Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ Ерөнхийлөгч агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо Согтууруулах ундаа борлуулах хоригийг цуцаллаа Үндэсний циркийн 3 жүжигчин ослоор нас баржээ Үс засуулбал өвчин, эмгэг ирнэ Цаг агаар тогтуун байна Гимнастикчид өндөр амжилт үзүүлэв Нийслэлийн цагдаагийн байгууллага 2016 оны ажлаа тайлагнав Людвиг ван Бетховений алдарт V симфони Монголын тайзнаа Дэлхийд эх орноо төлөөлөх шилдгүүд тодорлоо Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй Э.Төрмандах, А.Өсөх-Ирээдүйтэй хамтран дуулав Харцага цолтой 224 бөхийн барилдаан болно 12 согтуу жолоочийг журамлав Автын ослоор гурван хүн нас баржээ Мельбурн хотноо террорист халдлага болоогүй М.Энхболд 49 хувийг хурааж авна гэх мэдээлэл ташаа болов Дакота Жонсон: Ганц бие байхдаа галзуу бүхнийг хий Амиа хорлохыг завдагчид эрүүгийн хэрэг үүсгэв Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо
Улаанбаатар -33°
Хөшигний ардах сонгууль
2016.12.23

 

-Гол өрсөлдөөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатын дунд өрнөнө-

 

Гэрэл зургуудийг MPA.mn

 

АН-ын даргын сонгуулийн сунгаа эхэллээ. Энэ сарын 21-нээс Хэнтийн аймгаас эхэлсэн 40 хоногийн сунгаанд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, гишүүн асан Л.Гантөмөр нар өөрсдийгөө сойж буй. Тэд намын даргаасаа эв нэгдийг бэлгэдсэн таван сумыг гардан авч, хэн нь ч ялсан хүлээн зөвшөөрч, АН-ын шинэчлэлийн төлөө хамтран ажиллана гэдгээ амласан. Нүдний өмнө бол ийм үйл явдал өрнөж байна. Харин нүднээс далдуур юу болж буйг таамаглаж үзье.  

 

Н.Алтанхуяг нэрээ татна

 

 

АН-ын даргад өрсөлдөх шийдвэрээ тулгуухан гаргасан гэх экс Ерөнхий сайд яагаад энэ дунд нэрээ шигтгэв. Жирийн гишүүдийнхээ үлдээснээ үргэлжлүүлж, эхэлснээ дуусгах хүслээр нэрээ дэвшүүллээ гэж хэлсэн үгэнд нь итгэх хүн олон бус. Харин хэнтэй тохироо хийв гэж асуух хүн бол чамгүй олон гарна.

 

Н.Алтанхуягийн гол зорилго АН-ын дарга болох биш. Учир нь тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ аль хэдийнэ олон нийтэд мэдэгдсэн. АН-ын дүрмэнд намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт бий. Хэрвээ Н.Алтанхуяг АН-ын дарга болчихвол мөрөөдөл болсон  Ерөнхийлөгчийн суудлаа орхих болно. Тэр том амбиц, зорилгоо өмнө хийж үзсэн ажлаараа солихгүй нь мэдээж. Тэгэхээр Н.Алтанхуяг явцын дунд нэрээ татна. Нэр дэвшигчийн жагсаалтаас нэрээ татсан ч тэрбээр АН-ын даргын сонгуульд “том тоглогч” хэвээр үлдэнэ. Ингэхдээ өөрийнхөө үнэнч генсек Д.Эрдэнэбатаа дэмжинэ. 2012 оны сонгуулиар Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар АН-ыг удирдаж, том ялалтыг авчирсан. Тиймдээ ч Н.Алтанхуяг “гүрдийтлээ зүтгэсэн миний генсек” хэмээн тодотгож, түүнийг үнэлж, түүнд итгэдгээ илэрхийлсэн.

 

С.Эрдэнэ байдгаа шавхана

 

 

Баянгол дүүргийн Засаг дарга, нийслэлийн АН-ын дарга, Баянголын АН-ын дарга, төрийн сайд, УИХ-ын гишүүнээр ажилласан С.Эрдэнэд улстөрчийнх нь хувьд хамгийн чухал үе ирээд байна. Түүний улстөрийн карьерт энэ сонгууль тун чухал үүрэгтэй. Намын шат бүрийг дамжсан түүнд АН-ын дарга болох туйлын хүсэл бий. Цаашлаад 2020 оны сонгуульд намаа ялуулж, Монгол Улсын Ерөнхий сайд болох алсын бодлыг тээж яваа. Тиймдээ ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын даргын энэ сонгуульд маш их ач холбогдол өгч, хамаг байдгаа шавхаж буй. Өөрийнхөө 250 сая төгрөгийг тушаагаад зогсохгүй Ж.Батзандангийн санхүүгийн батлан даагч болсон сурагтай. “Надад 250 сая төгрөг байхгүй. Мөнгөтэй хүмүүсийн сонгууль боллоо” хэмээн гомдоллож явсан Ж.Батзандан гэнэт “баяжиж”, нэр дэвших хүсэлтээ өгсөн нь С.Эрдэнэтэй холбоотой. С.Эрдэнэ нэр дэвшигч Ж.Батзандангийн хүслийг мөнгөөр дэмжжээ. С.Эрдэнэ ингэж илүү зарлага гаргасан нь нэр дэвшигч Л.Гантөмөрийн саналыг хуваах ганцхан зорилготой. Ж.Батзанданг “утсан хүүхэлдэй” болгож, Л.Гантөмөрийн “золигт гаргах” нь С.Эрдэнийн гол тактик. Товчхондоо С.Эрдэнэ энэ сонгуульд хамаг хөрөнгө, ухаанаа зарлагадна. Эв нэгдийн таван сумаа өрсөлдөгчийнхөө хавирганд хавчуулж ч магадгүй.

 

Д.Эрдэнэбат ч фракцынх

 

 

Парламентад хэт цөөнх дээр дарга нь “гудамж”-нд бол энэ дөрвөн жилд АН сөрөг хүчин биш ажиглагч төдийхөн байна. Байр сууриа арай өөр түвшинд байлгая гэвэл АН-ын дарга  УИХ-д суудал эзэлдэг нэгэн байвал зүгээр гэсэн бор шувуу нисээд эхэлсэн. Тиймдээ ч даргын суудлын төлөөх гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын дунд өрнөнө гэж таамаглагчид олон байна.   

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат намын даргад өрсөлдөх шийдвэртээ эргэлзэж байжээ. Харин намын гишүүд, дэмжигчид нь “Эрдэнэбат аа, чи намын даргын сунгаанд оролцох нь энэ намын нэр хүндийн асуудал” гэсэн шаардлага тавьснаар шийдвэрээ шулуутгасан гэдгээ нэр дэвшигчийн үнэмлэх гардан авахдаа хэлсэн. 2012 оны сонгуулиар намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн гавьяа түүнд байгаа учраас итгэл хүлээлгэсэн байж болох.

 

Д.Эрдэнэбатад итгэсэн хүмүүсийн дунд түүнийг дарга болвол АН фракцгүй болно гэж найдагчид байж магадгүй. Гэвч тийм найдлага тавих хэрэггүй. Учир нь Д.Эрдэнэбат дарга болвол “Алтан гадас”-т, Н.Алтанхуягт үйлчилнэ. Түүний дарга болох замд Н.Алтанхуягийн түлхээс чамгүй хүчтэй байх байдал ажиглагдаж буй. Хэрэв үйл явдал таамаглаж буйгаар өрнөвөл Д.Эрдэнэбатад хариу барих шаардлага тулгарна.

 

Ж.Батзандан бол сонирхогч, Л.Гантөмөр бол золиос

 

 

АН-ын даргаар Ж.Батзандан сонгогдвол... Намын нөхдийнх нь дургүйцэл төрж, МАН-ынхны инээд нь хүрнэ. Гэхдээ АН-ынхан ирэх жилүүдийн хувь заяагаа тэгж золиослохгүй. Ж.Батзандан энэ сонгуульд зөвхөн санал хуваах зорилготой оролцож буй. Тэр С.Эрдэнийн мөнгөөр нэрээ дэвшүүлж, хэдэн хүний санал авчихаад хойш суух зорилготой. CV-гээ баяжуулах зорилготой гэдэг шиг л, АН-д ч, Ж.Батзанданд ч төдийлөн ач холбогдолгүй 40 хоног биш. Тиймээс ч тэрбээр ялагчийг хүлээн зөвшөөрч, тууштай хамтарна хэмээн араа бодцон яваа.

 

Харин Л.Гантөмөр бол энэ удаагийн сонгуулийн золиос болох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч. Уг нь тэр АН-ын залуу лидерүүдийн нэг. Гэвч АН-д залуу үеэ өөд нь татаж, халаагаа бэлтгэх чадвар байдаггүй. Тэгэхээр Л.Гантөмөр хамаг хөрөнгө, хүчээ хаяж байгаа С.Эрдэнийн найруулж буй жүжгийн туслах дүр төдийхнөөр үзэгдээд өнгөрч болзошгүй. Энэ сонгуулиас Ерөнхийлөгчийн хүмүүс нэрээ татсан. Нэр дэвшихээр яригдаад байсан П.Цагаан, Д.Болд нар жагсаалтад бичигдсэнгүй. Ерөнхийлөгч болоод түүний хүмүүс Л.Гантөмөрийн ард байхыг үгүйсгэмгүй.

 

АН-ын шинэчлэл гэх даргын сонгуулийн сунгааны хөшигний ард ийм үйл явдал өрнөж буй болов уу.  Даргыг сонгох санал хураалт ирэх оны нэгдүгээр сарын 29-нд орон даяар явагдана. Ингэснээр АН-ыг хэн удирдах нь тодорхой болж, шинэчлэл хэмээн ам цуцталаа ярьж буй үйл явц хэрхэн өрнөхийг бид харна.

 

В.Бат

 

Хөшигний ардах сонгууль
Shuud.mn
сонин хачин
2017 оны 1-р сарын 22, Ням гараг