“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов Монгол дахь гадаад иргэдийг шалгажээ Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаажээ ХААН Банкны City Pass картаар автобусанд зорчоорой ЭЕШ-ын хуваарь гарлаа С.Бямбацогт АНЭУ-ын Шадар сайдтай уулзжээ Сурагчид бүлэглэн дээрэм хийдэг байжээ Түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ 25 мянгын картаар өдөрт хэдэн ч удаа зорчиж болно Туул голоос хайрга олборлохыг хориглолоо НҮБ-аас малчдын хүүхдүүдэд тусламж илгээлээ Баян-Өлгийд баяжуулах үйлдвэр баригдаж байна “Монгол эко мах” үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо ”Нөхөн сэргээлт хийх үлдлээ” Төрийн дэмжлэг чинээлэг айлын хүүхдүүдэд л хүрдэг Оюутан цэрэг сургалтын нээлт болно ТҮЦ-ийнхэн үймээн шуугиан дэгдээв Дохионы хэлний багшийг олноор бэлтгэвэл эрсдэлтэй Иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг хэлэлцэнэ Цацрагийн аюулгүй байдлыг сайжруулна
Улаанбаатар
Бан Ги Мүний дүү авлига өгчээ
2017.1.11

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний дүү дүү Бан Ки-сан болон зээ дүү Бан Жу Хьюн нарыг авлига өгсөн хэмээн буруутгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Тэднийг Ойрхи Дорнодын албаны хүнд мөнгө санал болгосон” гэж Нью-Йоркийн Цагдаагийн газраас мэдээлж, хэргийг шалгаж эхэлсэн гэнэ.

 

Бан Ки-сан, Бан Жу Хьюн нар өөрсдийн барилгаа Засгийн газарт худалдахын тулд томоохон албан тушаалтнуудад авлига өгсөн хэмээжээ.

 

Бан Ги Мүний дүүгийн удирддаг Өмнөд Солонгосын “Кённам” хэмээх барилгын компани өнгөрсөн 2013 оны эхээр дампуурахад хүрч, улмаар Вьетнам дахь “Landmark 72” гэгдэх барилгын цогцолбороо дуудлага худалдаагаар зарсан байна.

 

“Бан Ги Мүний дүү, хүүгийнхээ хамтаар 800 сая ам.доллараар үнэлсэн үл хөдлөх хөрөнгөө Ойрхи Дорнодын нэгэн улсын Засгийн газарт худалдахын тулд тус улсын төрийн өндөр албан тушаалтанд хэдэн сая ам.долларын хахууль өгсөнийг нотлох баримт бий” хэмээн албаныхан мэдээлэв.

                             

Б.Дэлгэрцэцэг

Бан Ги Мүний дүү авлига өгчээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 29, Лхагва гараг