Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Ерөнхийлөгчийн сонгууль дагасан таамаглал
2017.1.2

Энэ онд монголчууд бид  тав дахь Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай жил.  Монгол Улсын Ерөнхийлөгчийг тойргоор бус  бүх ард түмний саналаар сонгодгоороо онцлогтой. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд оролцдог хуультай. Харин УИХ-д суудалгүй намууд аль нэг намын нэр дэвшигчийг дэмжин оролцох болох  хуулийн заалттай.

 

2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент  МАН, АН, МАХН гэсэн гурван улс төрийн хүчний бүрэлдэхүүнтэй. Тиймээс одоогийн  парламентын бүрэлдэхүүнээр гурван намын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж бүрдээд байгаа. 

 

Одоогийн байдлаар эрх баригч хүчнээс МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлнэ гэсэн таамаглал түлхүү явж байгаа. Цаашлаад гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд гэсэн хувилбар ч яригдаж байна лээ. Гэхдээ эрх баригч хүчний тухайд намын бодлогоор үйл ажиллагаа нь явагддаг. Тиймээс  2016 оны сонгуулиар парламентад  үнэмлэхүй олонхийн суудал авч,  УИХ-ын төдийгүй орон нутгийн сонгуулиар дараалан ялалт байгуулж чадсан МАН-ынхан М.Энхболд даргыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх байх гэж ажиглагчид харж байгаа юм.

 

Харин сөрөг хүчин АН-ын тухайд  асуудал одоогоор бүрхэг байгаа. Учир нь тус намын удирдлагууд  2016 оны сонгуульд дараалан ялагдал хүлээсэн хариуцлагаа үүрч, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Зөвхөн удирдлагууд нь хариуцлагаа хүлээгээд зогсохгүй намын бүх шатанд шинэчлэх шаардлагатай гэж үзэн Их хурлаа хуралдуулаад байгаа. Эдүгээ тус намынхан гишүүдийн бүртгэлээ цахимжуулж, даргын сунгааг орон даяар явуулж байна. Намын даргад өрсөлдөж байгаа таван эрхмээс хэн нь ялалт байгуулахаас шалтгааж, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхэм тодрох юм.  Уг нь намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа экс дарга Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ эртнээс мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр намын даргын сунгаанд өөрийн хүн Д.Эрдэнэбатыг дэмжин оролцож, нэрээ татах хувилбартай өрсөлдөж байгаа юм билээ. Ер нь Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат гэсэн гурван эрхмийн дунд  өрсөлдөөн ширүүнэ явагдана гэж ажиглагчид харж байна. Учир нь Н.Алтанхуяг нэрээ татах бол, Ж.Батзандан санал хуваах зорилготой оролцож байгаа гэх бор шувуу нисч байгаа.  Сар шинийн өмнөх тодрох АН-ын шинэ дарга ирэх дөрвөн жилд намаа бодлогын хэмжээнд шинэчлэн, дараагийн сонгуульд  ялалт байгуулах зорилготойгоос бус хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй юм билээ.   Тиймээс АН-ын шинэ даргаар хэн сонгогдохоос хамаарч Н.Алтанхуяг, Р.Амаржаргал эсвээс  залуусын дундаас “битүү морь”-ийг ч нэр дэвшүүлэх магадлалтай.

 

Парламентад гурав дахь хүчнийг төлөөлж байгаа МАХН-аас нэр дэвших эрхэм ер нь бол тодорхой. Хэрвээ асуудал үүсчихгүй л бол МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Учир нь Төрийн тэргүүнээс сонгогдож байсан дөрвөн эрхмээс дахин сонгогдож чадаагүйн ганцхан Н.Энхбаяр. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг эрхмийг хоёр л удаа сонгох хуулийн заалттай байдаг. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан 8 жилийн хугацаанд гудамжнаас байтугай цоожтой хаалганы цаанаас улстөр хийн удирдаж байсан ганц эрхэм бол мөн л Н.Энхбаяр. Тэрбээр өнгөрсөн хугацаанд МАН нэрээ сольсонтой зэрэгцэн өмнөх МАХН нэрийг сэргээн авч, 2012 оны сонгуульд бусадтай эвсэн оролцож, намаа парламентад суудалтай болгосон.  Өнөөдөр ч чамлахаар чанга атга гэгчээр парламент дахь намын  нэг суудал нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг олгож, цаашдаа ч  төр, засагт төдийгүй олон түмэнд байр сууриа илэрхийлэх эрхийг нь нээж өгсөн юм.   Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Н.Энхбаярт ямар нэг асуудал үүсвэл тэрбээр тойрон хүрээлэгчдээсээ, эсвээс гэргий О.Цолмонгоо ч нэрийг нь дэвшүүлэх гэх мэт олон хувилбар бэлэн байгаа. Гэхдээ түүнд намаасаа нэр дэвшүүлэх өрсөлдүүлэх төдийг чамлалтай. Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт байгуулах, тэр тусмаа өөрөө нэр дэвшин ялах туйлын хүсэл түүнийг эзэмдэж байгаа нь  нууц биш.

 

Харин парламентад суудалтай намын тоог нэмэх эсэх нь бие даагч гишүүн С.Жавхлангаас ихээхэн хамааралтай. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ талаарх улстөржилт давамгайлах биз. Дээд шүүхэд албан ёсоор бүртгэлгүй “UBS” намынхны үйл хөдлөл парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийг айлгахгүй юм гэхэд аягүйтүүлэх магадлалтай гэсэн бор шувуу нисч байна лээ.

 

Ийнхүү шинэ онтой зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржилт үргэлжлэх нь.

Н.Энхлэн  

Ерөнхийлөгчийн сонгууль дагасан таамаглал
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг