Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч саналаа өгнө “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ Зөөврийн хайрцгаар санал авч байна Нийслэлд 936 мянган сонгогч санал өгнө Сурталчилгаа өндөрлөж, сонголт хийх үлдлээ Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй Ерөнхий сайд ”Говь”-д зочилно СЕХ-ноос уриалга гаргажээ Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад тохиромжгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэж байна 10 дугаар хорооллын туслах замыг шинэчилнэ “Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо Сонгогчдын хуруунд бэхээр тэмдэг тавина Н.Оюундарь Европын парламентын гишүүнтэй уулзлаа 1990 оны цагаан Морин жилээс илгээсэн ЗАХИДАЛ Хэт халахыг сэрэмжлүүлж байна Хүмүүжигчдийн гэр бүлтэй уулзалт хийнэ Ихэнх нутгаар 30 градусыг давж хална Үс засуулахад тохиромжгүй
Улаанбаатар 29°
Утааны бүсийг ногоон бүс болгомоор байна
2017.1.11

 

11:45

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй хийх уултад хоёр цаг орчим үргэлжлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг нээж   үг хэлснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Таны санаачилсан ажлууд яагаад хэрэгжээгүй вэ?  Гүйцэтгэх төвшиндөө  ажил хийгдэхгүй байна уу?

 

-Иргэд шаардахгүй бол төр засаг нь санаачлага гаргаж яваад байх зүйл биш.  Энэ дунд заавал өргөлт хэрэгтэй байдаг. Өнөөдрийн хуралд Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар ирсэн байгаа. Айл бүхэн, хүн бүхэн хувь нэмрээ оруулж чадна гэж сонголт хийх хэрэгтэй. Би хатуу үг, муу үг сонсож сурсан хүн.

 

-Азийн хөгжлийн банк, Бээжин, Тьянжин мөнгө аваад өөрсдийнхөө агаарын бохирдлыг шийдэж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

 

-Манай ҮАБЗ-ийг өчигдөг Синьхуа агентлаг мэдээлж байна лээ. Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөний хязгаарласан байна гэж мэдээлж байна. Хамгийн хэцүү ажил бол хүмүүсийн анхааралд оруулж, ажил хэрэг болгох юм. Манай телевиз, мэдээллийн агентлагууд англиар орчуулж мэдээлнэ. Би гэрийнхээ цахилгааны шийдэхийн тулд нарны эх үүсвэр ашиглахаар шийдэж болно. Гэрийн дулаан өөрөө бие даасан байх хэрэгтэй. Түүнийх нь төлөө тухайн айлд мөнгө орж ирдэг байвал асуудал шийдэгдэнэ.

 

-Хотын татварыг өндрөөр тогтооё гэж байсан. Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад 600 сая төгрөг зарцуулсан гэдэг. Энэ ажлын үр дүн өнөөдрөөр илэрч байна. Алдаатай бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

-Одоо бид системтэй ажилладаг болох хэрэгтэй. Системтэй, төлөвлөгөөтэй, дэс дараатай, удаан хугацаанд  ажиллах хэрэгтэй. ҮАБЗ гараад, хууль тогтоомжуудаа Улаанбаатар хот оруулж ирэх байх. Гэхдээ үүнд сонголтууд байх хэрэгтэй.  Хотын татварыг бий болгох хэрэгтэй. Хот ажлаа хийх хэрэгтэй.  Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь нээлттэй. Үүнд хязгаарлалт байхгүй. Нэгэнт гамшгийн бүс гэж тайлбарласан.

 

-Орон нутагт амьдар гэж байна. Гэтэл тэнд амьдрах, ажиллах орчныг яаж бууруулах вэ?

 

-Захиргааны арга хэмжээ, хүний сонголт давхар гарч байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг битгий бууруул гэж би хэлдэг. Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төслийг хэрэгжүүл. Утааны асуудал гэдэг жижиг зүйл биш. Монголын хэмжээнд гэдгийн цаана хийж болох бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

Утааны бүсийг ногоон бүс болгомоор байна. Ногоон байгууламжтай болъё. Байгууллагууд мод тарьж, эко орчин бүрдүүлэх хэрэгтэй.  Нутгийн зөвлөлтэйгөө хамтарч ажиллаад, сумандаа хөрөнгө оруулалт хийж, ажлын  байр бий болгох хэрэгтэй. 

 

-Та хэвлэл юм дуугараагүй гэж байна. Гэтэл утааны асуудлаар ажил хэрэгжүүлэх нэрийдлээр хариуцлага алдаж, идэж шамшигдуулсан эрхмүүдийг яах вэ?

 

-Би уучлал гуйж байна. Үүнд эмзэглэх зүйл байхгүй. ҮАБЗ  утааны асуудлаар гурван сард нэг удаа хуралддаг болъё гэж бодож байна. Өмнө нь жилд нэг удаа хуралдаж, хэлэлцдэг  байсан бол уучлаарай.  Шаардлагатай тохиолдолд УИХ энэ асуудлаар ээлжит бус чуулган хийх хэрэгтэй. Энэ Их хурал хуулийнхаа дагуу хоёрдугаар сарын 10-нд завсарлая. Бид хугацаагаар өөрсдийгөө шахаж өгөх хэрэгтэй.  Би энэ их хурлын бүрэлдэхүүнд маш их итгэж байгаа. Анх удаа сонгогдсон 40 гаруй гишүүд бий. Чи шийдвэр гарахгүй бол эрх мэдэлтэй байгаад яах юм бэ. Шийдвэр гаргахгүй бол албан тушаал байгаад яах юм бэ.

