Таван зорчигчтой онгоц худалдааны төвд осолджээ Татвар нэмэх тодотгол Гэмтсэн үсээ кофегоор эмчлэх арга ХДХВ-ын талаар хаалттай уулзалт болно Бич, тахиа жилтнүүд хянамгай байх өдөр Цас орж,цасан шуурга шуурна Монгол-Японы стратегийн зөвлөлдөх уулзалт болно Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж байна Солонгост байгаа монголчууд малчдад тусламж илгээлээ Сүм хийдүүдээс 225 зөрчил илрүүлэв ”Насны хишиг”-ийг олгож байна НОБГ галын аюулгүй байдлыг хангуулж байна Монголбанк цаашид төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүй Шүүгчийг буруутгасан гомдол өсчээ Супер азтан тодорсонгүй Нийслэлээс хөгжлийн томоохон төслүүдээ танилцууллаа Жоли экс нөхрийнхөө талаар ярихаас татгалзав Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эргүүлэн татлаа Парис Хилтон найз залуутай болжээ МҮЭХ-ноос Ерөнхий сайдад хандлаа
Улаанбаатар -15°
Таван “сум”-наас тунаж үлдэх нь хэн бэ
2017.1.11

 

АН-ын даргыг сонгох сонгуулийн сунгааны хугацаа талаасаа өнгөрөв. Сонгууль энэ сарын 29-нд болно.

Таван нэр дэвшигч намынхаа бүх гишүүнтэйгээ уулзахын тулд Монгол Улсаа тойрч байгаа. Одоо тэдэнд баруун аймгууд л үлдсэн байна. Энэ хооронд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг улам тодорхой болж байх шиг байна.

Үүнтэй зэрэгцэн бие биеийнхээ талаар сөрөг мэдээллийг түгээх хандлага байгааг ажиглагчид хэлж байна. Энэ байдал сонгуулийн хугацаа ойртоход улам гаарч магадгүй нь. Мөн гишүүдээ булаалдан, албан ёсоор тав хуваачихлаа гэдэг шүүмжлэлийг олон нийтийн зүгээс өгч байна.

Тэднийг өнгөн талаас нь харвал хоорондоо маш эвтэй таван хүн. Гэвч энэ бол наанаа эсгэж буй дүр гэхэд болно. Бас аймгуудын театрын тайз, хурлын индэр дээрээс хачин сайхан ярьж байна. Энэ бас л нэг дүр юм.

Харин АН-ын гишүүд, дэмжигчид, олон нийт хэн нь хэн бэ гэгийг хэдийнэ өөрсдийнхөөрөө дүгнэчихээд байгаа бололтой.

Юутай ч  сунгаа эхэлснээс хойшх 20 гаруй хоногт хэн ямар үнэлгээтэй “давхиж” байгааг тоймлоё.

 

С.Эрдэнэ:

 

-Уг нь тэр намдаа гавьяатай. Өнгөрсөн сонгуулиар намынхан нь хиартал тавиулж байхад тэр ялсан. Орон нутгийн сонгуулиар С.Эрдэнэ Баянгол дүүргийг цэнхэртүүлээд л ялалт байгуулсан. Гэвч энэ гавьяагаа нам дарах тааруухан үйлдэл хийдэг гэж намынхан нь ил, далд ярих юм билээ. Учир нь нэр дэвшигчид Завханд ажиллах үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай сөргөлдөж “...Хуц, уль” хэмээн загнажээ. Уг нь С.Эрдэнэ байтугай АН-ынхан тэр чигээрээ Я.Санжмятавт талархал илэрхийлэх учиртай. Мөн нийгмийн даатгал, халамжийн сүлжээг ашиглан орон нутаг дахь сунгааны ажлаа хийж гүйцэтгэлээ гэдгийг өрсөлдөгчид нь ярьж байна. Түүнчлэн Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нарын өнгөрсөн оны долдугаар сард намынхандаа хандаж гаргасан уриалгадаа “...Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна” гэснийг С.Эрдэнэд зориулсан гэх юм билээ.

 

Д.Эрдэнэбат:

 

-АН-ын дараалсан ялалтыг Д.Эрдэнэбатаас салгаж ойлгох боломжгүй. Тэрээр Багануураас ирж АН-ын генсекээр ажиллаад, улмаар намаа дараалсан ялалт байгуулахад голлох ажлыг зохион байгуулсан удирдагч юм. Намын даргын сонгуулийн сунгаагаар хөдөө, орон нутгаар явж байхад нь АН-ын гишүүд түүнийг үнэлдэгээ илэрхийлж байна лээ. Энэ үүднээс нь авч үзвэл Д.Эрдэнэбат АН-ын “сэргэн мандалтын үе”-ийг авчрагчдын томоохон төлөөлөл гэсэн үг. 2012 оны сонгуулийн дараа Д.Эрдэнэбатыг журмын нөхөд нь УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгож, улмаар Аж үйлдвэрийн яам байгуулж, сайдаар нь тавьж байв.Тэгэхээр мань эр хүнд хэцүү цаг үед АН-ын гал тогоог барьсныхаа шагналыг хүртсэн гэж болно. Нөгөө талаар энэ эрхэм намын ч, төрийн ч  бүх шатны арвин туршлагатай болсон гэхэд болно. Д.Эрдэнэбат АН-ын шинэчлэлийн талаар “...АН-ын дарга хэн нь ч болсон бай хамгийн түрүүнд эв нэгдлийг нам дотроо буй болгох хэрэгтэй. Үүнийг чадах ёстой. Хоёрдугаарт иргэдийнхээ дунд итгэлцлийг бий болгох ёстой. Өөрийнхөө баримтлал, үзэл бодлыг маш сайн ойлгуулдаг байх ёстой” гэж ярьдаг.

 

Лу.Гантөмөр:

 

-Үнэндээ сөхүүлээд байх хар бараан юм багатай энэ эрхэм орон нутагт бас л “хөлтэй” юм. Учир нь тэрээр хоёр ч Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллачихсан. Муулаад, загнаад угтах нутаг алга. Тэрээр өөрийн тэргүүлдэг байсан “Нэг Ардчилал” фракцаа албан ёсоор тараасанд нь АН-ын гишүүд, дэмжигчид бас л талтай хандана лээ. Лу.Гантөмөрийн хувьд Японд сургууль төгсч ирээд АН-ын Залуучуудын холбоонд орж ажилласан. Намын ажлын хувьд анхан шатнаас нь эхэлсэн гэсэн үг. Үүний зэрэгцээ тэрээр “...Бодлогын нам болгоно. Гаргаж байгаа бодлого нь XXI зууны бодлого байх ёстой. XXI зууны бодлогыг гаргадаг чадвартай нам болгоно” гэлээ. Мөн тэр энэ сарын 9-нд Завханы Улиастайд намынхантайгаа уулзахдаа “...Намайг маш их гүтгэж доромжилж байна. Доромжилно гэдгийг нь ч мэдэж байсан. Өшөө ч гүтгэнэ гэдгийг мэдэж байгаа. Би доромжлуулах гэж энд зогсч байна. Салхи сөрж намаа шинэчилье гээд явж байна! Хөгжлийн асуудлын хажууд энэ гүтгэлэг юу ч бишээ. Би хэрүүл хийхгүй!...” гэсэн байгаа юм. Тэгэхээр түүн рүү чиглэсэн дайралт, сөргөлт овоохон байна гэсэн үг биз ээ.

 

Ж.Батзандан:

 

-Түүний тухай намынхан нь хийгээд олон нийт янз бүрийн дүгнэлт хийж байна. Ж.Батзандангаас шинэчлэл хүлээж болно гэж нэг хэсэг нь үзэж байна. Харин дийлэнх нь “...2000 онд Иргэний хөдөлгөөний намын дарга байхдаа намаа хаяад манайд орж ирсэн. Өөрийнхөө намыг орхиод ирсэн хүн энэ намыг яах бол...” гэж болгоомжилж буй. Үнэхээр ч Ж.Батзандан иргэний хөдөлгөөнүүдтэй салшгүй холбоотой. Салгаж харах ч арга байхгүй. Түүний улс төрийн амьдрал иргэний хөдөлгөөнөө эхтэй. Өөрөөр хэлбэл, түүнийг өдийг хүртэл явуулж, улс төрийн тогоонд оруулсан хүчин бол иргэний хөдөлгөөнүүд. Үүнээс гадна АН-ын хашир улстөрчдийн хэлж байгаа нэг дүгнэлт бий. Тэр нь “...Ж.Батзандангаас намын, олонхийн гэхээсээ хувийн тоглолт илүү харагддаг. Ялангуяа нам удирдана гэж байгаа хүнд байж болохгүй араншин” гэж байна. Харин тэр өөрөө “АН өнөөдрийг хүртэл том толгойтой, жижигхэн хөлтэй байсан бол ирээдүйд том хөлтэй, өөрөөр хэлбэл суурь нь өргөн, толгой нь жижиг ийм улс төрийн хүчин байх болно” гэв.

 

Н.Алтанхуяг:

 

-Тэр бол АН-д олон ялалтыг түүчээлсэн дарга. АН-ын дарга байсан. Даргын ажлыг түүнээс авсан. Ингэхдээ “...Намынхаа залууст зайгаа тавьж өгсөн” гэдгийг аймгуудад ажиллах үеэр намынх нь гишүүд нэлээд ярьж байна лээ. З.Энхболд намын дарга болж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Гэвч нөгөөдүүл нь өнгөрсөн сонгуулиар намаа ялуулж чадаагүй. Тиймээс энэ удаад хөдөө, орон нутгаар очиход гишүүд нь түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, ялалтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Ер нь Н.Алтанхуягийн хувьд ардчилсан хувьсгал өрнөх цаг үеэс л  зүтгэсэн. АН-ын уналт босолтын түүх түүнтэй салшгүй холбоотой. Тэр утгаараа түүнд алдаа оноо аль аль нь бий. Гэвч энэ цаг үед АН-д хамгийн хэрэгтэй ганц л зорилго бий. Тэр бол эвдэрч задарсан намаа эвлүүлж, хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд сайн оролцох шаардлага байгаа. Түүнд АН-ыг хэн хүргэж  чадах вэ гэдгийг л сонгох гээд ингэж “сунгаад” байгаа юм. Тэгвэл Н.Алтанхуяг л тэр зорилгод хүргэж чадах юм байна гэдгийг гишүүд нь ойлгочихсон бололтой юм.

 

Эх сурвалж:polit.mn

Таван “сум”-наас тунаж үлдэх нь хэн бэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 2-р сарын 21, Мягмар гараг