АТГ 225 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянажээ Мэло удирдлагуудтайгаа ярилцах хүсэлтэй байна Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй Залуучуудын шигшээ баг легионеруудыг хожлоо Засгийн газар хуралдана Жэфф ван Ганди шигшээ багаа удирдана Киев хотын төвд тагнуулын ажилтан амиа алджээ Сохор, доголон, дүлий гурав Г.Ган-Эрдэнэ “Улаанбаатар цом”-д аваргалав Мэнни Пакъяо: Би энэ тулааныг үзмээргүй байна Эвертон клубын ээлжит сонголт Сонголтгүй сонгуулийн дахилт Валенсиа баг шинэ довтлогчтой боллоо Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ Бага насны хүүхдүүдээр цаазын ял гүйцэтгүүлжээ Дэлхийн сонгодог Монголын зүг... Голын усны ослоос сэрэмжүүлж ажиллаж Байна Нохойд хазуулсан бол хэрхэх вэ Циститийг эмчлэх хялбар аргууд Трамп, Моди нар терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ
Улаанбаатар 27°
Цирк ба Бассейн
2017.1.8

Манайд багын спорт хөгждөггүй гэх ёгт гэмээр яриа бий. Үүнийг үгүйсгэж сагсан бөмбөгийнхөн дэлхийд гарчихгүй гэхэд Азидаа айлгасан тоглолт үзүүлэх болсон.  Том компаниуд лигийг өмчлөн авч ивээн тэтгэдэг.  Спорт гэхээсээ иргэдийн эрүүл мэнд, бие  бялдар оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулдаг усан сэлэлт, гимнастик, цан тэшүүр зэрэг нийтийн биеийн тамир,  спортыг төр ёстой солгой гартаа байлгаад л байгаа.  

 

 

1000 орчим өрхтэй захын дүүрэгт тэрбумаар зам тавьчихдаг улс төрчид 2 сая орчим хүүхэд залучуудаа биеийн тамирын цогцолбороор хангаад өгчихгүй байсаар.

Хүүхэд гэхээр 20 мянгаа, цэцэрлэг ясли, эмнэлэг орны хүрэлцээгээ л ярьдаг хэвээр байхад юун бассейн гэж халаглах дээрээ байгаад хэн буруутай вэ. Өнөөх их хурал гэж туйлшрах хүн цөөнгүй. Бодлого л үгүйлэгдэж байгаа юм. Төр бүгдийг нь бэлдэж өгөөд хүүхдийнх нь амруу хоолыг нь хийх ёстой мэт бэлэнчлэх буруу хандлага нийгэмд өнгөлсөн нь зөв бодлогогүй явж ирсэний л үр дагавар.

 

Дээр дурьдсан нийтийн биеийн тамир хөгжихгүй байгаа нь ганц Монголын жишээ бус. Хүн төрөлхтний амьдралын хэв маягийн өөрчлөлт, мэдээлэл, техник технологийн хөгжлөөс шалтгаалан, хөдөлгөөний хомсдол нэмэгдэн хүний бие бялдрын хөгжлийн үзүүлэлт буурч, спортоор хичээллэгч хүүхэд, залуучуудын тоо цөөрч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага, Олон улсын олимпийн хороо хүлээн зөвшөөрч байгаа. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд ч энэ хандалгад анхаарч гэр бүл, хамт олонд эрүүл аж төрөх арга барил, зан үйлийг төлөвшүүлэх замаар хүний хөгжлийг сайжруулахад анхаарлаа хандуулахыг төр зөвлөж хөтөлбөр тунхаг гаргаж ирсэн.

Гэхдээ бараг ярьсныхаа эсрэг хийсээр ирсэн.  Циркийн урлаг бараг мөхсөн. Хамгийн том обьектын нэг болж байсан ганц циркээ хувьчилсан. Одоо баар уушийн газарт бүслүүлсэн төвийн А зэрэглэлийн тансаглалын төв цэг болчихоод байна. Баян бүрдийн усан бассейн мөн л караоке төв болсон. Араас нь төв бассейн хувьчлагдах дуудлага худалдааны зар явж байна.

 

Ер нь бол төр дийлэхггүй ачаагаа хувийн хэвшилд өгч болдог. Нийтийн биеийн спортын төвүүдийн ус цахилгаан зардлыг төсвийн нуруунас хөнгөлж хувьчилж болно. Ард нь авсан хүн нь зориулалтаар нь цааш аваад явах дэмжлэг хөшүүргийг  давхар хийж өгөх ёстой байх. Үнэхээр алдагдалтай байр обьектийг хувьчилж аваад зориулалтаар нь аваад явах боломжийг нь төр хийж өгөхгүй бол мөнгө олохын төлөө “ баар” буудал болгох ганц сонголт өмчлөгчид үлдэнэ.  

Зориулалт чиглэлээр нь  ажиллуулбал үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж татвар хураамжаас нь хөнгөлдөг байвал бидний ойрын жилдээ дахин барьж чадахгүй нийтийн төлөө үйлчилдэг хэдхэн барилга обьет цаашаа зарагдчихалгүй үлдэнэ.

 

Энэ жилийн хувьчлалын эхний салхийг хагалах гэж тэрбум төгрөгийн дэнчинтэй, доод үнэ 20 тэрбумаас дуудагдах гэж буй төв усан бассейн ирээдүйн Шангрила болчихгүй байхад араас нь анхаараасай.   

 

П.Баяр

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цирк ба Бассейн
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг