Монголбанкнаас тайлбар хийв Холливуудын одод баатруудаа дурсав Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо Стэфэн Көрри хамгийн өндөр оргилд гарлаа Фань Бинбин: Шинэ зүйлс үргэлж давтагдашгүй байдаг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д 2538,9 сая төгрөгийн зөрчил илэрчээ Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан Эдийн засаг баталгаатай биш эмзэг байгаа Хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл үү Цагаан бар хүний аминд хүрчээ NHL-ийн шигшээ цуврал өнөөдөр эхэллээ Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслахаар болжээ Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийг галаас аварчээ Вольфсбург клуб Бундеслигт үлдлээ Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав Халдлагаар 13 хүн амиа алджээ М. Ундрамын анхны ДАШТ, анхны хожил Алдаагаа засах боломж “Эрдэнэс Mонгол”-ын асуудлыг хэлэлцэнэ
Улаанбаатар 22°
Дадлагажигчийг цалинжуулна
2017.1.10

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төсөл санаачлагач Д.Дамба-Очир:

 

-Ажил олгогч нь иргэдийг ажилд авахдаа дадлагажуулах, шалгах нэрийдлээр 7 хоногоос гурван сарын хугацаанд цалингүй ажиллуулж, улмаар халах тохиолдол түгээмэл гардаг. Тиймээс иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, оюутан залуусыг цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн танилцуулгадаа онцлов.

 

Тиймээс  хуулийн төсөлд дадлагажих хугацааг 3 сараас дээшгүй байх, энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш төгрөгийн цалин олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Оюутан залуус сурч байх хугацаандаа цагийн ажил хийдэг. Хуулийн төсөлд “цагаар ажиллах” гэсэн шинэ зүйл нэмж, түүнд ажиллах цаг, цалин хөлсний тухай харилцааг зохицуулсан байна. Шинээр ажилд орж байгаа хүнтэй бичгээр буюу албан ёсоор гэрээ байгуулаагүй төрийн байгууллагыг 500 мянгаас нэг сая, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт оруулжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. “УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан хаагчийн халаа, сэлгээний асуудал байнга тавигддаг.  Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах боломжийг хангах чиглэлд заалт оруулсан уу” хэмээн асууж байлаа. Уг хуулийн төсөлд зөвхөн шинээр ажилд орох болон цагийн ажлын тухай заалт оруулсан байна. Харин ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, “Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажил ХНХЯ-нд явж байгаа. Ирэх 7 хоногт Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хэлэлцээр болно. Энэ үеэр МҮЭХ болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хуулийн төслийн талаар санал солилцох болно” гэдгийг онцолсон юм.

 

Гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин энэ хуулийн төслийг салбарын яамнаас өргөн барих төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргалаа.

 

Дараагаар нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

 

Цэргийн байгууллагад 25 жил ажиллаж тэтгэвэр тогтоолгосон иргэн энгийн байгууллагад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн бол ажилласан жил тутмыг цэргийн байгууллагад 6 сар ажилласантай тэнцүүлэн тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгохоор төсөлд тусгажээ.  Гэтэл цэргийн байгууллагад 25 жилээс удаан алба хаасан бол илүү ажилласан жил тутмыг 1.5 хувь, сар тутмыг 0.125 хувиар тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгохоор заасан байна. Хуулийг хэрэгжүүлэхэд жилд 260.2 сая төгрөг, сард 20 гаруй сая төгрөг шаардлагатай аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүн Д.Сарангэрэл нар Цэргийн албанаас тэтгэвэр гардаг иргэд бусад салбарынхантай харьцуулахад ид хийж бүтээх нас буюу 40 гаруй насандаа тэтгэвэрт гардаг гэдгийг онцлоод ХНХЯ-ыг цэргийн албанаас тэтгэвэрт гарсан иргэдийг энгийн байгууллагад ажилд ороход нь дэмжлэг үзүүлэхийг сануулсан юм.

 

Ийнхүү  хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Н.Энх

 

Дадлагажигчийг цалинжуулна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 30, Мягмар гараг