Шигшээ багийн хоёр дахь тоглолт 17:00 цагаас Сэлэнгэ аймагт осол гарч, нэг хүний амь эрсэджээ Согтуу жолооч, согтуу явган зорчигчдыг мөргөжээ Скаутуудын майхант зуслан зохион байгуулагдана ДэРөүзэн холбогчийн байрлалд зохицох уу Цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой Зава Дамдин буюу Лувсандаяан ламын товч намтар Фото: Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын парад АНУ-ын Чикаго хот дахь монголчууд 5200 ам.доллар хандивлав Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын парад эхэллээ Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ Зам тээвэр хөгжлийн сайд “Өргөмжлөл” гардуулав Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Кливлэндэд “сарнай” дэлбээлэх үү Хандивын дансанд 580 сая төгрөг цугларчээ Хакухо: Рекордыг шинэчлэн тогтоохыг хүсч байна Жолооны үнэмлэхийг аравдугаар сараас хэвлэнэ Хар тамхи зарж борлуулдаг 71 этгээдийг баривчилжээ Хулгайлах гэмт хэрэг 23 хувиар буурлаа ДАШТ-д зодоглох жүдочдын нэрс тодорлоо
Улаанбаатар 25°
Төрийн тэргүүнд горилогчид тавигдах шаардлага
2017.1.3

 

Шинэ оны дараагаар Цагаан сарын яриа, бэлтгэл өрнөдөг бол энэ удаад  дараагийн сонгуулийг тухай шуугиж эхэллээ. Учир нь олон нийт шинэ оноо угтахаар завгүй гүйлдэх завсар эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөл боловсруулаад УИХ-ын болон намын даргадаа өргөн барьжээ.

 

Энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам эвсэл хийгээд нэр дэвшихээр горилж байгаа эрхмүүдэд тавигдах шаардлага,  босгыг өндөрсгөсөн нь заалт ч нэмэгдсэн талтай. Өмнөх парламент Сонгуулийн тухай гэсэн  ганцхан хуулинд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, орон нутгийн хуулийг багцлан зангидаж байлаа. Тиймээс  ч УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн Сонгуулийн тухай хуулиар явагдсан. Харин СЕХ дээрх гурван сонгуулийг тус тусдаа хуультай байх шаардлагатай гэж үзэн, УИХ-д санал хүргүүлсэн юм билээ. Тиймээс хуулийн төсөл боловсруулагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг олон намын тогтолцоотой байх үеийн 2013 оны хуулийг түшиглэн боловсруулжээ. Хуулийн төслийг ийн боловсруулан өргөн барих боломжийг өмнөх парламентын үед  Сонгуулийн хуулийг батлахдаа “Сонгуулийн жил эхэлсэн үед холбогдох хуульд өөрчлөлт оруулж болохгүй” хэмээх  санаатай санаандгүй завсарт гээгдүүлсэн  энэ өгүүлбэр боломж олгосон биз.

 

Өнөөдрийн парламентын бүрэлдэхүүнээс харахад МАН, АН, МАХН гэсэн  гурван улс төрийн хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр байгаа.  Харин бие даагч С.Жавхлан шинэ нам байгуулсан, эсвээс гуравдагч хүчин элсэн орсон тохиолдолд тухайн  нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж бүрдэнэ гэсэн хувилбар яригдаж байна.  Гэвч  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд “Улсын Их Хуралд суудал бүхий нам” гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг хэлнэ гэж заажээ. Ингэснээр бие даан нэр дэвшиж сонгогдсон С.Жавхлан гишүүн өөр нам байгуулах эсвээс элсэн орлоо ч тухайн улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх боломж хаалттай болж байна.  Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцох боломжгүй бол С.Жавхлантай хамтарч, нам байгуулан өрсөлдөхөөр горилж байсан эрхмүүдийн хүслийг энэ заалтаар хясжээ.

 

Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгуульд оролцон, сонгогдох эрхтэй гэсэн заалт бий. Таваас доошгүй жил  эх орондоо байнга оршин суусан гэдэгт, сонгууль эхэлсэн үеэс өмнөх хугацааг хөөн тооцоход 6 сараас дээш хугацаагаар гадаадад амьдраагүй байх нарийвчилсан заалт тусгасан байна. Манай томчуул сүүлийн жилүүдэд эх орондоо байнга оршин суух нь ховордсон.  Жилийн дөрвөн улиралд, ялангуяа хүйтний энэ үед  гадаадыг зорьж, тухлах болсон. УИХ-ын сонгуулийн дараагаар  нэр дэвшин ялагдсан нам,  эвслийн удирдлагууд Солонгос улсыг зорьсон байдаг. Тэгэхээр таван жил дотор хамаарах 6 сарын хугацаатай гадаадад оршин суусан эрхмүүд нэлээд бий. Хамгийн ойрын жишээ дурдахад өмнөх дөрвөн жилд Солонгос улсад бие эмчлүүлж, 6 сар байтугай жил жилээр амьдарч байсан эрхэм бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тиймээс тэрбээр эх орондоо сүүлийн таван жил байнга оршин суусан гэх шаардлагыг хангахгүй байна. Гэхдээ эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хэрхэхийг тусгасан заалт оруулах биз.

 

 Бусад гэдэгт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь  Монгол Улсын уугуул иргэн, цэргийн алба хаасан байх, ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх зэрэг шаардлагуудыг хангах байхаар төсөлд тусгасан байна. 

 

УИХ-д  суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж  оролцох боломжтой.  Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх аж. Мөн  нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гэнэ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед өргүй байг гэхэд урт хугацааны зээл аваагүй компаниуд бараг үгүй байх. Тэр дундаа “Чингис” бондноос бизнесийнхэн бүгд л зээлийн хувь хүртсэн гэж ярьдаг даа. За үүнийг ч гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгний нэр дээр шилжүүлээд аль эрт шийдчихсэн биз.

 

Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.  Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хоригложээ.

 

Нам дангаар нэр дэвшүүлэхдээ нэр дэвшүүлэх нийтлэг журмаас гадна  тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх дотоод журмыг баримтлах юм байна.

 

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. Сонгуулийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлаж, санал авах өдрийг тогтоох юм. Үүнтэй зэрэгцээд  эрх баригч хүчин МАН бусдын боломжийг хаасан, өөрсдөдөө зориулсан хууль боловсрууллаа гэх шүүмжлэл ч дагалдаж байна. 

 

Ийнхүү энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн парламентаар хэлэлцэгдэн, нэгдүгээр сардаа багтаан батлагдчихна.  65 үнэмлэхүй олонхи энэ хуулийн төслийг хурууны өндгөөр дэмжин кнопдоод намрын анхны чуулганаа завсарлуулан Сар шинэээ угтах биз. 

Н.Энхлэн

Төрийн тэргүүнд горилогчид тавигдах шаардлага
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 21, Баасан гараг