О.Баасанхүү МАХН-аас гарах уу УАШТ: Ц.Цогтбаатар Д.Хадбаатарт ялагдав Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ Зон олны намыг бүртгэсэнгүй Монгол “Ажиглалтын жагсаалт”-аас гарсангүй Хэргийн мөрөө баллах гэж түймэр тавиагүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэргийг тохох гэж улайрч байна Академичид 11 эрдэмтэн нэр дэвшлээ Сүрдүүлэгчийг албадан гаргажээ Дотоодын цэргийг сэргээнэ Монголд 122 орны 23 737 иргэн амьдарч байна 17 жилийн хугацаанд 265 монгол хүүхэд үрчлэгджээ Иргэний харьяатын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ Эва Мендес: Би илүүдэл жингийн өмнө ялагдал хүлээсэн Д.Сумъяа, М.Уранцэцэг нар шигшээ наймд үлдэв Өөртөө хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй Том Хиддлтон найз бүсгүйтэй болжээ Ли Жэ Ёнгийг баривчлахаар боллоо С.Эрдэнэ ИТХ-ын даргаар хүргэнээ томилжээ Улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ
Улаанбаатар -22°
Эрх баригчид ба бусад
2017.1.10

 

Шинэ парламентад өнөөдөр эрх баригчид ба бусад гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна.  Энэ он сонгуулийн шувтаргын жил.   Ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болох Төрийн тэргүүнээ   сонгосноос сонгуулийн жил дуусгавар болно.  Тиймээс ч оны эхэнд  эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг парламентад суудалтай улс төрийн хүчнүүд төдийгүй бие даагчид шүүмжилж байгаа.  Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг санаачлан боловсруулах бие даагч С.Жавхлангаас бусад парламентад суудалтай бүх намын төлөөлөл багтсан юм билээ.

 

Жишээлэхэд сөрөг хүчин АН-аас гишүүн З.Нарантуяа ажлын хэсэгт оржээ. Гэвч хуулийн төсөл  боловсруулагдах явцад санаатай “алдаа” гарсан болзошгүй гэж  сөрөг хүчнийхэн эрх баригчдыг сэжиглэж байгаа. Өмнөх парламент    Ерөнхийлөгчийн болон, УИХ-ын, орон нутгийн сонгуулийн хуулийг нэгтгэн багцалж баталсан. Нэгтгэсэн сонгуулийн хуулиар УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг явуулсан билээ.  Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх явцад  асуудал үүсч,  аль ч шатны сонгууль тус тусдаа дан хуультай байхыг СЕХ илүүд  үзэж, УИХ-д санал хүргүүлсэн үүдээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг боловсруулсан гэж эрх баригчид тайлбарлаж байгаа.

 

Харин  УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлэг уг тайлбарыг няцааж,  “Сонгуулийн тухай хуулийг салгаж Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан боловсруулж байгаа нь цаанаа учир шалтгаантай. МАН-ынхан өөртөө ашигтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг найруулж байж мэднэ” гэсэн хардлага дагууллаа.  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг боловсруулахдаа олон намын оролцоотой байсан 2013 оны хуулийг үндэслэн боловсруулсан. Ер нь хуулинд техникийн чанартай өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж хууль санаачлагчид тайлбарласан.   Гэвч өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж, 100-гаад зарчмын зөрүүтэй саналыг оруулсныг сөрөг хүчин эсэргүүцэж байна лээ.

 

Тэр дундаа энэ хуульд хамгийн их маргаан, хардлага дагуулж байгаа шинээр нэмэгдсэн хоёр заалт  байгаа.  Үүний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд “Улсын Их Хуралд суудал бүхий нам” гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг хэлнэ” гэж заажээ.  Тиймээс УИХ-д суудалтай нам гэдгийг тайлбарлах оролдлого нь Үндсэн хуулийн цэцэд очих маргаан дагуулж байгааг сөрөг хүчнийхэн сануулж байна лээ.

 

Ингэснээр бие даан нэр дэвшиж сонгогдсон С.Жавхлан гишүүн өөр нам байгуулах эсвээс өөр намд  элсэн орлоо ч тухайн улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх боломж хаалттай болж байгаа юм. Энэ талаарх байр сууриа ч гишүүн С.Жавхлан чуулганы хуралдааны үеэр илэрхийлж харагдсан. Тэрбээр “Намайг Ерөнхийлөгчийн сонгуулиас хасчээ. Үүнийг би түмэн олонтойгоо хамт эсэргүүцэж байна” хэмээж байна лээ. Өнөөдрийн тухайд 45 нас хүрээгүй С.Жавхлан гишүүний хувьд өөрөө нам байгууллаа ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй. Харин бусадтай хамтарсан тохиолдолд, намаасаа  шаардлага хангасан хэн нэгнийг нэр дэвшүүлэн өрсөлдөх боломж уг нь байсан. Гэвч хуулийн энэ заалт хэлэлцүүлгийн явцад хасагдалгүй батлагдвал цаашид бие даагч гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд  оролцох боломжгүй болж байна.  Харин тэрбээр үгнийхээ завсар  “45 нас хүрсэн хүнийг ажилд авахаа больчихоод байгаа. Гэтэл Төрийн тэргүүнд 45 наснаас эхэлж дэвшүүлж байна. Төрийн тэргүүн өөрөө нам бус байдаг. Нас заасан хуулийн энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй” хэмээн хадуурч харагдсан. Тэртээ  25 жилийн өмнө шинэ Үндсэн хуулийг боловсруулахад “Монгол Улсын Ерөнхийлөгчид  нэр дэвших эрх 45 наснаас нээгдэнэ” гэдгийг хэн нэгний хийрхлээ тусгачихаагүй юм гэдгийг С.Жавхлан ойлгодог гэж итгэнэ.

 

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн 5 жил эх орондоо байнга оршин суусан гэх заалт бий, өмнө нь ч энэ заалт байсан юм. Гэхдээ үүнд дотор “Сонгуулийн саналын өдрөөс  урагш 5 жилийн  хугацааг хөөн тооцоход  аль нэг улсад 6 сар хүртэл хугацаагаар ажиллаж амьдраагүй байх” гэдгийг тодотгосон байсан.

 

Үүнийг парламентад нэг суудалтай МАХН мөн эсэргүүцэж байгаа. Тиймээс МАХН-ын төлөөлөл О.Баасанхүү гишүүн “Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Энэ бол МАН-д зориулсан хууль. 6 сар гадаадад оршин суугаагүй байх гэсэн заалтыг Д.Тэрбишдагва гишүүн санал гарган оруулсан юм билээ. Та нар Н.Энхбаярыг нэр дэвших вий гэж бодоод заалтаа оруулсан. Та нар одоо Н.Энхбаяртай ноцолдохоо боль. 3 сая иргэний дундаас намыг биш ард түмнийг төлөөлөх хүнийг гаргаж ирэх хэрэгтэй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн нь оргүй зүйл биш. Өнгөрсөн хугацаанд парламентад суудалтай улс төрийн хүчний удирдагч нараас  гадаадад хамгийн удаан амьдарч  хүн бол яах аргагүй МАХН-ын дарга Н.Энхбаяр. Хэрвээ хууль энэ заалтаараа батлагдвал Ерөнхийлөгчийн сонгуульд өөр хэн нэгнийг өрсөлдүүлэх дараагийн хувилбар МАХН-ын даргад байгаа нь мэдээж. Гэхдээ тэр хөзрөө эрт дэлгэдэг эрхэм биш.

 

Ийнхүү эрх баригчдаас бусад парламентын бүрэлдэхүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг эсэргүүцлээ. Гэвч сөрөг хүчин АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гэсэн гурван субъект хичнээн эсэргүүцээд ч парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай 65-ын өмнө хүч дутна.

 

Харин үнэмлэхүй олонхи парламентын бусад төлөөлөлдөө хүндэтгэлтэй хандаасай билээ.

Н.Энхлэн

 

 

Эрх баригчид ба бусад
Shuud.mn
сонин хачин
2017 оны 1-р сарын 16, Даваа гараг