Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ Ерөнхийлөгч агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо Согтууруулах ундаа борлуулах хоригийг цуцаллаа Үндэсний циркийн 3 жүжигчин ослоор нас баржээ Үс засуулбал өвчин, эмгэг ирнэ Цаг агаар тогтуун байна Гимнастикчид өндөр амжилт үзүүлэв Нийслэлийн цагдаагийн байгууллага 2016 оны ажлаа тайлагнав Людвиг ван Бетховений алдарт V симфони Монголын тайзнаа Дэлхийд эх орноо төлөөлөх шилдгүүд тодорлоо Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй Э.Төрмандах, А.Өсөх-Ирээдүйтэй хамтран дуулав Харцага цолтой 224 бөхийн барилдаан болно 12 согтуу жолоочийг журамлав Автын ослоор гурван хүн нас баржээ Мельбурн хотноо террорист халдлага болоогүй М.Энхболд 49 хувийг хурааж авна гэх мэдээлэл ташаа болов Дакота Жонсон: Ганц бие байхдаа галзуу бүхнийг хий Амиа хорлохыг завдагчид эрүүгийн хэрэг үүсгэв Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо
Улаанбаатар -35°
АСЕМ-ийн ТҮЦ
2016.12.21

Нийслэл хотыг хэн хөгжүүлсэн бэ. Үнэндээ бол Оросууд юм байна гэж гөжүүдэлмээр . 700 мянга гаруй хүн амтай Их хүрээ гэх шашин худалдааны төвийг үнсэн дундаас босгож ирээдүйн “соц” лагерийн нэгэн дагуул хотыг босгож эхэлсэн нь хожмоо ардчилсан Монголын нийслэл Улаанбаатар хот болчихоод байна. Сая илүү хүнтэй МетроПолис хот. 70 жилийн туршид нарийн төлөвлөлт шийдэлтэйгээр хөгжүүлж байсан шинэ хот үйлчилгээ худалдааны төв, гэр хорооллын тэлэлт, ТҮЦ-ийн бөөгнөрөл болох чиглэлээр яваад үндсэндээ 25 жил болжээ.

 

Салхин талаасаа гэр хорооллын нягт бүслэлтэд орж, утаандаа гэрээ хайсан нийслэл болчихоод байгаа талаар дэлхийн хэвлэлд дурдагдах болсон. Хүн амынх нь тал хувь нь энэ хонхортоо нүүгээд ирсэн тул эрчим хүч, дулаан, цахилгаан, зам, дэд бүтцийн гачаал нэмэгдсээр. Асар их өрийн хаялгаар Амгалан дэд станц баригдаж, АН өвөөгийн бондоос хишиг болгож гол зам уулзварт шинэчлэл хийгдээгүй бол өнөөдөр бүүр ч аймаар чихцэлдээн зүхэлцээн болохоор дүр зурагтай байгаа.

 

Үүл баатрын баг гэж сүртэй нөхдүүд яг үнэндээ тун бэрх байгаа хотыг сүржин рекламаар авч явсан харагддаг. Хийсэн зүйл байгаа. Гэхдээ тэр нь туних гавьяа биш. Зүгээр л үүрэг амлалтын тал нь байсан. Дахин төлөвлөлт үндсэндээ шоу байсан уу, сайхан эхлэлийг идэлт уулт болгоод нураасан уу ? гэдэг асуулт хэвээр үлджээ. Дугуйн зам тавих тухай мэдэгдэл амлалтууд, төсвийн хөрөнгөөр хийлгэсэн зураг  төслүүд зардал ихтэй сурталчилгаа, хурал зөвлөгөөний протоколтой үлдсэн байна. Залуучууд, оюутнуудын сэтгэлд үлдсэн хэдэн том шоу тоглолтууд нэг байтугай цэцэрлэгийн мөнгийг хөнгөхөн залгисан байгаа. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Одоо зорьсон сэдэвтээ хэдэн өгүүлбэр зориулья. Өчигдрөөс ТҮЦ ажиллагаа эхэлж дүүргийн газрынхан хэлсэн амандаа хүрч “муу” зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг ачиж эхэлжээ. Үе үе ийм арга хэмжээ явагдаж зөвшөөрөлгүй ТҮЦ-ийн эзэд  краны сумнаас зүүгдэн ТҮЦ-тэйгээ хамт ачигдах, уйлаан майлаан болох дүр зураг мэдээгээр гарч тэгсгээд намждаг.

 

Энэ удаа бол зөвшөөрөлгүй ТҮЦ-ийн талаар Үүл даргын баг үнэн шог ажилласныг л гомдолтой иргэдийн ярианаас сонсож хотоо хөгжүүлэх тухай сүржин рекламтай нь харьцуулж дургүй хүрлээ.

 

Өнгөрсөн 4 жилд хуучин цагийн зуслангийн ойр байдаг сүүний тарагны мухлаг шиг шар амбаарыг шинэ стандарт ТҮЦ гэж зарлан, жинхэнэ зөвшөөрөлтэй нь хамт шахаж эхэлсэн. Бүүр АСЕМ-ийн ТҮЦ гэж байна. Асуудал нь энэ шинэ амбаартаа биш өнөөх ТҮЦ-ний тусгай зөвшөөрөлдөө л байсан хэрэг. Гэтэл үлгэр жишээ шинэ ТҮЦ-ийг нь 8-12 сая төгрөгөөр аваад 4 жил гүйгээд зөвшөөрөл авч чадаагүй иргэд байна. Тэд газрын албаны ачлагад өртөөд байгаа, зөвшөөрөл авах гэж бүх аргаа барсан гэж нулимстай гомдлыг зурагтаар ярилаа. Нэгэнт тоо нь дүүрч зай нь байхгүй болсон юм бол яах гэж  хөөрхий иргэдээ өр зээл тавиулж, ТҮЦ шахсан юм бол?!.

 

Шинэ ТҮЦ-ийн зөвшөөрлийг нь авсан хүмүүсийн цаана өнөөх дүүрэг, сум хорооны ИТХ-ын төлөөлөгчдийн дам сүлбээ, садангууд байгаа гэж хардаж буй иргэдийн зөв шүү дээ.

 

Наад зах нь энэ муу ТҮЦ-ийн зөвшөөрлөө шилэн болгоод шударга явуулчихгүй жижиг сонгуульд ялсны бялуунд өмчилж аваад, ар өвийн гэж иргэдээ ялган тараасан бол нээрээ бид “ эвий дээ” байна. ТҮЦ хотын өнгө үзэмжийг дараад байгаа тал бий. Харин их хотын хөгжлийг хэдэн муу зусар иргэдийн төлөөлөгчид, дүүрэг хороодын хуйвалдсан хурган дарга нар гацааж завхруулж байдгийг хэлчихмээр байна.

 

Аз жаргалтай Улаанбаатар болохын өмнө хариуцлагатай шударга төрийн алба бүрдэх хэрэгтэйг Үүл баатарын багтайгаа бичиж үлдээсэн ТҮЦ-ийн шинэчлэл харуулж байна.

 

Төгсгөлд Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа бас нэгэн ТҮЦ ажиллагааны дараа  иргэдтэй уулзахдаа хэлсэн үгийг товч орууллаа.

 

ТҮЦ ажиллуулдаг иргэд:  Өргөдөл гарга­хаар "Та нарт ямар ч газрын зөв­шөөрөл байхгүй гээд..."

Э.Бат-Үүл: Байж бай, би ярья. Та нарт газрын зөвшөөрөл байхгүй байсан бол Нийслэлийн Засаг дарга яах гэж захирамж гаргасан юм бэ. Яагаад тэр үед засаг захир­гаа захирамж гаргаад ТҮЦ эрхлэх зөвшөөрөл өгсөн юм. Хэрвээ ийм үйлчилгээ эрхлэхийг хоригло­чих­сон байхад та нар очоод буучихсан бол буулгах нь зүйн хэрэг болох байсан. Гэтэл Засаг дарга 2007 онд ТҮЦ эрхэлж болно гээд захирамж гаргачихсан байна. Энэ захирамж одоо хүчин төгөлдөр. Тийм үү, үгүй юу. Ойлгосон уу....

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

АСЕМ-ийн ТҮЦ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 1-р сарын 22, Ням гараг