Монголбанкнаас тайлбар хийв Холливуудын одод баатруудаа дурсав Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо Стэфэн Көрри хамгийн өндөр оргилд гарлаа Фань Бинбин: Шинэ зүйлс үргэлж давтагдашгүй байдаг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д 2538,9 сая төгрөгийн зөрчил илэрчээ Шалгалтаар зөрчил илэрсэн тул ЕБС-ийн захирлуудыг халсан Эдийн засаг баталгаатай биш эмзэг байгаа Хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл үү Цагаан бар хүний аминд хүрчээ NHL-ийн шигшээ цуврал өнөөдөр эхэллээ Машин нь шатсан залуу шинэ “Приус”-тэй болжээ Ц.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд туслахаар болжээ Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийг галаас аварчээ Вольфсбург клуб Бундеслигт үлдлээ Т.Бархүү М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлав Халдлагаар 13 хүн амиа алджээ М. Ундрамын анхны ДАШТ, анхны хожил Алдаагаа засах боломж “Эрдэнэс Mонгол”-ын асуудлыг хэлэлцэнэ
Улаанбаатар 22°
Гадаадын иргэнийг урих байгууллагуудын анхааралд
2017.1.11

 

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2014 оны 3497 дугаарт бүртгэлтэй, Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших, хадгалах, ашиглах журам”-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Журамд өөрчлөлт оруулах тухай” 2016 оны А/128 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орлоо.

 

Нэмэлт, өөрчлөлтөөр гадаадын иргэн, харьяалалгүй хүн оршин суух үнэмлэхийг биедээ байнга авч явах, хадгалах үүргийн талаар журамласан ба журам зөрчсөн, эсхүл оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.12-т зааснаар буюу “Монгол Улсад оршин суух үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн гадаадын иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, мөн зүйлийн 42.1.13-т зааснаар буюу “паспорт, паспортыг орлох баримт бичиг, Монгол Улсад оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй гадаадын иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулах зэрэг зохицуулалтын талаар тусгасан байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасны дагуу журмын дээрхи нэмэлт, өөрчлөлт нь “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг тус  улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй иргэн болон гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Гадаадын иргэнийг урих байгууллагуудын анхааралд
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 30, Мягмар гараг