 

Би энэ асуудлаар тодорхой шийдвэр, ахиц гарахгүй бол цаг нөхцөөж байна гэж бодно. Улаанбаатар хотын ИТХ энэ асуудлаар Их хурал шиг хуралдаж байгаа. Хариуцлагын асуудлыг тусгаж авах хэрэгтэй. Хариуцлагын заалт байхгүй бол ухралт гэж үзнэ.  Би улстөрч хүний хийх дургүй зүйлийг хийх гэж зүтгэдэг. Хүнээс ёс зүй, хариуцлага, хууль хэрэгжүүлэхийг шаарддаг.  Иргэддээ хариуцлага тооцох гэхээс илүүтэй албан тушаалтнуудаас хариуцлага тооцох хэрэгтэй.  Монголын нийтлэг гамшиг бол хариуцлага тооцож чаддаггүй. Хариуцлагын ард бүх зүйлээ бүртгэх хэрэгтэй.  Хариуцлагыг урамшуулалтай зэрэгцүүлж явуул. Хорооны Засаг дарга сайн ажиллавал шагнах хэрэгтэй. Хэсгийн дарга нарт урамшуулал өгөх хэрэгтэй.

 

Монголд хамтарч ажиллаад шийдчихмээр гурван зүйл байна. Утааны асуудал, хариуцлага, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх.  Утааны гамшгаас сэтгэлгээний бохирдол их байна. Бүтээдэг талыг урамшуулдаг дархлааны эсийг мохоодог болсон.

 

-Манай хэвлэлийн редакторууд утааны эсрэг нэгдэн ажиллаж байгаа. Нэгдэж санаачлан ажилласнаар үр дүн гарна гэж бодож байгаа.

 

-Маш сайн байна. “Цэвэр агаар “ сан төсвийн мөнгөөр явахад хэцүү. Аж ахуйн нэгж байгууллагууд татвараа өгдөг байх хэрэгтэй. Монголд сайн сэтгэлийн үр бүрдэж байгаад баяртай байгаа. Олон нийтийн том том байгууллагуудыг уриалж байгаа юм.

 

-Таны гаргасан санаачлагууд хэзээ хэрэгжиж үр дүн нь гарах бол?

 

-Хойд хөрш асар их хийн нөөцтэй. Монголоор дамжуулаад хийн хоолой тавих асуудлыг байнга тавьж байдаг. Гэхдээ ийм зүйлийг хэлэнгүүт Улаанбаатар рууга шавсан хэвээрээ байна. Өөрсдөө төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Утааны асуудал шийдэгдсэн ч гэсэн хөрсний бохирдол, агаарын асуудал дахиад 60 жилийн ажил байна. Сэтгүүлчид тайвширч болохгүй. 

 

-Улс орны хөгжлийн бодлого төрийн бодлогоор дамждаг. Гаргасан бодлого, хэрэгжилтийн явцад завхарсан. Цаашдаа Шилэн дансны хуулиар хэрэгжихгүй бол итгэл алдарна.

 

-Маш чухал асуулт байна. Шилэн дансны хуулиар шинээр ажилд орсон эрхмүүд ихэнх нь ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн болсон шүү. Олон нийтийн хяналтын байхгүй бол ямар ч сайн санаачлага замхарна.

 

Төрийн байгууллагуудыг Улаанбаатараас гаргая гэж байна. Төрийн байгууллагуудыг Улаанбаатараас гаргая гэхэд яаж ажиллах вэ?

 

-Өнөөдөр иргэдийн санаачлага явж байна. Хэвлэл мэдээллийнхэн сэдэв гаргаж байна. Улаанбаатар хот Их хурал, Засгийн газрын оролцоогүй ажиллах бүрэн боломжтой.  Манайхан  Улаанбаатараас гарахдаа шинэ нисэх онгоцны буудлаа дагаад нүүх байх. Шинэ онгоцны буудлыг дагаад аялал жуучлалын бүс хөгжөөсэй гэж бодож байна.  Бий болж байгаа юм руугаа төрийн захиргааны байгууллагуудаа нүүлгэх нь аливаа улс үндэстэн  100 жилд нэг удаа гаргадаг. 

 

-Хөдөөнөөс нүүж ирсэн иргэдээ утааны эсрэг хэрхэн ажиллуулах вэ. Улаанбаатар хотод  баригдсан орон сууцнуудад иргэдээ оруулах талаар яаж ажиллах вэ?

 

-ҮАБЗ-ийн зөвлөмжөө л хэрэгжүүлнэ. Дэлхийд хамгийн их бохирдсон хот бол яах аргагүй Улаанбаатар хот. Үүнийг арилгахын төлөө санаачлагатай ажиллая.

 

 

Улаанбаатар ирээдүйгүй хот болоод байна

 

Гэрэл зургийг MPA.mn

10:05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

 

-ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар нийслэл хотын агаарын бохирдлын талаар хэлэлцсэн. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллага , орон нутаг, хэвлэлийн төлөөлөл гээд нийтдээ 12 байгууллагын төлөөлөл орсон. Гэхдээ энэ хуралдааныг нээлттэй хийгээгүй. ҮАБЗ-ийн хурлыг өргөтгөж хийсэн нь  Монгол Улсын иргэдийн амьд явах, эрүүл байх чухал асуудлыг хөндөж, зохион байгуулсан. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийд гарав, цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг та бүхэнд дуулгах гэсэн юм. Би өөрийн ФБ, твиттер дээрээ хурлын зөвлөмжийг тавьсан байгаа. Аюулгүй байдлын зөвлөмжийг Үндсэн хуулиа барьж гаргасан. Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарын орчин бол аюултай орчин. Аюултай орчин учир хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Үүнд маргаангүй байх эрхтэй. Нэг асуудал дээр ч гэсэн бид биенээ доош нь хийхгүй байх хэрэгтэй. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг  гамшиг, аюул гэхгүй бол юуг гамшиг гэх вэ. Утааны үеийнхэн бүгд эмгэнэл бий болж байна. Эрүүл мэндээрээ хохирч, амиа алдаж, генд нь уламжлагдаж үлдэх орчинд төрсөн хүмүүс  бий боллоо.

 

Ерөнхийлөгч үүнийгээ 7 жилийн өмнө ярихгүй яасан юм гэж бодож байгаа байх. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо гэж 2009 онд анх удаа хэлж байсан. Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг. УИХ-ыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг 2010 онд гаргасан. Байгаль орчны олон улсын зөвлөгөөн дээр би 2011 онд очиж ярьж байлаа. Намайг байгаль орчны асуудлаар хамгийн их ярьдаг Ерөнхийлөгч гэж  2011 онд  НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан юм.

 

Агаарын бохирдлын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хурал хийх гэхэд сүржигнэлээ гэдэг байлаа. Тэр үед хэвлэл мэдээлэл ч тоож бичдэггүй байсан.  Тэгээд 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд байхад Агаарын бохирдлын хуулийг баталж байлаа. Үүн дотроо Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан энэ хороо 2013 онд байгуулж байлаа.

 

Тэгээд “Цэвэр агаар” сан байгуулсан. Гэхдээ иймэрхүү төсөл хэрэгжүүлэхэд ашгийн төлөө зүйл явагдсан байдаг. Олон улсын байгууллагын шугамаар олон айлын гэрийг дулаалсан. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлж байсан. Энэ бол үйлдлийн эхлэл байсан. Зарим шийдвэрийг гаргахад улстөрчид дуртай байдаггүй. Би энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд үг хэлж байсан.

 

Утааг гаргаж байгаа зуухны ард хүн сууж байгаа.  Та бүхэн тоо яриад байх юм. Утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол. Танай гудамжинд хэдэн айл утаа гаргаж байна. Буруу, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдэхээр хүн ичдэг. Ичихээрээ үйлдлээ хийхээ больдог. Багануур, Налайхын нүүрс үнэхээр утаа гаргадаг. Тиймээс сайн чанарын нүүрсийг боловсруулж Улаанбаатартаа хэрэглэе. Улаанбаатарынхан 600 мянан тонн нүүрсийг нь түлж байгаа. Манай гэр хорооллын хэрэгцээ тийм их биш. Хүн үүнийг сэтгэл зүрхэндээ аваад үр дүн гаргая гэвэл шийдэхэд хэцүү асуудал биш.

 

Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд зөвлөмж гаргаж, энэ талаарх газрын зургийг гаргаад явж байна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Энэ ажил руу Улаанбаатар хотын  холбогдох хүмүүс орох хэрэгтэй. Шилжин ирэлтийг хориглох асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлж өглөө.  Түүхий нүүрсийг хориглосон.

 

Нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Орчны байдлын асуудлаар онцгой байдлын хороог Ерөнхий сайд ахлах хэрэгтэй. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна

 

Би хэзээ ч Улаанбаатар амьдрахад сайхан хот хүрээд ир гэж хэлж байгаагүй. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлтийг ард түмэн боломж гэж хардаг. Эдийн засаг тэлдэг. Кенеди гэж Ерөнхийлөгч манай иргэд "сар руу ниснэ"  гэж хэлсний дараах хөтөлбөр тэлж байсан. Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Улаанбаатараас уралдаж хөрөнгө оруулалт хийх урамшууллыг бий болгох хэрэгтэй. 

 

Улаанбаатарт ямар хөрөнгө оруулалт ирэх вэ? Хэн хордох вэ? Улаанбаатар ирээдүйгүй хот болоод байна. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байчихсан хэмээлээ.

Н.Энх

Утааны бүсийг ногоон бүс болгомоор байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 25, Ням гараг