АТГ 225 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянажээ Мэло удирдлагуудтайгаа ярилцах хүсэлтэй байна Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй Залуучуудын шигшээ баг легионеруудыг хожлоо Засгийн газар хуралдана Жэфф ван Ганди шигшээ багаа удирдана Киев хотын төвд тагнуулын ажилтан амиа алджээ Сохор, доголон, дүлий гурав Г.Ган-Эрдэнэ “Улаанбаатар цом”-д аваргалав Мэнни Пакъяо: Би энэ тулааныг үзмээргүй байна Эвертон клубын ээлжит сонголт Сонголтгүй сонгуулийн дахилт Валенсиа баг шинэ довтлогчтой боллоо Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ Бага насны хүүхдүүдээр цаазын ял гүйцэтгүүлжээ Дэлхийн сонгодог Монголын зүг... Голын усны ослоос сэрэмжүүлж ажиллаж Байна Нохойд хазуулсан бол хэрхэх вэ Циститийг эмчлэх хялбар аргууд Трамп, Моди нар терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ
Улаанбаатар 27°
Цайны хэрэглээнийхээ хоёр хувийг дотооддоо үйлдвэрлэж байна
2017.1.6

 

ХХААХҮЯ-нд өнөөдөр /2017.01.06/ Цай үйлдвэрлэгчдийн уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, ХҮБХЗГ-ИЙН дарга Т.Гантогтох болон төр, шинжлэх ухааны байгууллагууд, орон нутаг, нийслэлийн  цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд  оролцлоо.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 мөрийн хөтөлбөрийн “2.19-т Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.”, “2.20-д Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.”, “2.23-т Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.” гэсэн заалтуудыг үндэслэн бүх төрлийн цай үйлдвэрлэгч дотоодын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, шинжлэх ухааны байгууллага болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, дотооддоо үйлдвэрлэж байгаа цай үйлдвэрлэгчдийг дэмжих, тулгарч буй асуудал, цаашид хамтарч ажиллах боломжийг хэлэлцэх  зорилгоор энэхүү уулзалтыг  зохион байгууллаа.

 

Манай улсад цай үйлдвэрлэдэг бүртгэлтэй байгаа 40 гаруй үйлдвэр байдгаас 25 үйлдвэр эрхлэгч оролцлоо. Уулзалт хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэхийг дэмжих, гадаад орны өндөр болон дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг франчайзаар оруулж нутагшуулан, жижиг дунд үйлдвэрийн салбарт “Хөгжлийн загвар” үйлдвэр байгуулах зэрэг зорилт хэрэгжүүлэхээр тусгасан” гэдгийг онцоллоо.  Мөн  Дэлхийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөлтөд органик хүнсний асуудал чухал байр суурь эзлэн, органик үйлдвэрлэлийн эрин үе эхэлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг баталж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “...Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ...” гэсэн томоохон зорилтыг тавьсан учраас Та бид хүч чармайлтаа нэгтгэн, Монгол улсын Органик салбарын хөгжлийн гарааг амжилттай эхлүүлэхийг уриалж байна”  гэсэн юм.

 

Мөн уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Органик хүнсний тухай” хуулийн товч танилцуулга, “Монгол орны цайны ургамал”, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний загвар, дизайн”, “Монгол орны ургамлын төлөв байдал өөрчлөлтийн загварууд”  зэрэг сэдвүүдээр  илтгэлүүд тавигдлаа.  Монгол Улс цайны хэрэглээний 2 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл,  2016 оны 11 сарын байдлаар 6,398.2 долларын 4,2 тонн цайг импортолж, 8 000 кг буюу 57 000 долларын цай экспортолсон байна.   

 

 

 

 

 

 

Цайны хэрэглээнийхээ хоёр хувийг дотооддоо үйлдвэрлэж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг