“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -14°
Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарыг нэр дэвшүүллээ
2017.1.10

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.10/ хуралдаан 15.00 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм.

 

 

Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа аж.

 

 

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асуугаагүй ч, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, З.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар нар санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж, Үндэсний аудитын газрыг улс төрөөс хараат бус байлгах, өмнө хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэх, дэлхийн аудитын байгууллагын чиг хандлага, олон улсын түвшинд хүргэх, шинэчлэлт өөрчлөлтийг зоримог эхлүүлэх, хувийн болон төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа аудиторуудын ёс зүй, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах, төсвийн сахилга бат, төсвийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавихад анхаарч, хамтран ажиллах хэрэгтэйг онцгойлон анхааруулж байв.

 

 

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарыг томилохыг дэмжье гэсэн саналын томёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь уг асуудлыг дэмжив. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг асуудалтай холбогдуулж Үндэсний аудитын газрын даргаас А.Зангадыг чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг томилох УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан юм. Уг асуудлыг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллэв.

Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарыг нэр дэвшүүллээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг