“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д хугацаатай үүрэг өгчээ Монголбанкнаас тайлбар хийв Холливуудын одод баатруудаа дурсав Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо Стэфэн Көрри хамгийн өндөр оргилд гарлаа Фань Бинбин: Шинэ зүйлс үргэлж давтагдашгүй байдаг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д 2538,9 сая төгрөгийн зөрчил илэрчээ Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан Эдийн засаг баталгаатай биш эмзэг байгаа Хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл үү Цагаан бар хүний аминд хүрчээ NHL-ийн шигшээ цуврал өнөөдөр эхэллээ Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслахаар болжээ Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийг галаас аварчээ Вольфсбург клуб Бундеслигт үлдлээ Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав Халдлагаар 13 хүн амиа алджээ М. Ундрамын анхны ДАШТ, анхны хожил Алдаагаа засах боломж
Улаанбаатар 22°
Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна
2017.1.4

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна.

 

Нөхцөл

 

Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна:

 

  • Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
  • Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%,
  • Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
  • Урьдчилгаа төлбөр 30%-аас доошгүй, зээл ба үнэлгээний харьцаа /ЗҮХ/ 70%-аас дээшгүй;
  • Өр, орлогын харьцаа /ӨОХ/ өрхийн татварын өмнөх орлогын 45%-аас хэтрэхгүй;
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй;
  • Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
  • Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй.

 

Журмын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Санхүүжилт ба зээл олголт

Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй:

 

  • 2016 оны 10 дугаар сард 34.7 тэрбум төгрөгийг нийт 672 зээлдэгчдэд олгосон байна. Үүнээс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 24.2 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 10.5 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

 

  • 2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг олгожээ.
Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 30, Мягмар гараг