнгөө авч чадахгүйгээс арилжааны банкууд дээр тодорхой хэмжээний хүндрэл үүсгэсэн. Ямар хүндрэл үүсэх вэ гэхээр арилжааны банкуудаас санхүүгийн дэмжлэг хүснэ, зээл авна.

 

Эргээд санхүүжилтээ авч чадахгүйгээс зээлээ төлж чадахгүй болсон. Энэ нь эргээд  Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хүндрүүлсэн. Тиймээс  бүх арилжааны банкуудтай уулзаж, дээрх ААН-үүдтэй ямар холбоотой зээлүүд хугацаа хэтэрсэн байна. Ямар зээлүүд төлөгдөхгүй  удааширсан байна гэсэн судалгааг  авсан. Судалгаан дээр үндэслэсэн шийдвэрийг Сангийн яамнаас гаргасан юм. Энэ шийдвэрийг дээрх ААН-үүд мэдээгүй байгаа тул хэвлэлийн хурал хийж олон нийтэд хүргэхийг хүслээ.

 

Энэ онд векселиэр баталгаажуулсан төсөл, арга хэмжээний ажлыг санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн хамт дараа онд улсын төсөвт тусгах замаар арилжааны банкуудад эргэн төлөх юм. Векселиэр  зээл олгох ажлыг ирэх наймдугаар сараас эхлүүлэх бөгөөд ААН-үүд арилжааны банкуудад очиж, зээлийн бичгээ баталгаажуулснаар санхүүжилт олгогдож эхлэх юм.  Зээлийн үлдэгдэл, векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн найман арилжааны банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр сонгосон. 

 

Зээлийн доорхи байдлаар олгоно. Үүнд:

 

-УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоолын 1.2-т заасан Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 44.03 турбум төгрөгийн нийт 100 төсөл арга хэмжээний ажил


-Монгол Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусгасан бүрэн хэрэгжүүлж дууссан гэрээний үлдэгдэл 99.1 тэрбум төгрөгийн нийт 39 төсөл арга хэмжээний ажил


-УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх нийт 32.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл, арга хэмжээний ажлыг хамруулсан.

 

ААН-үүдийн үйл ажиллагаа үргэлжилж, цалин хөлсийг нөхөж олгох зэрэг ажлууд хийгдснээр Монгол Улсын 2008-2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт, Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банкууд хооронд үүссэн өх, авлагын асуудлыг шийдвэрлэнэ.

 

Ингэснээр улс орны бодит эдийн засаг, банк, санхүүгийн салбарыг дэмжиж, манай улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой  ажил гэж үзэж байна” гэлээ.п

 

П.Наран

280 гаруй ААН-ийг 160 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 30, Мягмар гараг